Өнөөдөр монголын нийгэмд хамгийн тулгамдсан асуудал бол гэр бүлийн ариун бус байдал, эхнэр нөхрийн үнэнч бус байдал болоод байна. Тэр бүр ил яриад байдаггүй, нууцлаг энэ асуудал чимээгүй тахал мэт монголын нийгмийг өвчлүүлж, хүрээгээ тэлсээр л байна. Монголчууд хэт их материалжиж, оюун санаа нь хоосорч, шунал тачаалд эзлэгдсэний шинж биз. Үнэнч шударга, чин сэтгэл, хүн чанараас бид холдон холдсоор л байна. Улаанбаатарын утаа, гөлийж мөстсөн зам, улс төрийн хэрүүлээс илүү гэр бүлийн ариун байдал, нийгмийн амар амгалан байдал хамгийн тулгамдсан асуудал болоод байна.
Нөхөр нь эхнэрээ араар нь тавих, зугаа цэнгэлд хөл алдах, өнгө мөнгөөр хорвоог хэмжиж завхайрах явдал газар авч, хань ижлээ гомдоож үр хүүхдээ өнчрүүлж байна. Олон олон охид хүүхнүүд эм хүнийхээ зөн совингоор үр хүүхдээ бодон тэвчиж, нулимс хорслоор дүүрэн шар наран бор хоногийг өнгөрөөж буй нийтлэг дүр зураг болжээ. Гудамжаар алхлах бүсгүйчүүд, сүлжилдэх машинууд, анивчих гэрлүүд энэ бүгдийг хараад нийгэмд бугшсан энэ бусармаг явдлыг мэдэх аргагүй. Хүнд муугаа үзүүлэхгүй гэсэн бүсгүйчүүд нулимсаа нууж, бүсээ чангалан, гоёж гоодоод хараа дээгүүр алхдаг. Энэ бүхний золиос ямар ч буруугүй хүүхдүүд.
Бидний ирээдүй болсон үй олон хүүхдүүд гэр бүлийн хэрүүл дунд, хар, хорсол, өс хонзонгийн дунд өсцгөөж байна. Үүний цаана хэлж баршгүй гай зовлон, үгээр өгүүлэшгүй шаналал, өш хонзон, муу муухай нуугдаж байгаа. Үе үе нийгмийг цочроосон хэргүүд гарч, олон нийтийн сүлжээгээр сенсаци дэгдээд өнгөрдөг боловч ихэнх нь хананы цаана өнгөрдөг. Гэр бүлийн хууль батлагдах сураг гарч олон зовсон бүсгүйчүүд шинэ заалт орохыг хүсэн хүлээсэн. Гэтэл хувь хүний асуудал гээд ямар ч өөрчлөлт орсонгүй. Гэр бүл гэдэг нийгмийн хамгийн бага нэгж, хуулийн субъект юм байгаа биз дээ? Нийгэм гэр бүл дээр тогтдог биз дээ? Гэр бүлээ бусниулсан, үнэнч бус байсан, хань ижлээ хуурсан, бусдын гэр бүлийг үймүүлсэн хүнийг шийтгэх нь зөв биз дээ?
Энэ их хурал хамгийн олон эмэгтэй гишүүнтэй. Тэд санаачлаад гэр бүлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг өргөн барина гэдэгт итгэлтэй байна. Өнөөгийн хамгийн тулгамдсан, хамгийн нэн тэргүүний, бүр улс үндэстний аюулгүй байдалд хүртэл нөлөөлөх том асуудал учраас “Гэр бүлийн хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай байна. Аль нэгэн улс оронд ийм зохицуулалт байдаггүй л юм байгаа биз. Гэхдээ манайд зөвхөн монголд хэрэгтэй байна, тийм нөхцөл байдал үүсчихээд байна. Мөн хүүхдийн зүрх сэтгэлийн боловсролд Боловсролын яам анхаармаар байна. Хүн чанар бол хамгийн том боловсрол. Охид бүсгүйчүүд энгэрээ чанга байлгавал нийгмийн энэ бусармаг явдал арилна. Эхчүүд бид одооноос охин хүүхдээ зөв хүмүүжүүлж, багаас нь эмэгтэй хүний баримтлах ариун ёсонд сургамаар байна.
НУЛИМСАА НУУЖ ИНЭЭСЭН, СЭТГЭЛИЙН ХАТ ТЭВЧЭЭРЭЭР ОРЧЛОНГ ЗӨӨЛЛӨЖ ЯВАА МОНГОЛЫН ҮЗЭСГЭЛЭН ГОО БҮСГҮЙЧҮҮДХЭЭ ӨМНӨӨС ИХ ХУРЛЫН ЭМЭГТЭЙ ГИШҮҮДЭД ХҮРТЭЛ НЬ SHARE!!!
4 Comments
Энэ бузар явдлын хохирогч нь гэм буруугүй хүүхдүүд, гэм хийгээгүй охид бүсгүйчүүд болоод байна. Дорлиг мал аа.
Хууль гарчихвал л энэ асуудал хумигдана.
Мэдээж хүүхнүүд байгаа. Хүүхнүүдийн энгэр чанга байвал энэ асуудал шийдэгдэнэ. Охин хүүхдээ багаас нь зөв хүмүүжүүлэх нь чухал. Эцсийн эцэст хүүхдүүд л хохирч байбайна. Хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй.
t1 maluud chin yu ve. nohor ni l huuraad bn uu te. aldiin bn. ter huuraad bgaa nohoruud chin oor ailiin ehnertei untdiim bgaaz dee teheer ter ailiin ezegtei nar ch bas nohoroo huurj bdag yum. er ch bai em ch bai yag ijil 50. 50 huvitai huurdagiig meddeggui l yum bh daa.