Жирэмсний 6-10 долоо хоног

Энэ хугацаанд та жирэмсний хяналтанд орж эмчид заавал үзүүлэх ёстой. Таны жирэмсэн эсэхийг дараах аргаар нарийвчлан тогтоох болно.
14518826_10155205107529045_564542178_n

Үүнд:

-үтрээний үзлэг / зөвхөн эмч үзнэ/

-шээс шинжлэх

-хэт авианы шинжилгээ / энэ шинжилгээг хийлгэхэд давсаг шээстэй байх шаардлагатай

-шаардлагатай гэж үзвэл цусанд даавар тодорхойлох шинжилгээ хийнэ.

-хэвлийд байгаа урагт ямар нэг өөрчлөлт байгаа эсэхийг тодорхойлох шинжилгээ хийж болно.

Санамж

-Эхний 8 долоо хоногт үр хөврөл бүрэлддэг учраас аливаа гаднын нөлөөлөлд амархан автахаар маш эмзэг байна. Иймээс энэ үед:

-Эм ууж байгаа бол урагт нөлөөлөх эсэхийг тодруул

-Архи уух, тамхи татах, мансууруулах бодис хэрэглэхийг бүрмөсөн зогсоо

-Таны ажиллаж байгаа орчин нөхцөл жирэмслэлтэнд тань муугаар нөлөөлж болзошгүй эсэхийг судалж мэдэх

-Улаан бурхны эсрэг дархлаажуулалт тогтоож чадсан уу? Хэрэв үгүй бол вакцин хийлгэх нь зүйтэй

-Эрүүл ахуйн дээд зэргийн дэглэм сахиж, халдвар хордлого авахаас зайлсхий, түүхий мах, сүү, бохирдсон зүйлтэй харьцахдаа заавал тусгай бээлий өмсөх, ажлын дараа гараа маш сайн угаах

ЭХЭД гарах өөрчлөлт

-Дотор муухайрах, бөөлжис цутгах нь өдрийн аль ч цагт илэрч болно

-Өглөө босохоос дургүй хүрч, бие тань бага зэрэг ядарч сульдана

-Хөх ялимгүй томорч, бага зэрэг хөндүүр болно

-Сэтгэл санаа зан ааш тогтворгүй болж магадгүй

-Аманд төмрийн амт амтагдана

-Давсаганд шээс хуримтлагдах нь түргэсч ойр ойрхон шээс хүрнэ

ТАНЫ ХҮҮХДЭД гарах өөрчлөлт

-Ургийн нүүр, хамар, ам, хэл мэдэгдэхүйц болно

-Хүүхдийн зүрх үр тогтсоноос 25 дахь хоногийн дараагаар цохилж эхэлнэ

-Мөн мэдрэлийн сувганцраас уураг тархи, нугас үүснэ

-Хэдийгээр танд мэдрэгдэхгүй авч хөдөлгөөнтэй байна

-Ургийн урт нь ойролцоогоор 2.5 см, гүзээлзгэний дайтай том байна

SOURCE: www.103.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.