“Playboy Mansion” нэртэй энэхүү эдлэн газар олон мянган охид бүсгүйчүүд, саятан, баячуулын мөрөөдлийн газар байсан, одоо ч хэвээр. 200 сая ам.доллар төлсөн хүн Беверли-Хиллзийн дэргэд байрлах асар том харшийг өөрийн болгоод зогсохгүй “Плэйбой”-үүсгэн байгуулагчтай Хью Хефнертэй хамт амьдардаг болно. Хью Хефнер сүүлийн 40 жилийн турш энэ харшид амьдарч байгаа бөгөөд цаашид ч амьдрах төлөвлөгөөтэй.
Эдлэн газар нь өдгөө Хью Хефнерийн хувийн өмч бус харин түүний үүсгэн байгуулсан “Playboy Enterprises” компаний өмч. Харин “Playboy Enterprises” тус эдлэн газрыг түүнд түрээслэдэг бөгөөд эдлэн газрыг шинээр худалдан авсан эзэд нь Хефнерийг үхэн үхтэр нь эдлэн газар амьдрахыг зөвшөөрөх болзолтойгоор зарах гэж байгаа аж.
1800 кв.метр талбайтай энэ эдлэн газар теннисний талбай, кино театр, бассейн, гол горхи гээд юм болгон бий.