Улаанбаатар хотын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ү.Хосбаяр цагдаагийн газраас саун массажны газарт хийсэн шалгалтын дүнгээсээ сэтгүүлчдэд танилцуулав.
Тэрбээр “Саун массажны газарт иргэдийн биеийг үнэлүүлж байсан хоёр этгээдийг саатуулан шалгаж байна” гэж мэдээллээ эхлэсэн юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын цагдаагийн газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсээс нийслэл хотын гудамж талбайд зар нааж “Саун, массаж, спа-гаар үйлчилнэ ” гэх зарын дагуу шалгалт хийсэн байна.
Шалгалтын явцад 1398 зар хуулж авч бүртгээд, уг зарыг тараасан 84 иргэнийг гар утас эзэмшигчийнх нь дугаараар илрүүлэн шалгасан байна. Дээр дурдсан хоёр иргэн Баянзүрх дүүрэгт саун массаж ажиллуулж, иргэдийн биеийг үнэлүүлж байжээ. Энэ төрлийн гэмт хэргийн гаралт нууц далд хэлбэрт шилжсэн тул шалгахад амаргүй болсныг ч анхааруулав.
Ж.Батсайхан
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
2 Comments
Yoyo bituu tembuu bgadaa bodohoor sejgiin sanagdah hohinee uvchin avad terendee shanalj vh
yaduural ugaasaa arhidalt yanhandalt daguulna, hun ugaasaa iim amitan, harin alban yosnii zovshooroltoi shinjilgeetei, hamgaalalt tatvartai bolgood ugvol ger bulees gaduur haritaa bagasna