Эх орноо нэхэж магадгүй учраас энэ байх

b4b8456c478743eabig

Ард түмнээ ажилгүй, орлогогүй царай алдсан гуйлгачин байлгаж, архинд живүүлж ар худрагаар нь газар шороо эд баялагийг гадныхантай нийлэн цөмлөх бодлого явагдаж байгааг хүн бүр мэдээсэй. Улаанбаатарын шөнийн амьдралыг, архидалтыг харвал юун тэр ядуурал хямрал үгүй гэж бодмоор, баар буудлуудаар дүүрэн хүүхэд хөгшид, охид хөвгүүд, ар гэрээр дүүрэн согтуу аав ээжүүд айж уйлсан хүүхдүүд, хичээлээ тараад гэртээ очихоос айж цагдаагийн дулаан байранд хоног төөрүүлэх сурагч формтой нүдэнд нь гуниг айдас хурсан туранхай бор хүү, шөнө дундаас хойш ямар ч амьтан унтаж амрах цагаар тэд нар гудамжаар дүүрэн орилоон хашгираан зодоон үүсгэнэ.

14518238_10155205030129045_892418876_n

Цагдаагийн байранд шөнийн 04:00 цагт яг өдрийн ажлын цаг шиг бөөн хэрүүл маргаанаар дүүрэн халамцуу согтуу ард түмэн, бүгд л өөрсдийгөө зөвтгөж эсрэг талаа, бусдыгаа буруутгана, бүгд согтуу толгойтой мэргэн цэцэн амьтан болж хувирна, харин дээдсүүд хотоос холхон бүхнээс тасарсан, тасархай тансаг амьдралдаа сэтгэл амар жаргана. Архидалтыг хоригловол, зогсоовол, цагийг хязгаарлавал ард түмэн архинаасаа сэрж эрх баригчдаас эх орноо нэхэж магадгүй учраас энэ байх…

4 Comments

  1. yo says:

    Хараад байхад энэ улс орныг бодлогоор ядуу байлгаад ч байх шиг. Муулаад байдаг хужаануудаасаа долоон дор хужаа санаатай байгаа биз бидний энэ монголчууд?

  2. yo says:

    Бид ядуу байгаагийнхаа бурууг еерсдеесее л хайх хэрэгтэй. Доодос нь залхуу, дээдэс нь эх орноо гэсэн сэтгэл байхгуй байхад энэ улс хегжихгуй ээ. Хэчнээн боловсролтой мундаг байвч еерийн хэрэгцээ шуналаа хойш тавиад улсын эрх ашгийг емнее тавьдаг хун байхгуй болж. Байдаг ганц нэгийг нь хорж мэрсээр байгаад устгаж орхино. Ийм л адгийн хумуус байж би монгол, чингисийн ур сад, тэнгэр заяатай хумуус гэж солиорохыг нь яана. Уул овоо тахиад, нэр усыг нь хэчнээн чингис бурхан халдун гэж нэрлээд байдал дээрдэнэ гэж уу? Энэ эмгэнэл биш уу? Ичмээр, гутмаар… 

  3. Marka says:

    Ene SEX site hyamrald nuurlee yu daa uls turjuud unah chin. Boov boojgoigoo bichihgui.

  4. Marka says:

    Arhi moodnoos garaad mansuuruulah turliin bodisuud urgun hereglee boloh geed bga yum bish uu, yuun arhi pivo, ulaanbaatartaigaa uldsen mongol boloh tsag mud irnee. Bugd mansuurtsgaagaad.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.