Сүүлийн үед хүнийг арьсны өнгө, хүйс, тарган туранхайгаар нь ялгахыг бүгд тууштай эсэргүүцэж байгаа. Махлаг эмэгтэйчүүд загвар үзүүлэх нь одоо бараг хэвийн зүйл болсон. Харин одой гэж нэрлэгддэг хүмүүсийг яагаад ч юм хүмүүс мартсан байна. Энэ дутагдлыг 2016 онд нөхсөн юм. Одой хүмүүс оролцсон загварын үзүүлбэрийг Берлин, Парис, Нью-Йорк хотноо зохион байгуулсан нь маш их дуулиан тарьж олны анхаарлыг энэ асуудалд татаж чадсан билээ.
Ер нь бодоод байхад эдгээр хүнд ямар буруу байх билээ. Нэгэнт ингээд төрлөө гээд насаар ичиж, зугатаж, хүмүүсийн доог тохуу болж явна гэж юу байх вэ? Бүгд адил адил хүмүүс.