Түүнтэй секс харилцаанд орох гэж байгаа бол

8kzfv

1. Сексийн санаачлагыг залуудаа өгөөрэй.

Харилцааны эхэн үед өөрийнхөө сексийн ур чадвараа харуулах гэж яарах хэрэггүй. Бүсгүй хүн ур чадвартай байх тусам олон эрчүүдтэй холбогдож байсан гэсэн бодлыг төрүүлнэ.

14518238_10155205030129045_892418876_n

2. Хувцсаа яаран тайлах хэрэггүй.

Юу юугүй ор луугаа яарах нь дэмий. Тайчих үзүүлбэрээ ч бас дараа дараагийн болзоонд л үзүүлээрэй. Шунал тачаалдаа автан, байж ядаж байсан ч тэвчээртэй байгаарай. Чамайг яаралгүй аажмаар тайчих боломжийг түүнд олгоорой.

3. Бэлгэвчийг тэр өөрөө углах ёстой шүү.

Чи бэлгэвч хэмээх зүйлийг анх удаа харж байгаа мэт байгаарай. Бэлгэвчийг сурамгай нь аргагүй хэрэглэх юм бол, чи түүнд “мэргэжилтэн” шиг харагдах болно.

4. Хэрвээ залуу чинь бэлгэвч авахаа мартсан бол өөрийнхөө “нөөц”-өөс гаргаж өгөх хэрэггүй.

Аль хэдийн задалчихсан баглаатай бэлгэвчээ харуулах нь бүр ч дэмий. Эс тэгвээс түүний толгойд чиний тухай таагүй бодлууд орж ирнэ. “Миний экс хамгаалалт хэрэглэдэг байсан” гэж хэлж болохгүй гэдгийг хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз дээ. Зүгээр л хамгаалалт хийх хэрэгтэй шүү гэдгийг түүнд анхааруулаарай.

5. Эрчүүдэд зөөлөн, хөнгөн үнэр таалагддаг.

Үнэртэй усаа сонгохдоо болгоомжтой байгаарай. Хэтэрхий хүнд, нялуун үнэртэнгүүдээс зайлсхийгээрэй.

6. Түүний бахархалыг гомдоовоо.

Ямар ч эр хүний хувьд эрхтний хэмжээ нь бахархах эсвэл санаа зовох шалтгаан нь болдог. Ямар ч тохиолдолд түүнийг нь магтаж, биширсэн нь дээр шүү.

7. Жаахан охин мэт жүжиглэх хэрэггүй.

Жаахан хүүхэд шиг дуу гаргаж, илүү дутуу асуулт тавьж, хайр сэтгэлийн тухай ярьж болохгүй. Харин хийж байгаа үйлдэл чинь зөв эсэх, түүнд таалагдаж байгаа эсэхийг сонирхож болох юм.

8. Гэртээ эр хүний хэрэглэдэг хэрэгслүүдийг бүү хадгалаарай.

Хэрвээ залуу танайд хонохоор болсон бол түүнд эрчүүдийн ком хэрэгсэл буюу сойз, татуурга, дотуур өмд зэргийг санал болгох хэрэггүй. Тэр эдгээрийг экс залуугийн чинь үлдээсэн зүйлүүд гэж ойлгох болно.

9. Ор хөнжил бол болзол тавих газар биш.

Түүний чихэнд “чи миний заяаны хань”, “урьд өмнө ийм их таашаалыг авч үзсэнгүй ээ”, “чи бид хоёр үүрд хамт байх болно” гэх мэт үгсийг шивнэж болохгүй. Чи түүнийг уураглаж байна гэдгийг тэр ойлгох ёсгүй. Эр хүн бол анчин, харин бүсгүй хүн бол туяхан согоо гэдгийн үргэлж санаж байгаарай. Эрчүүд давшилж, бүсгүйчүүд буулт хийдэг. Энэ байдал харилцааны эхэн үед заавал баримтлагдаж байх ёстой.

2 Comments

  1. Нээрээ says:

    Зүгээр л мэдрэмжээ л дагах хэрэгтэйшд.

  2. zochin says:

    zarim huuhnuud jiremsen bolchih geed uzeed bdg bolson, tegeheer erchuud tiim etgeeduudiin zali mehend unahguin tuld uursduu hamgaalaltaa bainga hereglej bh heregtei dee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.