Жирэмсний 16 долоо хоног

Таны бие махбод хөнгөрч сэтгэл санаа их сайхан, эрчимтэй цог золбоотой байх болно. Таныг хэн ч хараад жирэмсэн гэдгийг чинь мэдэхээр болжээ. Таны булчин шөрмөс суларч, бэлхүүсээр бүдүүрнэ.

Хоолоо зөв зохицуулах нь зүйтэй. Учир нь хоол идэх сонирхол ихсэж, жин эрчимтэй нэмэгдэнэ. Бие барихааргүй, чөлөөтэй хөнгөн хувцас өмс.

Санамж

Хэт авиа буюу ЭХО шинжилгээ хийлгэх

Цусны даралт, биеийн жингээ нэмэгдэж байгаад хяналт тавьж эмчид үзүүлэх

таны жин 7 хоногт дунджаар 350 гр-аар нэмэгдэнэ

удамшлын болон цусны өвчтэй бол нарийн шинжилгээ хийлгэх нь тустай

Түүний бие бараг бүрэн хөгжчихсөн учраас аливаа архи, тамхи, хүчтэй эм, халдварт өвчнүүд нь түүний өсөлтийг зогсоож болзошгүйг анхаараарай.

ЭХЭД гарах өөрчлөлт

Нүүр, хөх, биеийн бусад хэсгүүдэд нөсөөжилт эрс нэмэгдэнэ

Эхний 3 сард илэрч байсан зовиур багасч хоолны дуршил сайжран илүү эрч хүчтэй болсон мэт санагдана

Хүүхдийн өсөлт байнга явагдах тул гэдэс томорч бэлхүүс тэгширнэ

ТАНЫ ХҮҮХДЭД гарах өөрчлөлт

Таны дуу хоолойг сонсож хөдөлж, тийрч, залгих зэрэг хөдөлгөөн хийнэ

Арьс нь тунгалаг, ягаавтар өнгөтэй байна

Хурууны хээг тодорхойлох боломжтой болно

Түүний бүх биеэр болон толгойд нь үс ургана

Хүүхдийн толгой томорно

Урт 16 см, 135 г жинтэй байна

SOURCE: www.103.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.