Тажикистаны олигарх Илхом Шокировын охин Москвад хуримаа хийж хэр баргийн хээнцэр ганган юмыг тоохгүй болсон хүмүүсийг алмайруулав. 900 хүн оролцсон хуримын ёслол нүсэр болж Оросын попын хамгийн үнэтэй, алдартай одууд ирж дуулсан нь мэдээж.
Гэхдээ хүмүүсийн анхаарлыг Мадинагийн өмссөн Ralph & Russo дизайнерүүдийн даашинз татжээ. Сваровски талст, шүр сувдээр чимсэн дааншинзыг мэргэжилтнүүд ойролцоогоор 40 сая гаруй рублийн үнэтэй гэж тооцоолжээ.