27 мянган фунт гэдэг бидний хувьд их мөнгө. 50 сая төгрөгөөр бид яаж ч бодсон боломжийн байр барьж чадна. Харин британичууудын хувьд 27 мянгаар гурван унтлагын өрөөтэй байр барьна гэдэг бараг байж боломгүй зүйл. Өртөг өндөртэй улс болохоор мод, хадаас гээд жижиг сажиг зүйлсээс эхлээд бүх зүйл аймаар үнэтэй.
Саймоне ба Жасмин Дейл нар хөдөө аж ахуйн зориулалттай газар шинэ байр барих зөвшөөрөл авсан байна. Гэхдээ барьсан байрныхаа зардлыг таван жилийн дотор бүрэн нөхөх болзолтой байж. Дээр нь амьдралын хамгийн өндөр өртөгтэй оронд амьдардаг энэ хоёр банкин дахь дансандаа ердөө 500 фунттэй байж.
Энэ хоёр жижиг толгойг ухан хонхор үүсгэж, шороог нь шуудайнд хийн ханыг нь бэхлээд, тос шингээгээд өнгөлсөн таараар шалныхаа суурийг тавьж, хоёрдагч буюу хаягдал мод гэх мэт материалаар 27 мянган фунтэд багтаан барилга барьжээ. Зүгээр ч нэг барьсангүй гурван унтлагын өрөөтэй тансаг гэж болохоор байшинтай болсон байна.