Жор мэддэг ламаас зовлон үзсэн чавганц дээр гэдэг дээ

daralt-ihseh

Сайн байцгаана уу сайтын нийт уншигчдаа! Та бүхэнд захиа хүрэх өдрийн мэндийг дэвшүүлье. Энэ сайтыг уншдаг болоод олон жил өнгөрчээ. Өөрт болон гэр бүлдээ хэрэгтэй мэдээлэл хүмүүсийн зөвлөгөөг авч чаддах болохоор унших дуртай байдаг. Нөхөр бид 2 дөч гарч яваа жирийн нэгэн гэр бүлийн хосууд. Хэдийгээр сайтын нэр утга санаатай нийлэхгүй ч бидний гэр бүл болон бусад хүмүүст хэрэг болох болуу? гээд энэ захиаг бичиж сууна.

Сүүлийн үед нөхрийн маань даралт үе үе ихсээд олон ч эмчид үзүүлж олон ч шинжилгээ өглөө. Энэ өвчин Монголд их элбэг сүүлийн үед залуужиж байгаа юм байна. Бүх л эмч нар даралтны эмээ уу гэхээс өөр олигтой зөвөлгөө өгөхгүй юм. Эмээ тогтмол ууж байгаа ч олигтой үр дүн гарахгүй л байх шиг байна.

Ядаж байхад даралтны яасан ч олон эм байдаг юм. Яг аль нь сайн муу таардаг тохирдог бас даралт буулгах эмтэй, эмгүй ямар арга байдаг тухай ойлголт муу байна. Бас уламжлалт эм тариа, бариа засал, сувилал эмнэлэг гээд үр дүнд хүрсэн хүн байвал зөвлөгөө өгөөч. Жор мэддэг ламаас зовлон үзсэн чавганц дээр гэдэг дээ. Баярлалаа…

13 Comments

  1. a woman says:

    Даралтанд хамгийн сайн цорын ганц эмчилгээ бол хануур байдаг юм. Гэхдээ хүнээ зөв олох хэрэгтэй шүү. Монголд сайн хануур хийдэг ур чадвартай хүн цөөн. Мэргэжлийн, олон жилийн арвин туршлагатай хүнд хандаарай.

  2. Gergii says:

    Ta buhendee bayarlalaaa masg heregtei suvulguu sanaanuud baina 🙂

  3. a says:

    Эм гэвэл маш олон янз байгаа янз бүрээр хэрэглэж байгаад өөртөө тохирсоныг нь олж аваад тогтмол хэрэглэх хэрэгтэй. Даралтаа ихэссэн үед уух биш тогтмол цагаар уугаад амьдралынхаа хэвшил болгоорой. Нэг хятад эм байдаг юм аа нэрийг нь сайн мэдэхгүй байна. Даралтны эмнүүдэд буудаггүй нилээд хүмүүс хэрэглээд үр дүн сайтай гээд байдагийн. Хятадад сурдаг амьдардаг хэлтэй хүмүүс байвал сураглуулвал олдох байх. Хятаддаа их түгээмэл юм гэнэ лээ.

    За зовлон үзсэн өвгөний үг гэвэл нэг ийм юм байна хэхэ. Даралт байнга өндөр байна гэдэг нь судасны хана хатуурах гол шалтгаан болно. Судасны хана хатуурвал тэгээд л дуусаа. Харвалтаар дуусна гэсэн үг. Орой болгон унтахынхаа өмнө 20-50гр алкохол хэрэглэх их үр дүнтэй. Тогтмол шүү. Хэтрүүлж болохгүй. Алкохол нь судасны ханыг тэлдэг, бас сайхан унтана. Шөнө нь агшина. Өөрөөр хэлбэл судасны ханын хөдөлгөөний дэмжинэ гэсэн үг. Дандаа нэг төрлийн юм хэрэглээд байх уйтгартай тул заримдаа цагаан архи, заримдаа виски, конъяак, вино, пиво гээд л солиод байвал зүгээр. За тэгээд авах гээхийн ухаанаар хандана биз ээ.

  4. jak says:

    Би бас 40 гарч байгаа хүн өнгөрдөг нэг сараас гэнэтхэн даралт ихсээд 2 ч удаа эмнэлэгт хэвтэж эмчилүүллээ нэмэр алга эмч нар болохоор даралтын эмээ тогтмол уу гэхээс өөр юм хэлэхгүй юм нэгэнт даралт ихэсдэг болсон бол зүгээр болно гэж байдаггүй бололтой үлдсэн насандаа өдөр болгон эм уух юм шиг байна  

  5. 39 тэй аав says:

    Би 1 ингэж сонсож байсан. Үнэн эсэхийг хэлж мэдэхгүй юм. Эмч нар байвал зөв бурууг нь хэлээд өгөөрэй. Цусны донор болвол даралт ихсэх өвчин тусдаггүй гэж. Үнэн юм болов уу?

  6. минжээ says:

    1 бүтэн лимонийг өдрийн турш усанд хийж уу дор хаяж 1.5 л ус уух хэрэгтэй. Манайхан мах өөх их хэрэглэдэг улс чадвал ногоон навчин гаа бдаг тэрийг блэндэрдээд цуг уувал их зүгээр шүү

  7. hi says:

    aduunii mahaar shol hiij uuhaar ih sainn gej sonsoj bsan

  8. 30tai zaluu says:

    Олон янзын эм уухдаа гол нь биш яг юунаас болоод даралт ихдээд байгааг олж тогтоох хэрэгтэй. Даралтны эм ууснаар зүрхний импульс унадаг тул болгоомжлох хэрэгтэй. Зүрхний хэм алдагдалтай болох вий. 21-р хороололд Натур эмнэлэгт үзүүлсэн үү.

  9. semka says:

    Ерөөсөө л ганцхан эм байгаа хотын энэ утаа тортог яаж амь зуухуу гэсэн стерессээс салаад   5 үхэртэй 50 хоньтой агаарт амьдрах.

  10. saraa says:

    Sain bna uu. Bi bas 40 hurch bgaa daralt ihdeh uvchnuur suuliin heden jil uvduj bna. Iimees uuriin tsugluulsan medeellee huvaaltsay. Minii huvid iluudel jin baihgui, buur, tarhi zugeer, hudulguunii dutagdald oroogui gymd yvdag tegsen hernee daralt mash undur buh l emnelgeer yvaad dotor, medreld uzuul hool undaa zohitsuul, em uu gedeg. Uuriin turshlagaas uzehed shingen zuv sain uuh ingesneer tsus tsevershine. Shunu sain untahgui bol daralt ihsene. daralt bas sanaa setgeltei shuud holbootoi. Yumand sanaa zovj adgahaar daralt ihsene. Bugchim uruu, ih duu chimeend daralt ihsene. Hudulguuni dutagdal, davs ihtei hool, targalalt daralt ihesgene. Mun uurt tohirson zuv emee songoj uuh heregtei. Daraltnii em tolgoi uvduuleh, hanialguulah geed hariu uildel uzuuldeg uchraas ali boloh uurt tohirson emiig oroi untahiin umnu uuj hevshvel daralt usuhgui. em uuh durgui bol daralt togtvorjuulah tsai, baragshun zergiig uuj bolno. Gehdee edgeer ni shuud em shig uilchlehgui.

  11. saraa says:

    omega 3 udur bolgon uu.colongoschuud bainga omega xeregledeg.daralt gedeg uvchin co d barag l bxgui.

  12. Ooo says:

    Zuv hoollolt, dasgal hudulguun hamgiin chuhal. Mun stressgui bh, arhi tamhinaas hol bh. Udurt yadaj 1 shirheg celery stick ideh, tuuhiigeer ni. 

  13. Sanal says:

    Neeree heregtei asuult baina.Ene talaar medleg turshlagatai humuus ni bicheed yavchaarai 🙂

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.