Йемений уулархаг нутгийн амьдрал

c73b785333bfcee06f57231895064fd8

Йемений уулрахаг нутагт амьдрал сүүлийн олон зуун жилийн турш бараг огт өөрчлөгдөөгүй. Хүүхэд залуусын өмсдөг хувцас, шаахай гэх мэт зүйлс нь бага зэрэг өөрчлөгдсөн. Урьд нь өөрсдөө хийдэг байсан бол одоо Энэтхэг эсвэл Хятадад үйлдвэрлэгдсэн хямд цамц, өмд, резинэн шаахай өмсөх болсон. Дэлхий даяар техникжсэн болохоор машин үзэгддэг.

14518826_10155205107529045_564542178_n

Бусад байдлаар юу ч өөрчлөгдөөгүй. Доллар хэд байгаа, АНУ-ын Ерөнхийлөгчөөр хэн сонгодсон эсвэл парламентын гишүүд хоорондоо зодолдсон эсэх энд ер сонин биш. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр дэлхийд хамгийн доогуур ордог улсын нэг. Гэхдээ хүмүүс нь үүнийг мэддэггүй, мэдэхийг ч хүсдэггүй бололтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.