Бүгдэнд нь энэ өдрийн мэнд. Манай нөхөр их хэцүү хүн юмаа. Би яах ёстой бас яаж харицахаа ч мэдэхээ байлаа. Анх бие биелүүгээ ямар их тэмүүлж хайрлаж дурлаж байлаа. Одоо бодоход нөхөр маань надад хайргүй байсан юм болов уу гэж их бодох юм. Бид 2 суугаад 3 жил гаран болж байна. Хүүхэд маань ой гарантай. Нөхөр маань асуудал бэрхшээл гээд ер нь ингэвэл яах тэгвэл яах гэж үргэлж ярилцдаг. Ажил ихтэй ядарсан ч гэрийн ажилд тусалдаг. Халамжтайн хувьд гайгүй юм шиг байгаа юм.
Асуудал юу вэ гэхээр архи зохидоггүй архинд даанч дэндүү дуртай. Согтохоороо юугаа ч мэддэггүй гэрийнхээ хаана ч хамаагүй шээдэг. Өөрт нь яачиж хэлээд нэмэргүй юм. Манай найзуудтай сүрхий олон уулзаж танилцаж амжаагүй байж өнөөдөр бөөндөө уулзалдаад суугаад танилцуулсан биш нэг найзын маань хажууд суугаад хэн хэн нь согтуу байсан найз маань бүр зугтаад өөр газар суусан (тэр 2 бие биенээ хальт мэддэг манай нөхөртэй согтуу таараад журмын хашаанд машиныг нь хийж байсан юм байна найз маань урьд нь надад хэлж байсан юм)
Манай нөхөр бүр энэ гоё улаан үстэй хүүхэн гэж ирээл тоглоомоор хэлээд байгаан мэдэгдэхгүй би бүр гайхсан. Манай нөхөр арай л аймар уусан байсан. За энэ явдал ч яахав. Урьд нь бас нэг найзын маань найз залуутай уулзаад тэр өдөр 4уулээ уусан 4үүлээ халсан. Нөхөр тэгсэн бас л өнөө найз охинтой маань сээтэгнэх маягтай ярьж байна. Найз залуу нь 00д би 00д хальт ороод гарч ирсэн чинь нөгөө найзтай маань үнэн сээтэгнэж ярьж байна. Оон чи ямар таргалсан юм гэсэн найз жирэмсэн гэж хэлж байгаа бололтой нөхөр жирэмсэн юмуу гээд цамцныхан доогуур гараа хийгээд хальт сөхөж байна. Манай нөхөр яг яагаад ингэж найз нартай маань харьцаж байгааг ойлгохгүй байна. Би үнэндээ ичиж байна.
Нөхөр маань гэхдээ угийн их нийтэч олонтой хүн. Найзуудтайгаа бас ингэж хэтэрхий нүүрэмгий илэн далангүй ярьдаг. Бүр дэндүү хамаагүй гэх юмуу. Гэхдээ л хүний найзуудтай ингэж харьцах дэмий биздээ. Уучлаарай би жаахан замбараагүй бичихлээ. Намайг эсвэл огт бодохгүй байна уу хайргүй юм шиг загнаж байна уу. Одоо яах вэ. Үзэж хардаг хүн дээр очиж үзэхүү. Архинд арай л дуртай юмаа. Эдний гэрийнхэн нь бас уух дуртай хүмүүс байдаг. Яаж засаж хүмүүжүүлэх вэ хүмүүсээ. Би найзуудтайгаа уулзуулахгүй байх уу яахуу ???
4 Comments
Засарна гэж бараг л байхгүйдээ. Бичсэнээс чинь угаасаа “бабник” залуу байна гэж ойлголоо. Эрүүлдээ хяналттай анзаарагдахгүй байж байгаад согтохоороо хяналтаа алдаж анзаарагдаж байгаа нь тэр.
Нөхөр чинь хүүхэмсэг юм бна. Удам нь архичин бол засрахгүй. Үхэх өвчин тусвал гайгүй болно. Эртхэн салах ая бодсон нь дээр бхдаа. Sorry
өө засна барина гэж байдаг юм уу. яваандаа аан ийм байх хажуу дахь хань маань онцгүй юм байна гэж ойлговол болих л байх л даа. Ядаж нууц байдалд орно. Тэгээд ярилцаад л байдаг байхдаа. заза би илүү. хүүхнүүдийн яриа болтой.
chi bs nztai n 00 dotor yasanch yum bile xen medle… Xaxa zaz joke. Zaluu xvn bnada xvsel muruudul, zorilgo temvvlel saitai bol arxi metiin shalbaagand jiwchexgvi blgvidee..