Биеийн илүүдэл үсийг хэрхэн цэвэрлэх вэ?

Бидэнд байнга асуудал болж байдаг зүйл бол яах аргагүй биеийн илүүдэл үс билээ. Тиймээс та бүхэндээ хэрхэн арьсаа гэмтээхгүй илүүдэл үсийг хусах талаар зөвлөж байна. Илүүдэл үсийг хусах нь хурдан цаг хэмнэх бөгөөд өвдөлт байхгүй гэдгээрээ wax-аас давуу талтай юм.
14518826_10155205107529045_564542178_n
Арьс хуурай байх үед хэзээ ч битгий үсээ хусаарай. Энэ нь арьны нүх сүв бөглөрөх, арьс урагдах, улайх эрсдэлийг ихэсгэдэг. Тиймээс эхлээд заавал норгож байж арьс нойтон үед хусаж  заншаарай.
Ихэвчлэн эмэгтэйчүүдэд зориулсан илүүдэл үс хусах гель ба хөөс нь илүү үнэтэй байдаг. Гэтэл эрэгтэйчүүдэд зориулсан гель, хөөс нь эмэгтэйчүүдэд зориулсан гель хөөснөөс нээх их ялгараад байх илүү зүйлгүй. Тиймээс үнэтэй гель хөөс авах гэж мөнгө үрэх хэрэггүй гэсэн үг. Учир чанарын хуьд ялгаа байхгүй.

– Үсээ хусахаас өмнө заавал үс хусагчынхаа хэр иртэй байгаа эсэхийг шалгаж байгаарай. Хэрвээ ир муу  байвал арьсыг хуулж улайлган эмзэг болгодог.
– Хөлийн үс ургаад ирхээр дахин хусахдаа шагайнаас эхэлж дээш чиглэлтэйгээр хусна. Суганы үсийг хусахдаа аль ч чиглэлтэй хусч болно.
– Илүүдэл үсээ хусаж дууссаны дараа заавал арьсандаа чийгшүүлэгч юмуу тос түрхэж байгаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.