Чамайг чин сэтгэлээсээ хайрласан хүнээ битгий гомдоогоорой

166668459_wide

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэн мэндчилье. Над шиг тэнэг хүн гэж хаа ч байхав дээ. Гэхдээ надтай адил зан ааш, санаа бодолтой, надтай адил шийдвэр гаргах гэж байгаа бүсгүйчүүд байвал сайн бодож тунгаагаасай гэсэндээ өөрийн амьдралд тохиолдсон зүйлээ бичихээр шийдсэн юм.

14518826_10155205107529045_564542178_n

Би их сургуулиа төгсөөд нэгэн компанид ажилд орсон. Тэнд ажиллаж байхдаа нэгэн залуутай найзалдаг болоод 5 сар өнгөрсөний дараа гэртээ авчирч аав ээжтэйгээ танилцуулахад аав – олон хүнийг тэжээдэг, татлаа түтлээ ихтэй хүн юм гэсэн бол, ээж – найзалж болно харин гэрлэнэ гэж байхгүй шүү, даруухан юмуу эсвэл дотуур тамиртай залуу юмуу гээд дургүй байгаагаа илэрхийлсэн.  Манай аав ээжид  эхлээд таалагдахгүй гэдгийг би мэдэж байсан. Тэд баян эсвэл цариалаг залууг л хүргэнээ болгох гэсэн солонгос кинон дээр гардаг шиг хүмүүс. Түүнээс хойш түүнээс боль гэж тойруу замаар хэлдэг ч би тэр залуугаа өмөөрдөг, заавал сууна, түүн шиг сайн залуу байхгүй гэж маргадаг тул дахиж тэднийг уулзуулаагүй. Аав ээжийнхээ юу гэж хэлснийг найз залуудаа нуулгүй бүгдийг хэлдэг ч – Би ч гэсэн тэгэх л байсан аав ээжийн чинь зөвөө гээд ер уурладаггүй байлаа.

Түүнээс гадна  түүнийг найз охинтойгоо танилцуулсан юм. Гэтэл чи яаж тоосон юм, чамд арай л гологдож байна, өчнөөн гоё гоё залуучууд байсаар байхад гээд бас л түүнийг минь голсон.  Би түүнийгээ магтаж, ямар сайн хүн болохийг хэлдэг ч найз охин олон удаа чи наад залуугаасаа болиочээ үэдэг байсан. Би эхлээд тоодоггүй байсанаа сүүлдээ найз залуугаа өөрөөр хардаг болсон байх.  Миний найз залууг Б-гэдэг  бөгөөд ээж болон 3 дүүтэйгээ амьдардаг. 2 дүүгийнхээ сургалтын төлбөрийг төлдөг юм. Түүнийхээ хажуугаар байр авах мөнгө хадгалж байгаагаа надад үзүүлж байсан. 2 жилийн дараа байртай болчихно. Тэгээд л 2-уулаа хамт амьдарна гэж ярьдаг байсан. Ер нь бүх зүйлээ өөрийнхөө сайн муу зан чанар гээл бүгдийг надад үнэнгээр нь хэлдэг. Сайхан бие хаа царай зүсгүй ч даруухан мөртлөө их хөгжилтэй, шударга, халамжтай, өөрийн гэсэн үзэл бодол, зорилготой, толгой сайтай, архи тамхи хэрэглэдэггүй  сайн залуу.

Би түүнтэйгээ амьдарна гэдэгт итгэлтэй байсан. Гэтэл аав ээжийн хэлдэг үгс шууд биш ч далдуур нөлөөлдөг юмуу заримдаа бодогдоод тэрнээс болоод найз залуудаа уурладаг бас хааяа маргадаг байлаа. Тийм маргааны дараа одоо хэрэлдэж байгаа юм чинь нэг гэрт орвол бүр аймаар юм болохын байна гэж боддог боллоо. Иймэрхүү зүйлээс болоод нөгөө их хайр минь багасаад л итгэл алдардаг юмуу найзаасаа өө хайдаг болсоноо өөрөө ч мэдээгүй бас ойлгоогүй.  Энэ муугаас салахад би хохирохгүй чамаас илүү олон залуучууд  байна гэж боддог болсон байлаа.  Хамгийн сүүлд бид хэрэлдэж би түүнийг чамтай дахиж уулзах хүсэл алга гээл элдвээр хэлээл, уурлаж бас доромжилоход тэр дуугүй сонсоод сууж сууж – Би чиний амьдралд саад болж байгаа бол одоо хоёулаа салах нь зөвөө, чамдаа аз жаргал хүсьё гэж хоолой нь зангирч  хацар дээр мин зөөлөн үнсчихээд явсанаас хойш дахиж бид 2 уулзаагүй, утсаар ч яриагүй. Салсаныхаа дараа түүнийгээ санадаг байсан ч би удаагүй л өөр найз залуутай болсон. Үүнээс хойш 5 жил гаруй хугацаа өнгөрөхөд би 3 хүнтэй хамт амьдарч нэгнээс нь бүр 1 хүүхэдтэй болоод салсан.  Эдгээр залуучууд эхлээд халамжтай соёлтой, боловсон гял цал болсон ганган царайлаг залуус. Гэхдээ хэдхэн сарын дараа гэхэд тар нь танигдах юм. Нэг л их мөнгө, карьер, бизнес төсөл ярьсан том яриа, бүтсэн юм байхгүй, бөөн архи шоу, онгироо сагсуу, эсвэл аймаар хартай, зоддог нүддэг, эсвэл хүүхэмсэг, худалч арчаагүй, эсвэл эрх танхи  амьтад. Энэ бүх салалтуудад миний буруу байгаа л байх. Гэхдээ би болохоос нь болохгүйг нь хүртэл явсан. Эдгээр залуусын хамгийн сайн чанар нь Б-гийн минь муу талтай бараг тэнцэнэ гэхэд болохоор юм. Сайхан хайр, сайн хань болох хүнээ таниж чадаагүй нь миний хохь болох бизээ.

Чамайг чин сэтгэлээсээ хайрлаж байгаа эр хүнийг гомдоож болдоггүй гэдэг яасан үнэн үг вэ. Үүнийг охид бүсгүйчүүддээ хэлэх гэсэн юм. Яг үнэндээ бид хэрэлддэг биш би л түүнд уурлаж, элдвээр хэлдэг байж. Харин тэр минь  миний буруу ойлгоод байгаа зүйлыг л надад тайлбарлах гэж оролддог байсан даа. Түүний хэлсэн үгнүүд ямар үнэн, ямар үнэ цэнтэй болохийг тэнэг би одоо л ойлгож байна. Би тэр залуутайгаа байхдаа л нэг сэтгэл амар тайван, өөдрөг хүсэл бодолтой, аз жаргалтай байж дээ. Тэр маань үргэлж намайг эрхлүүлж би ч түүндээ эрхэлсээр байгаад бүр даварч дээ. Би түүнийг олж холбоо тогтоож чадах ч түүнийхээ арай гэж аньсан шархыг сэдрээмээргүй байна. Бусдын нөлөөнд автаж Үйлийн үрээ өөрөө л эдлээд дуусахаас.

14 Comments

  1. Үйлийн үрээ өөрөө л эдл says:

    Үйлийн үрээ өөрөө л эдл

  2. Ts says:

    Khulaan Mgld bga ulymu? Biechin sain bizde?

  3. mmm says:

    Khulaan chi Mgld bga yumu? Biechin sain uu? 

  4. Хуланд эрэгтэй хүн хайртай байсан эмэгтэйгээ тэр тусамаа анхны хайраа мартдаггүй үргэлж бодох нь юу юм гэхдээ хаяадаа бодогдоно оо ямар хүнтэй суусан бол хаана байдаг ямаршуухан амьдарч байгаа бол гэх мэт хэн нэгэн охинд дурлаад нисэж явсан тэр мэдрэмж тэр өдрүүд сэтгэлд нь байж л байдаг 

  5. Ganaa says:

    Хуланд. Эрэгтэй хүн маш их хайрлаж байсан эмэгтэйгээ мартана гэж байхгүй. Одоо хайртай биш юмаа гэхэд чамайг дурсаж л байна. Хаяа тааралдах харах сонсох бүрт зүрх сэтгэл нь хөндүүрлэнэ. …. их олон зүйл байгаа даа….. гэхдээ тэр эрэгтэй гэр бүлтэй болсон бол гэр бүлдээ үнэнч байгаа ….

  6. Senny says:

    Энэ захиан дээрээс нэг зүйл нүдэнд минь шууд буулаа. Тэр найз хүүхнүүд нь ялангуяа. Атаархуу, арчаагүй, өчүүхэн, шунахай, завхай янхнууд л эр хүнийг ингэж үнэлдэг юм. Миний нөхрийг ч бас анх үерхэж байхад одоо харьцаагаа тасалсан найз нэртэй хэдэн атаархуу өлөгчингүүд яг ингэж хэлдэг байсан. Яг чиний захиан дээр бичсэн шиг бүр надад хэлж байгаа юм шиг л санагдлаа. Тухайн үедээ хүмүүс тэгээд байхаар мэдээж эргэлздэг юм. Өөрийгөө тэнгэрийн амьтан мэтээр бодох ч үе байсан. Гэхдээ тийм үедээ чи сэтгэлээ дагаагүй байна. Бас салаад тийм хурдан өөр хүнтэй сууусан гэхээр их л хөнгөн бас тийм ч сэтгэл сайтай хайрандаа үнэнч эмэгтэй биш байна. Охидуудаа нэг юмыг ойлго. Хажуу хавирганд чинь нэг л эрчүүдийг халтар заваан боловсролгүй мөнгөгүй ядуу гэж ярьдаг нэг л их боловсролтой мөнгө сайн олдог царайлаг залуу ярьсан хүүхнүүд байдаг бол юу ч бодолгүй харьцаагаа шууд тасла. Тэд чинь яг үнэндээ эр хүний хайраар ангаж цангаж явдаг юм. Тийм хүүхнүүдийг хэзээ ч эрчүүд хайрладаггүй унтаад л хаядаг юм. Тэрэнтэйгээ бүр эвлэрээд янхан хувь заяагаа чамтай хуваалцахыг хүсдэг юм. Тэр нь яаж илрэх вэ гэхээр чиний залууг үргэлж муулж гоочилж эхэлнэ. Хэрвээ боломж нь олдвол өөрөө наалдаад авахад бэлэн өлөн янхнууд байдаг юм шүү. Тийм хүүхнүүд ихэвчлэн ганц бие бөгөөд дандаа супер залуу ярьж явдаг юм. Бас нэг зүйл хэлэхэд хүн ер нь яг сэтгэл шигээ амьдардаг юмаа. Чамайг зодож нүдэж, өөр хүүхэн эргүүлж, архи ууж агсарч, аймшигтай хардаж гарч орохыг чинь хорьдоггүй үнэхээр чамд хайртайг нь зүрх сэтгэлээрээ мэдэрдэг бол бусад тэр боловсрол мөнгө юу юу ч билээ дутагдлууудыг зүгээр л нүдээ сохлоод март бүү олж хар сэтгэлээ дага. Амьдралд хүн хайраас бусдыг нь зорьж олж бүтээж болдог юм. Зүрх сэтгэл дандаа зөвийг хэлдэг даанч хүмүүс сонсдоггүй нь харамсалтай. Сэтгэл сайтай бүсгҮйгээс хэр баргийн залуу салаад явдаггүй юм. Үнэхээр сайхан сэтгэлтэй хайрандаа үнэнч байж бусдын үгээр амьдардаггүй бол ад зэтгэр шиг ааштай хүүхнийг ч хайрлаад амьдардаг л юм. За тэгээд миний нөхрийг элдвээр доромжилж байсан хүүхнүүд одоо хүртэл хүнтэй суугаагүй ганцаараа л явж байхыг бодоход эрчүүд чинь айхтар амьтад шүү дээ сэтгэлээ ариун байлга бусдыг нь бурхан зохицуулна гэж хэлье дээ.

  7. zochin says:

    odoo ter B chin yaalaa gej 3 udaa gerlesen, bas bonustai huuhentei orootsoldohiig bodoh ve dee, 
    er ni tovchhondoo tiim zan avir zaaj ugsun aaw eejdee talarhdaa, er ni cham shg humuus tegdiin shd

  8. Хулан says:

    Хайр бол хүний зүрх сэтгэлийг хамгийн их догдлуулдаг зүйл ш дээ. Амьдралаа хайрыг мэдрээгүй бол үнэхээр харамсалтай. Яг л Анна Карренина шиг түүнийг харахын тулд арга сэдэх, гоёж гоодох, түүгээр амьсгалж амьдрах үнэхээр гайхалтай, Одоо бодоход сэрүүн зүүдэлж жингүүдэж байгаа юм шиг мэдрэмж байж дээ. Залуу эмэгтэйчүүдэд сонголт үргэлж маш их юм шиг санагддаг. Яагаад гэвэл тэд цэцэг шиг насан дээр байдаг тул тэдний толгойг эргүүлдэг байх. Тэд сайн хүн ялангуяа хайр маш ховор ирдэгийг ойлгодоггүй.
    Эхэндээ хайраа ирээдүйд ирж болох боломжоор сольдог. Гэхдээ зүрх сэтгэлдээ үргэлж дутууг мэдэрч эхэлнэ. Эхэндээ үүнийг бараг мэдрэхгүй цаг явах тусам орхиж явсан хайраа ихээр санадаг. Цаг хугацаа бүхнийг эмчилдэг ч жинхэнэ аз жаргалаа алдсан мэдрэмж нь харуусал болж үлддэг. Үнэхээр шорвог шүү.
    Миний бодлоор хүний амьдралд хайр ганц ирдэг нь үнэн байх. Хүн өөрөө мэдэрдэг. Эмэгтэй хүн ойлгосон үедээ их харамсдаг. Эрэгтэй хүн маш их хайрлаж байсан эмэгтэйгээ мартдаг боловуу? Хайртай биш юмаа гэхэд намайг дурсдаг боловуу? зүрх сэтгэл нь хөндүүрлэдэг боловуу? гэж их горьдох юм даа.

  9. Нээрээ says:

    Чи бид 2-н тохиолдол яг эсэргээрээ юм. Би энэ найз залуутайгаа учирхаас өмнө олон залуутай уулздаг байлаа. Бүр нөхөртэй ч болж үзсэн. Яг чиний хэлдгээр боловсрол өндөртэй, царай зүс гээд өөлөх юмгүй юм шиг залуус байсан ч гэсэн яг үнэн төрх нь “новшнууд” л байсан. Бүр хар залуугаараа доктор, профессор болчихсон залуус ч хүртэл байсан. Гэтэл найз залуу минь царай, зүс муутай, гартаа тааралдсанаа өмсдөг дээд боловсрол эзэмшээгүй, ар гэр нь хэцүү ч гэсэн баргийн эр хүнээс хайгаад ч олохооргүй нандин чанарыг нь би олж харсан юм. Хүний нас явж, амьдрал үзээд, хазгай гишгээд үзчихээр буруу зөвийг ялгаж салгахтайгаа болдог юм байна.

  10. namuun says:

    hun aldaj bj oilgodog gsn vnen bha bi bas oyutan bhdaa neg zaluug ih gomdooj bilee sn hun suugaarai shn amidraarai l gj hamgiin suuld hlsen bi ter ved chms sntai ni sj shn amidarna gj bdd blaa kkkk tgsen ysn shntai ni suulaadaa gj bdj yvsn chin estoi saartai ni suuj arai gj 2 huuhdee avaad salsan shdee…. odoo l 2 huuhteigee shn l amidarch bna sayhan nuguu hunteigee fb-r taaraad 3 huuhedtei shn l amidrach bga gsn ghdee l chmg ih bdj yvdag yaj amidrach bga bol ymar huntei suusan bol gaigvi yvj bga blvuu geed l chinii talaar ih bdd gsn vgiig sonsood uurtuu anh undaa ih haramsah setgel turj bilee …….

  11. ZAAWAL UNSH says:

    HOHI CHIN MUU BALAI HUUHEN MIN.

  12. dfasdff says:

    яг над шиг уу. намайг охид бүсгүйчүүд тоохгүй байх шиг л харагдад байдгийн. манай эхнэр болохоор чамаас минь сайн байхгүй л гэх юм. хаха… хүүхнүүдийн толгойд юу тарьна тэр нь ургаад л байдаг гээ биздээ. Тэр залуу дажгүй үр суулгачаад явсан болтой. Тэр нь ургаад саглайгад найгаж байгаа юм байна л даа. Харин дахиад уулзсан чинь усалгаа буруу болоод ургаж байсан мод хатаад гандаад унуул яана. чи хүүхэн юм чинь тиймэрхүү юм болох магадлал тун өндөр шүү. би нас явах тусам хүүхнүүдийг ямар сул хүмүүс юм бэ гэж бодох болсон. Харин залуудаа хүүхнүүдийг их үнэлдэг байж. хэдийгээр царай зүсээр нь ялгадаг ч гэсэн, хаяад явахдаа өө яавал гэнэ ч мундаг хүүхэн юм чинь л гэж боддог байлаа.

  13. Chamaig odoo yag toogooch kkkk says:

    Bitgii muruuduu… chamaig odoo yag toogooch !!! Uhaantai , aytaihan huuhen ali hediin uuriin bolgood avtsan baigaa !!! 5jild , 3n huntei amidarsan geed .. yunch Belen zelen , amarhan, zavhai yumbe dee ….. 

  14. xxx says:

    тэгж их шархалсан ч юм уу гүү ч юм уу бас шархыг нь сэдрээхгүй гэчжээ. ер нь ноён нуруутай, дажгүй залуучууд гаднаасаа бол анхаарал татахааргүй л байдаг юм байна лээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.