Сайн байна уу. Өөрт тохиолдоод байгаа асуудлаа хуваалцах гэсэн юм. Сэтгэгдлээ хуваалцаж, зөвлөгөө өгөөч. Намайг багаас ээж минь ганцаараа өсгөсөн олон жил 2-уулахнаа л хамт амьдарсан. Намайг өдий зэрэгт хүргэх энэ хэмжээний сайхан амьдралыг ганцаараа л босгосон. Одоогоос жилийн өмнө би найз залуутай болоод, бэр гуйлгаад айлын эхнэр болсон. Саяхан хөөрхөн охинтой болсон. Нөхрийндөө хамт амьдарч байгаа. Нөхөр маань надаас 8 ах. Яг хамт амьдраад ирсэн хайр халамж их муутай юмаа. Нялх биетэй би хэцүү байх юм. Одоо нөхрийн аав ээж хамт амьдарч байгаа.
Манай хүн ээжийнхээ үгнээс гарахгүй юмаа. Ээж нь үерхэж байхад л надад дургүй байсан. Жирэмсэн байхад ч тэр. Сая охин төрөөд арай гайгүй. Гэхдээ тийм сонин хэвээрээ. Харин ээж минь ганцаараа. Олон жил хоёулаа байсаар байгаад ганцаараа байж чадахгүй юм. Бас охиныг минь санаад хамт баймаар байна гэх юм. Гэтэл нөхөр ойлгохгүй юм. Дунд нь би их хэцүү байх юм. Нөхрөө манайд байя гэхээр үгүй гэх юм. Яаж ойлголцож ямар гарц байж болох уу? Нөхөртөө яаж ойлгуулах вэ? Ээжийг гэж санаж сарвайх ганц хүн бол ганцхан би. Заримдаа салчихмаар санагдах юм. Энэ бүгдийг би яаж зохицуулах вэ? Надад зөвлөгөө өгөөрэй. Баярлалаа…
9 Comments
Eej deeree ochoo. Eej deeree och. Uur heleh ug alga
anhnaas ni tiim handlagataig ni medseer bj yah gej gereledeg bnaa, bas salahaa medej bsan yum bol demii zuil hiij dee. chi eejiigee gej bgaa, ter ch eejiigee gej bgaa, yariltsaj uchraa oldog bh daa
yunii omno ohintoi bolsond chin bayr hurgie , eej deeree och
Heleed oilgohgui bgaa bol yhvdee emegtei hun er ni eregtei huniig zaldgiishd chi l uuriiguu oilguulj chadahgui bh shig
Eej chin hamag amidralaa chamd zoriulj bhad chi orhiod yavj l bdag. Olon ah humus bol hud shde, ueiinhen dotroo gologdmol bsan bolool del sul yavsan baih. Udii nasan deeree sanhuugiin huvid biyee daagagui geheer bvr hud sanagdla. Eej deere butsaad och, nuhurtuu oilguul
Өө ээжийнхээ үгнээс гарахгүй гэдэг чинь хамгийн тэнэг шалтгаан байна. Хүн мэдээж ээжийг хүндэлж хайрлах нь зүйн хэрэг гэхдээ үгнээс зөрөхгүй хамаг асуудлаа ярьдаг байх нь та 2-ын цаашдын зөрчлийг улам л өдөөж өгөх болно. Тэгээд дээр нь чи тэднийд байдаг бол чиний бүх юмыг зааж зааварлаж, шүүмжилж байх болно. Ер нь тэнэг хүн бараг өөрчлөгддөггүй юмдөө. Би лав ээжийн эрх хүүтэй суугаад их зүдэрсэн. Салж зугтаад ёстой нэг нар гийх шиг болсон. За тэгээд ер нь өөртөө хайртай хүнтэй л суусан нь аз жаргалтай байдаг юмдөө. Эр хүн чинь чамд үнэхээр хайртай бол чамд ая таатай байхаар л бүхнийг хийгээд гүйгээд л байдаг юм. Ер нь сэтгэл дотроо юу бодож санаж явдгаа хэлж байх хэрэгтэй. Эрчүүд чинь хэлэхээс нааш мэддэггүй, ойлгодоггүй, хэнэггүй мэдрэмжгүй хүмүүс байдаг. “Ээждээ их санаа зовоод байна. Ганцаараа эвгүй л байгаа. Гэтэл миний ханийн аав ээж нь байгаа юм чинь ганцаардахгүй шүү дээ. Тэгээд ч хань нь нялх биетэй байгаа болохоор ээжийнхээ дэмжлэгийг авмаар байна. Чи минь надад, бас охиндоо хайртай бол хойноос минь ирээрэй.” гээд яваад үз. Тэгээд ч гэрт нь байхад тухгүй эвгүй байна гэдгээ хэлэх хэрэгтэй. Хүүхнүүд өөрөөсөө олон ах хүнтэй суухаараа амьдрал үзсэн арай халамжтай байх гэж их эндүүрдэг шүү. Тэр чинь насных биш хүний хүмүүжил ухамсар 2-оос л болдог юм.
Ene Horvood gants zayah eej burhandaa ochoo minii duu Ter tusmaa eejteigee 2 naa ussun um bna Nuhur bol hezee ch oldono.Bur oldohgui baisan ch yadgiin er ni
Tursun eh ni baihad durgui yumnuudiin tsarai harj yadag bna. Ur huuhed ni garchihsn bhad beree hundelj hairlaj chadahgui sonin avgai ve. Hed naslana gej horvoo deer bagtaj yaddag gamshig ve…
Araas irvel irtugei geed l uuriin eej deer ochchooch dee. Chi bas het zuulun zantai yum bna. Iim zan ug ni muu bish ch gesen busdad zuulun hool luga haragdah biz?
Aav eej ni durgui baigaa huntei suuj yadag bna. Bi ch iim shaltgaanaar umnuh zaluugaasaa tatgalzaj blaa. Zaluu nas boginhon busdaar ad uzuulj bhaar…
Hadam eh odoo ch taalamjgui yum bol araas irvel ir geed l uuriin eej deeree ochchooch dee. Het zuulun zantai hun yjm uu daa chi. (Zuulun zan muu ch bish l dee)