Удмыг нь харж ханилахын учир

12

Ханилах хүнийхээ удмыг хар гэж монголчууд зүгээр ч нэг хэлчихээгүй хэрэг. Удмыг нь хар гэдэг үгний цаана хэр их мөнгөтэй, хэр царайлаг, хэр боловсролтой хүн бэ гэсэн шалгуур огт байхгүй.

Удам судрыг хөрөнгөөр жиших ямар ч боломжгүй юм. Хэчнээн боловсролтой, хөрөнгө зөөртэй хүн байлаа гээд хань ижлээ хуурч мэхлэх, зовоох, араар нь тавих гээд есөн шидийн дутагдал харин ч элбэг. Тэгвэл удмыг нь харж ханилахын учир юу вэ. Удам гэж чухам юуг хэлээд байна вэ.

14518826_10155205107529045_564542178_n

Таны ханилах гэж буй хүний гэр бүлийн хүмүүжил зөв үү, ээж аавынхаа үгийг хэр сонсдог вэ, биеийн эрүүл мэнд хэр сайн бэ, амьдралын идэвх зориг тэмцэл өндөр үү, өчүүхэн зүйлд бууж өгөөд бусдын олж ирсэн хоолоор өөрийгөө тэжээлгэх дуртай тэжээвэр амьтан уу, бусдыг хэр хүндэтгэдэг вэ зэрэг амьдралын ноён нуруу болсон шалгуурууд үүнд багтдаг аж.

Түүнээс биш тэр сайдын тийм хүүтэй, тэр баяны тэр охинтой гэрлэснээрээ удам сайтай хүний хань болж буй хэрэг биш юм. Зөвхөн амьдралын зөв зам мөртэй хүнийг л удам сайтай хүн гээд байгаа юм. Удам сайтай хүнтэй ханилбал ирээдүйд учирч болох олон эрсдэлээс эмэгтэй хүн өөрийгөө хамгаалж чадна. Амар амгалан амьдралаар амьдарч, хоёр идэхгүй хоосон хонохгүй мөр бүтэн явж чадна. Үр хүүхэд тань хэн нэгнээс зүрх алдан эмээхгүй өр бүтэн, сэтгэл хангалуун өсөх болно. Энэ л амьдралын утга учир шүү дээ.

Монголхатагтай

4 Comments

  1. ... says:

    Эргээд харахад үнэн ч юмдаа. Гэр бүл нь ямар байна. Үр хүүхэд нь ч тийм байдаг. Сайн шинжиж бодох л ёстойм байнадаа. Сонин ч юмдаа.

  2. zochin says:

    yostoiiiiii unen ug, archaagui, idej uuh, ungah, bie zasahaas, heruul hiih, busdiig doromjlohoos uur shidgui, chadah yumgui, tegsen hirnee ” bi emegtei hun, ohin busgui ur” gej ireed gutsdag charlabaanuud horvoogoor duurchij, 

    zalhuu, unhiagui, archaagui, zawaan baagiinuud yostoi zawaan, 

  3. Хохо says:

    Үнэн маш үнэн тухайн үедээ хүн тоодгүй нь харамсалтай. Ямар хүнтэй амьдрах гэж бгаа нь эцэг эхийг нь харахад л бараг харагдаж бдгым бна лээ хожим бодход.

  4. минжээ says:

    Хичнээн үнэн үг гээч. Аав нь одоо ч шар сэмжилсэн өвгөн хүү нь ч бас яг адилхан юм бна лээ гэхдээ энэ асуудлыг дотор нь орж амьдарч бж мэддэг нь харамсалтай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.