Самрын тосны донгоос болж 180 кг таргалаад буцаж турсан түүх

0

Эма Леро гэгч 28 настай энэ бүсгүй арахис буюу газрын самрын тосонд нугасгүй дуртайгаасаа болж 180 кг хүртэл таргалж байжээ. Арахисын самранд донтох нь мансууруулах бодисонд донтохтой адил хорьж дийлэхэд тун хэцүү гэнэ.

14518826_10155205107529045_564542178_n

Үр дүнд нь Эма өдөржин арахисын тос идэхтэй зэргэцээд жирийн хоолоор хачирладаг байсан нь ийнхүү 180 кг таргалах гол шалтгаан болсон байна. Тэрээр хоногт 5000 ккалори хэрэглэдэг байсан нь биеийн хүчний маш хүнд ажил хийдэг 180-аас дээш өндөртэй, 90 кг-ээс дээш жинтэй хүний өдрийн хэмжээ.

Тэрээр хоолны дуршлаа багасгах замаар хоногийн илчлэгийн хэмжээгээ цөөрүүлэхийн тулд янз бүрээр үзжээ. Эхний ээлжинд ходоод бөгжлөн багасгах хагалгаа хийлгэсэн. Гэвч ходоодны хэмжээ багасглаа гээд идэж байгаа илчлэгийн хэмжээ нь багассангүй. Иймд хоолны дэглэм, хэрэглэж байгаа бүтээгдэхүүнийхээ илчлэгийг анхаарсан хоол хүнсэнд анхаарах болсон байна. Үр дүнд нь тэрээр 90 кг жин татдаг, спортлог, булчинлаг бүсгүй болсон байна.

Иймд турахынихүссэн охид бүсгүйчүүд эрүүл гэхдээ илчлэг багатай хүнс сонгоход онцгой анхаарах хэрэгтэй юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.