Над шиг ингээд салж байсан хүмүүс яаж бүхнийг даван туулсан бэ?

bigstock-teenage-girl-siting-18399956

Сайн байцгаана уу. Би өмнө нь энд Сайхан загнуулмаар ч юм шиг гээд захидал илгээж байсан хүн байнаа. Би нөхрөөсөө салчихлаа. Үнэндээ албан ёсоор ч бүртгүүлээгүй байсан юм. Ингээд би 20-н хэдхэн насандаа хүүхдээ тэврээд ганц бие ажилгүй ээж болчихлоо. Таньдаг мэддэг хүмүүс маань зөв зөв чи гялалзаад өөрийгөө мундаг аваад явж чаднаа л гэж хэлж байна. Гэхдээ л хүмүүс муу ч гэсэн хүүхэд аавтайгаа хамт байгаасай гэж надаас дутуугүй хүсч байсан юмаа. Би гэдэг хүн ах дүүс гэр бүлийхэндээ дараа болохгүй гэж, хүүгээ аавтай байгаасай гэж хичнээн хичээж хүссэн ч одоо өөрийгөө бодоод салчихлаа.

14518238_10155205030129045_892418876_n

Би төгс төгөлдөр хүн бишээ алдаа дутагдалтай. Гэхдээ би хангалттай хичээсэн гэж бодож байгаа. Тэр хүнд ч гэсэн сайн талууд байсан гэхдээ хүний суурь хүмүүжил, удам судар, тогтсон зан араншин гэдэг аймар хүчтэй, өөрчлөгддөггүй юм шиг байна лээ. Магадгүй тэр хүн өөрчилье гэж хангалттай хичээгээгүй юм болвуудаа. Яаж ч уурлаж байсан эхнэрээ, хайртай бүсгүйгээ зодох гар хүрэх зориг, эрх эр хүнд байдаг юм гэж үү! Нэг удаа хоёр удаа гурван удаа уучилсаан итгэсэн. Ахиад ингэвэл сална гэж сүрдүүлсэн, уурлаад зодох юм болвуу гээд хэрэлдэж ч үг хэлж ч чадахаа байсан. Бусдаас нуусан. Нэг гар хүрсэн хүн болидоггүй гэж үнэн байна лээ. Жаргалтай сайхан цаг мөч байгаагүй биш байсан ч би айж байна. Тэгээд л бүрмөсөн салчихлаа.

Элдэвээр хараалгаж хайртай хүн нь өөрийг чинь уурлах бүртээ пизда гичий… гэх мэтээр хараахыг сонсох зүрх зүсэгдсэн. Би ч бас тэр хүнийг гомдоож л байсан байх гэхдээ л зодчихоод хэнэгчгүй уурлаад надад бүх бурууг өгч гэмшдэггүй нь уучлалт гуйж байгаагүй нь надад хамгийн аймаар байсан. Бүх талаараа надад хэцүү байгаа ч салах нь зөв гэж шийдээд би тэр айлаас явсан. Салалт гэдэг үг шигээ амархан байдаггүй л юм байна. Хэзээ энэ шаналал зовлонг мартаж амьдрал сайхан болох юм болдоо. Над шиг ингээд салж байсан хүмүүс яаж бүхнийг даван туулсан бэ?

18 Comments

  1. Эгэл ээж says:

    Толгойдоо хураасан баялгаа эргэлтэд оруулах цаг. Хамгийн гол нь ажил! Хүүхдээ цэцэрлэгт өгөөд өөрөө ажилла. Цэцэрлэг олох хэцүү л дээ, нас нь бага бол. Гэсэн ч та 2-ын аз болоход толгой хоргодох газаргүйн зовлон үгүй бололтой. Энэ чинь маш том асуудлаас аврагдаж бна аа гэсэн үг. Эрхтэн бүрэн, хөл гар хөдөлж чадаж байгаа цагт хүүхдийнхээ төлөө хөдөлмөрлөөд байж дээ. Бага насны хүүхэдтэй гэдгээ нууж байгаад ч болтугай ажилд л ор доо, дүү минь. Харьяа дүүрэг, хорооныхоо нийгмийн ажилтанд хандвал цэцэрлэг олоход чинь тусалж магад. Болку бол яаж ийгээд ганц нэг сарын төлбөр олоод хувийн цэцэрлэгт өгчих. Чиний бичсэнээр бол өөрөө толгой хоосонгүй, муугүй ажилд орчихоор дайны бүсгүй байх. Эсвэл ажилд орж цалингийн захад хүртлээ хүүхдээ эцэгт нь даатгавал яадаг юм бол доо… Гэхдээ энийг, эргэж зууралдах, эрхшээлд нь орох алхам болгочихгүй байх нь чухал шүү! Хатуу бай!!!!!!!!! Эмэгтэй хүн хүүхдийнхээ төлөө хавьгүй хүчирхэгждэг. Чи чадна аа. Амжилт! 

  2. Uka says:

    Huurhiidoo ohin mine chamd ymar hetsuu baigaag mash iheer oilgoj mederch bn. emegtei hun ene horvoodoor zovoh l gej tordog ch ymshig zarimdaa. Bi hairtai huneesee salaad udaaguich  bas bais hiigeed l ooriin medelgui nulims ursaad l. . . Nmg ingej zovooh baisan ym bol anhnaasaa yah gej ehluuldeg bnaa gej gomdood l suuj bndoo. Saihan eruul saruul urtei ym chin chi jargaltai bnaa minii hajuud. Setgeliin tenheetei baigarai.

  3. cahirmaa says:

    Oo zaza setgegdel ustgachih um bnlada

  4. cahirmaa says:

    Adgiin erchuud haa saigui gedgiig ohin huuhedtei eceg ehchuud bugd ur huuheddee helj baimaar bainaa, chamaig uuriin geriin uilchlegch zartsaa bolgohiin tuld yu gej ch saihan yarij tolgoig fhin erguulne gedgiig bagaas ni helj usgumuus um.

  5. handaa says:

    Ene deer bichsen humuus yagaad huurhii ene zaluuhan ohiniig doromjlood baigaag oilgohgui bn. ene sait chin iimerhuu asuudlaa, uuriin aldaa onoogoo bichij baij hund hun schig handaj zuvluguu uguh zuv setgeltei humuus sanal bodloo bichdeg yum bisch uu!
    Schuud l huniig doromjluud bh yum !!!
    Ene ohind handaj helehed chi zuv schiidver gargajee . Huurhun huuteigee setgel amar aij sandralgui taivan saihan baih suuri hurs ni tavigdsan bn gej bod Busad ni aajimdaa orood irne !
    Ter muu uudgui eriig bodood yahav Chi aldaa gargasan ch aldaagaa zag hugazaa aldalgui zasah
    zorigtoi ohin bn. ter chin gol schuu . Ene deer bichsen surhii humuus ch bas chamaas dor aldaj endsen l bgaa .
    Az jargal husei. Zuv zorigtoi schiidver gargasan bn gej dahin helii dee

  6. kaka says:

    Унасан хүн дээр дэвсэлдэггүй гэж үг байдаг. Гэхдээ чиний бичиж байгаа чинь хэт өөрийгөө дөвийлгөж магтсанаас үзвэл хох чинь л гэж хэлье дээ. Чи өөр эрэгчинтэй ч суусан бол салахаар зан араншинтай юм байна. Чиний хэдэн настай байх чинь энд хамаагүй ингээд Монгол улсад өрх толгойлсон эмэгтэйг нэгээр нэмсэнд баяр хүргье. Чам шиг өрх толгойлсон эмэгтэйчүүд хаасайгүй….

  7. та бүхэндээ баярлалаа. Би амьдралдаа алдаа хийж одоо ингээд байж байгаа нь миний буруу. хүнийг сайн танилгүй хүүхэдтэй болоод гэнэн тэнэгээр хүнд итгэж дэндүү хайнга байсан миний буруу. зүгээр л хайртай гэдэгт нь итгэсэн. Судалж мэдэлгүй / аав нь ээжийг нь зоддог байнга хэрэлддэг юм билээ/ Дандаа хайрлах юм шиг санасан. Гэхдээ хайртай хүнээсээ айж амьдарна гэдэг байж болохгүй байх Би дандаа л инээгээд байна гэж юу байхуу маргалдаж хэрэлдэлгүй л яахав тэр болгонд гар хүрээд юм хумаа эвдэж хэмхлээд , дараа нь огт уучлалт гүйдаггүй байхаар юу болох вэ. Гадуур хонож ирчээд хэнэг ч үгүй юу болсоноо хэлэхгүй намайг харин өдөр гарвал хардаж уурлаад бөөн юм болдог хүн цаашдаа юу болох вэ. Би анхнаасаа буруу хүнтэй нийлжээ гээд хар толгойгоо зүхээд сууж байна. Нэгэнт алдсан юм чинь гээд байлгүй одоо ч хамаагүй салая гээл шийдчихсэн. Саяхан л хайртай дуртай гээд уйлж дуулж байсан хүн өөдөөс араатан шиг загнаад цохиод авахаар санаанд багтамгүй аймшигтай юм билээ

  8. Baagii says:

    udam sudriin harj suuj bai gej manai uvug deesen zahij irsen saikhan surgaal bii dee ug ni.
    odoo yaay gehev dee chinii songolt shdee. Admral uzeegui ger bul zohioj uzeegui humuusiin zuvluguugl dagasan bna daa chi.

  9. xxx says:

    Өнөөдөр зөв буруугаа бусдаас асуугаад яахав дээ ярих ч юм биш.
    Харин чи 40 хүрчихээд хүүхэд чинь удмын овгоо мэдэхгүй, төрсөн эцгээрээ биш хэн нэгнээр овоглосон, эр хүний талаар таагүй бодолтой (магадгүй чиний ирээдүйд олгох хүмүүжлээс шалтгаалах байх), харин чин өөрөө ганц биеэрээ, өөрийнхөө алдааг хүүхэддээ тохчихсон болохоор санаа зовох юмгүй, гунхаад ч юм уу ганхаад ч юм уу алхаж байхдаа ярих сайхан түүхгүй амьдарч байвал эр эрийн өвөр дамжсан эмэгтэй л гэх байхдаа.

  10. Zassss teneg huuhen GAVIYA BAIGUULTSAN YUM SHIG !!!! says:

    Chinii ehnii niitlel unshlaa !!! 

    Shaal teneg , Cham SHIG iim zan aashtai humuus hezee ch hojdoggui yum !!! Turgen uurtai ,  uuriinhuuruu zutgunu , shudarga , hund tal zasdaggui, yag uneng ni Helne gej tenegtene!!!! 

    Mongol huuhnuud , Alban esoor ber guilgaj , batluulaagui baij nuhur enter geed ih tenegee… genet huuhedtei bolson ch geh SHIG !!!’ Chi uhaantai , saruulaa gaigaad baisan , bodvol bichig useg tailagdaa bailgui !!! Jiremsnees hamgaalah arga heregsel , gondom , bur arga yadahad 72 tsag gej  em medehuu ??? 

    Aashtai , teneg , deerees ni buduureed ajilgui gertee hevteheer chin , chamaas zalhaad,  yag amidraad ireheeree chinii sul doroi , uheriig medeed , hund ni taaruulj hartssan yum baigaaz !!!!

    Chamd gej helehed, salsnaaraa salaad, ahij GENET HUUHEDTEI BOLOLGUI , -ajiltai turultei bolood, uuriiguu uud ni tat !!!! 

    Manai neg hamaatnii erguu yum yag Cham SHIG !!! Bodohoos , harahaas durgui hurdeg , archaagui teneg , shudarga gej tseejee delddeg medrel … 50 garchaad odoo ch heveeree , hunii aya tal olood amidarch chadahgui , gants ch naiz baihgui !!!! Oros 10 jiliig altan medal-tai tugssun , genet huuhedtei bolood , ih surguulia haysan gej tenegtene !!!

  11. Нээрээ says:

    Оо уг нь бол тэрэн шиг амархан юм байхгүй шүү дээ. Хүн гэдэг чинь сэтгэлийн амьтан болохоор бодлоороо өөрийгөө хордуулаад шаналаад өнгөрсөн шавар шавхай, намаг балчигтайгаа зууралдаад яваад байдаг юм. Чи зоригтой шийдвэр гаргасан байна. Зодож нүддэг эр нөхөр бидэнд огтхон ч хэрэггүй. Ялангуяа багаасаа тийм орчинд өссөн үр хүүхэд үнэхээр шаналж явдаг. Тиймээс чиний гаргасан шийдвэр бол ганц өөрийнхөө төлөө биш бас үрийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө гаргасан зөв алхам гэж бодож байна. Ажил энэ тэр бол яахавдээ. Эрүүл саруул бие, итгэл зүтгэл байхад амьдрал аяндаа цэцэглээд ирдэг юм.

  12. hdhdfhhf says:

    humuus muuch g sn etsegtein hamt huuhdee osgoh dairaad bdg ndd bol mi etseg shu yum bsn bgaagui ylgaagui bgaagui harin ch towogtei bsn tsetserlegf bhda hurtel zailchaasai gj zarimda aawtaiga sanadaggui neriin ch togtoodoggui ghde hamt amidrana ooriin humuujild muugaar noloolson neeh zodoj arhi uuhguil d e ghde tun so aashtai ydargaatai hun bsn iim etsegtei bsnaas oo shn eejteihe amar taiwan bsn dr

  13. zochin says:

    bi ch bas uuruusuu 10 nasaar ah hvntei 3 jil amidarsan sogtuu orj irxeeree zoddog bsan muuhai vg heldeg bsan ghdee bi hvvhedgvi ygd gejvv? awhuulsan ter ch yman chinii toogoogvi harin odoo bi salaad uuriinhuuruu shan amidarch bna hvnii erheer jargahaar uuriin erheer zow gj unen yum bileeeee chi chadnaaa

  14. Уянга says:

    Хэзээ нэгэн цагт тэр эргүү нөхөр чинь эхтэйгээ нийлээд үйлийн үрээ үүрч л таараа. Амаараа шороо үмхэж алингаа алдаад ирхээрээ толгойруу нь нэг юм орохнуу бүр арчаагүйтээд явахнуу лавдаг дээшлэхгүй. Одоо өөрийгөө хөөрхөн хүүхдээ бодоод зорилготой амьдар. Хэдэн жил байтугай хэдхэн сарын дараа БИ ТЭР ҮЕД ЯМАР ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАА ВЭ гэх үе ирнэдээ

  15. зочин says:

    Тэр үед би харамсаж хэцүү байсан бол удалгүй дараа нь түүнийг өөрт минь ямар хайртай,үргэлж асууж сураглаж,миний ойр эр хүнд өширхөж уурладаг нь сонсоод ёстой дээрхи хүн шиг гоё байсан ккк одоо би залуухан тэр  хөгширсөн байсан яасныг бүү мэд, ,би авч хэлэлцдэгчгүй,тэр надад үргэлж л хайртай надгүй үхнэ л гэдэг байсанч бид салсан л юм,нэг хүүхэнтэй орооцолдож надад их зан гаргаж,намайг тэрхэн хугацаанд сөхрүүлэн хүн,түүнээс би биш амьдрал хариуг нь авсан,яагаад гээч насан туршдаа анхны хайраа мартахгшй шаналж амьдарч байгаа сэтгэлээр дутмаг хүн,харин би бол мартсаан бүүүүр мартсан

  16. зочин says:

    Чи их хайртай байсан болоод шаналаал зовоод байгаа юм бна л даа.Түүнээс сэтгэл хөрөөд салахад харинч тайван чөлөөтэй болдог гэж боддог.Тиймээ хайртай хүнээсээ ,бүр зоддогч үгүй ,зөвхөн хайрлаж дурлаж ид сайхан байсан үедээ салах ямар хэцүүг мэднээ,нэлээд их шаналж боддог санадаг юм даа.Би тэгэж л байсан тэр үед юм бүхэн утгагүй байсанч хүчээр холдоод мартахыг хичээгээд дандах хүмүүстэй.орчинд өөрийгээ хөгжөөж байтал гайгүй болсон.Одоо бол зөвхөн тийм л нэг дурсамж үлдсэн,гэхдээ хамгийн сайхан үеээ хагацаж өнгөрүүлсэндээ.харамсдаг л юм.Даван туулнаа,нэг л мэдэхэд тэр бүр хөндлөнгийн ямарч хамаагүй хүний хүн болдог,тэр нь ч чамд ач холбогдол өгөхгүй.жирийн л санагдана шдэ.Өөрөө өөрийгээ өөдрөг авч яв,гоё хувцас өмсөж,нүүрээ янзалж дандаа сайн сайханыг бодох хэрэгтэй.Үхээнц царайлаад бвал чи бүр л тэнэг бно.Сайхан шдээ санаа зовох юмгүй хүүхэдтэйгээ хоёулаа ямар аз жаргалтай вэ бод л доо.Одоо түүнийг бодож гуниглаад яана,тэи удахгүй эхнэр авна,түүнд бэлтгэлтэй бгаарай да,за тэгээд амжилт амжилт

  17. zochin says:

    bi ch bas cham shig tesver tevcheer duusaad, eldveer harasj eruuj, hunii sanaand orohoorhui argaar doromjilchihood ogt uuchlal guidaggui neg tiim emees salsan, salaad setgel sanaa taivshraad hachin goyo bolson, salii gej salsan bolohoir oooogt haramsaagui, ter aashmaa harin haramsaj bgaa ni medregdeed hachin saihan kaiftai blaa.

    zorigtoi holdson ni deeree, tiim humuus uurchlugduhgui, hezeed buruu buhen busdiin buruu gedeg birduud bdgiim daa.

  18. Aash muutai bishee says:

    Avir muutai, halamjgui, zoddog eregchindee yund ni horgodood hetsuu bna geed bgaa yum. Harin nasnii ert, gants huuhedtei bga deeree bolison chn zuv shiidver bna???
    Humuus heldeg dee chigeeree harj amidar za. Amjilt

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.