Сайн байцгаана уу? Нэг хүнээс салах аргаа олж ядаад байна. Засаад авъя засрахгүй. Засрашгүй хүн байна гээд салъя салж өгдөгүй гайтай таарчихжээ. Анхнаасаа дэмий нийлжээ гэж бодогдох юм. PC тоглоомонд хэт их донтчихсон хүнийг яах вэ? Манай нөхөр 3 жилийн өмнө манайд ирсэн. Манайд ирсэнээсээ хойш огт ажил хийгээгүй зөвхөн тоглоом тоглоно, тоглоом л бодно яагаад гэдгийг нь мэдэхгүй юм надад байдаг юм болов уу? гэж хүртэл боддог. Эсвэл угаасаа залхуу ажил хийх хүсэлгүй байх, тэр ер нь бол айлын эрх хүүхэд, дүү нь нилээн зайтай төрсөн болохоор эрх гэж хэлж болно, дандаа л ээжээсээ мөнгө авж байдаг. Мөнгөөр дутаж үзээгүй хүн, гэхдээ тэр мөнгөнөөс би авч үзээгүй ээ угаасаа над мөнгө хялаалгадаггүйн, мөнгөний хэрэгцээ байна мөнгө өгөөч гэхээр “яах гээд байгаа юм” гээд огт өгдөггүй юм.
Бас эд зүйлс өөртөө тогтоохгүй утас байсан ч ломбардаар аялуулна. Алт, мөнгөн гинж, бөгж байвал гээчихнэ эсвэл зарчихдаг, утас авлаа ломбарданд тавиад мөнгөөр нь тоглочихдог. Тоглохоо болиод ажил хий эсвэл салъя гэж хэлэхэд “заза одоо дахиж тоглохгүй ээ” гэж хэлээд цагийн дараа гараад явчихдаг. Угаасаа удаан үргэлжлүүлж болох харилцаа биш гэдгийг мэдээд их олон удаа салъя, салмаар байна гэж хэлсэн. Салж өгөхгүй юм. Анх үерхэж эхэлснээ хойш өдий хүртэл салъя гэж хэлээд байхад ерөөсөө салж өгөхгүй юм. Би бүр салах гэж бүх аргаа хэрэглээд дууссан. Уйлаад салъя гэхэд үгүй гэнэ. Орилж хашгираад зодоод салъя салмаар байна гэхэд үгүй л гэнэ. Гуйгаад эвээр хэлээд салъя гэхэд үгүй л гэнэ. Би чамд хайргүй би чамд хань болж насан туршид чинь жаргалтай байлгаж чадах хүн би биш, би чамайг зовоохоос цаашгүй гэхэд тэгсэн ч үгүй л гэнэ.
Тэгээд надад үнэхээр хайртай юм уу гэхээр нэг л биш ээ хайрладаг бол арай ондоо шүү дээ жаахан ч гэсэн хүндэлж ажил хийгээд улам хичээгээд өөрийнхөө хэн болохыг харуулж миний хайр хүндэтгэлийг олж авахын тулд бүхнийг л хийх байсан даа гэтэл юу ч хийхгүй зөвхөн PC тоглоомын газарт л 24 цагийн талыг нь өнгөрөөчихдөг. Тэгээд шөнө 11, 12-с нааш орж ирэхгүй. Заримдаа хонуудаар алга болно. Би тоглоомоо болио одоо ажил хий, хүүхэдтэй хүн байж хүүхэд шиг тоглоод явахын гэж мөн ч олон хэлсэндээ. Гэтэл тоох ч үгүй. Манайхыг зүгээр нэг хоноцын газар шиг санадаг болсон. Төөр шөнө орж ирж хоол цай идэж уучихаад л унтаад өглөө нь ажилтай хүн шиг гараад л явчихна хоол цай ч идэж уухгүй яг л ажлаасаа хоцрох гэж байгаа хүн шиг хувцасаа хальт, мульт өмссөн болоод л гар нүүрээ халзганаж угаачихаад л халтар гартай юм гараад гүйчихнэ хөөе цай унд угаачээ гэхээр “ирээд идье ээ” гэнэ яг үнэндээ мөд орж ирэхгүй.
Яагаад гэртээ байж болдогүй юм бэ гээд асуухаар чи өөрөө хөөгөөд байдаг биз дээ гэнэ. Чамайг ажил хийхгүй тоглоод байхаар дургүй хүрээд хөөдөг болохоос гэртээ аятайхан хоол унд идээд байж байвал хэн хөөгөөд байхав дээ гэхээр “Хайр одоо тоглохгүй ээ” гэнэ. Тэгээд цаг ч бололгүй гараад явчихдаг. Анхнаасаа байж суух аргагүй болгосон хүн нь би юм болов уу гэж бододдог. Манай хадам аав ээж намайг үздэггүйн тэнэг, балай хүүхэн гээд очих болгонд элдвээр хэлж гоочилж байдын. Ээж нь бүр намайг очих болгонд зодоод элдэв хэлэх хэлэхгүй үгээр хэлдэг. Надаас хүүгээ салгах гэж лам, бөө нтрээр явсан юм шиг байна лээ. Тэгээд ямар хүн нь ч тэгээд хэлчихсэн юм бүү мэд. Чи миний хүүг хараасан, ховсдож өөрийн эрхэндээ байлгадаг нтр гэж дандаа ярина. Миний хүү чиний тэр хийсэн юмнаас чинь болоод чамаас салж чадахгүй байна тэр хараалаас чинь болж миний хүү удахгүй үхнэ гэж байна гээд орилж хашгичаад бөөн юм болдог. Очих бүрд тэрийгээ л ярьдаг.
Би ямар тийм юм хийсэн биш өөрөө ч анх сонсоод их гайхсан. Охиноо төрдөг жил дөнгөж төрсөн нялх биетэй амьтан очиход хөх няц болтол зодсон. Миний хүүг тийм хачин хараал хийгээд бүр тэнэг болгочихсон байна. Чамаас өөрийг мэдэхээ байчихаж. Муу шулам гээд зодсон. Тэр ч байтугай намайг мотоцикл дээр суулгаад араас чих рүү алгадаад хоёр чинь долоо хоног юм бүдэгхэн сонсохтойгоо л байсан. Би тэднийх рүү явмааргүй байсан ч тэр охиноо төрлөө гээд их л баярлаж догдолсон амьтан ээж, аавдаа охиноо харуулна гээд хөл хөөрцөг болоод байхаар нь явсан юм. Би очихыг хүсээгүй ч тэр явъя гээд уйлаад, шалаад зогчихоор очиж зодуулая даа л гэж бодогддог юм билээ. Очихоор тэгээд байж суух аргагүй, явмаар санагдаад байдын, намайг үзэж чадахгүй хурдан зайлаасай гэж бодоод байгаа хүний хажууд хэн тайван амгалан сууж чадахын бэ?
Бодол уншихгүй ч над руу аймаар зэвүүцэж хараад байдын. Ээж нь гэж сонин есөн шид нь бүрдцэн авгай. Нэг ярьснаа л дахин дахин 100 удаа давтаж ярина. Тэгээд байж сууж чадахгүй тэвчээр алдаад гараад зугтаасан чинь тэр тэнэг араас надтай хамт хот явна нтр гээд дагаад байдаг. Ээж нь хүүгээ өөрийнхөө дэргэд байлгах гээд хүү нь надтай хамт явах гээд байдаг. Тэгээд л чи муу шулам миний хүүхдийг авч явах гэлээ гээд дөнгөж төрчихсөн нялх биетэй байхад зодож хөх няц болгоод гарж гүйлээ гээд гутал хүртэл авч нуугаад л элдэв болж байсан…
11 Comments
Hairan amidral ingej hov hooson uregdeh gej. Hairan tsag hugatsaa. Hezee negen tsagt PC neesee uidhaar arhind oroh hun bn daa. Erthen salaad yav. Tarhind ni uhsen iljig orood yalzruulchihsan bn naad nuhurt chin. Huuhdee bod amidralaa bod.
Ene yanzaaraa dahiad 5 jil amidarnaa geed tusuuluud vz. Naad zaluu chin nas ybaad irhiin hereer pc togloom ni utgagvi bolj svvldee arhind orno ajil hiij medehgvi chadahgvi deer ni hvselchgvi hvn busdad ataarhasan horsson hogiin amitan bolno Harin chi ter yed neg ajil hiideg bolchwol chmg hardaad zoddog bolno. Harin chi ter yed ajiliihan dotor chin jinhene er hvn etseg hvmvvs chinii yeiin chmas dvv chmas ah geed olon olon saihan amidarlaa abch ybj bui erchvvdiig haraad unuu PC chin haltartaigaa haritsuulaad OI CHIN GUTSAN BH BOLNO HAHA .
Zaa tegsench gesen chi minii bodsonoosch ilvv uruwch sul doroi bol odoogoos 5 bish bvr 10 jil zuuraldana gej tusuuly. Ter yed nuhur chin chmg bnga daramtaldag hogiin gar bolchihson Chi bolhoor dahiad 2 ch hvvhed turvvlchihsen vzeh esgvi zoblongoo 10 nugalj tuulsan hamag aris vs ni unguu aldsan ydarsan abgai l bj bh bhdaa
Muugaar bodhod ene shv dee. Sainaar bodoy gewel genet naad hvn chin TURUL ARILJIJ togloomnoos garch ajil hiij mungu tsugluulj ohin ta hoeriigoo munguur dutaahch halamj hairaar dutaahgvi amidartsgaaj ehlene. Haramsaltai ni togloomnoosoo garah ehnii shataa dabahgvi bol yahch bilee eheh. Togloomnoos ni zobj zobj uchnuun jil zuuraldan hereldej bj gargasan chin Arhind orwol yaltai
A eswel genet SUGLAAND HOJIJ asar ih mungutei bolood chmg munguur jargaah HAHA Naad hvn chin mungu hojwol estoi ehnii duun deeree chmg hayad zugaa tsengeldrvvgee dabhina biz
Etsesd ni dvgnehed naad hvn chin 30 nileen garch bj uhaajina ter boltol pcgee 10 jiliin jaahan hvvhed shig toglool eejeesee mungu abaal ybj bn biz. HAramsaltai ni 30 garsan hojuu uhaaral naadhiig chin ARHIND L ORUULJ TAARNA DAA
Чи хайртай бас өдий болтол ханидсан юм болохоороо өрөвдөөд байдийм шиг байна. Гэхдээ хүн тэр тусмаа эмэгтэй хүн ээж хүн хажуудах ханиараа хайрлуулах гэж л ханилж үр хүүхдээ гаргадаг. Чи салий гэж хий яншаад одоо ямар ч нэмэргүй. Үйл хөдлөлөөрөө үзүүл, шууд л хөө. Эсвэл охиноо аваад яв. Засраад ухаараад эргээд гуйгаад ирвэл сайн л биз. Тэнэг нахөртэй юмны наад цаадхийг мэддэггүй ирээдүйгээ бүтээх эрмэлзэлгүй одоо байгаадаа сэтгэл хангалуун болохоор л ийм байгаан.Тийм болохоор чи одооноом гэр орноо томруулах байнгын хадгаламж хэрхэн бий болгох охиноо сургуульд орход нь туслах гэх мэт өөрө бүхнийг хий. Салсан ч сайхан амьдарах бэлтгэлтэй бай. Юу хийж яаж сайхан амьдрахаа судал.Дэмий юм бодохоо боль. Хэрхэн хүчирхэг э мэгтэй.болох вэ чи бүхнийг хийнэ. Чиний сонголт чиний ирээдүй. Чамайг.үргэлж охин чинь дагана. Үргэлж чиний дэргэд байна.
ёоох ямар амьдрал гэхээрээ ийм бдг бнаа.
Chi uuruu hairtain bishuu odoo zoduulaa da geed hadam deeree ochdogch geh shig uneheer tegj huh nyats boltol chin zodood baidiin bol salahad yadah yum alga shuuh tsagdaa gej bn biz de ter tusmaa huduunii mangar zaluugaas
Өө чи чинь өөрөө ямар сонин хүн бэ. Зодуулан зодуулан байгаад байдаг. Арай биш амьдрал байнаа.
Buh huvtsasiig ni booj taviad irmegts gertee oruulahguigeer uguud yavuul. Gehdee uvul duusaj gadaa huldchihuurgui bolhoor ni shuu.
Tsoojniihoo goliig soliod butgii oruul za. Iim amidral gej yu bsii. Tegeed uur gazar tuunii medehgui hamaatan sadantaigaa yarij tohirood gants 2 sar tedniidee amidar. Tegej baital ter balai zailah bailgui. Yun parzit eregchin olood avchihsan yum dee. Huuj zailuulaad uguh bul chadaltai ah duu chadm baihgui yum uu.
ямар сонин сэтгэхүйтэй хүмүүс вэ. гэр нь хөдөө байдаг юм бол өөр очих газаргүй гээд салдаггүй юм уу. нэг гараад явахаар нь юмнуудыг нь бөөгнүүлээд хаалганыхаа гадна гаргаж тавиад ирэхээр нь хаалгаа тайлахгүй байхгүй юу. орцонд хононо уу, рс-ндээ очиж хононо уу, хөдөө гэр лүүгээ явна уу өөрөө мэднэ биз. ийм удаан тэсдэг бас хоол цайгаа идээд яв гэдэг чи бас л тэвчээртэй, тэнэгдүү хүүхэн байна шүү
Чиний бичиж байгаа чинь тэр. Чи ч тэр танай хадмууд ч тэр хэн хэндээ таарсан хүмүүс бололтой. Хэн чамайг тэгээд хамт байгаад бай гээд байгаая хурдан шүүх цагдаагаар яваад салаач дэ. Хадамуудаа эхлээд хүндэлсэн бол ийм байдалд хүрэхгүй байсан байхдаа. Нэг үг хэлий “Хүний сайхан зангаас хүн айхаас, муухай зангаас хүн айдаггүй шүү”.
Паах чи өөрөө яасан залхуу хүрч дургүй хүрмээр хүүхэн бэ,хөх няц болтол хадамдаа зодуулаад энэ тэр ч гэх шиг,чамд ер нь нэлээд хатуухан зүйл байж л чи ухаарах бололтой.Сальяаа гээд хэлэхээр за тэгье гээд явчихдаг хүн ховор биз дээ.Хоол ундаа идээд тоглоомоо тогло гэж гуйгаад байгаа эхнэрээс хэн холдохыг хүсэх вэ. өөрийгээ өмөөрөөд тэр арчааргүй эрийнхээ эрхээр амьдарч байгаа чиний л буруу ш дээ.Бараг уншихад ч л чиний ямар хүн болох нь мэдэгдэж байна.Тэр тоглоомын донтой хүнтэй бараг тохироно гэж үзлээ.Өөр сайн хүнд чам шиг хадамдаа зодуулаад л сууж байдаг идвэхигүй эмэгтэй зовооно шдэ.Хийх гэсэн юмаа хийж өөрийн бодолтой эрхэмсэг эмэгтэйчүүд хүчирхэг хүүхнүүд олон шүү тэднээс суралц
ЭЦСИЙН ЭЦЭСТ ЧИ ӨӨРӨӨ НООТОЙ ГАР БАЙНА ДАА ИЙМ БАЛАЙ ЮМТАЙ ИНГЭЖ УДААН ЗУУРАЛДАХ ГЭЖ АЛЬ ДЭЭР Л САЛАХ БАЙСАН ГАЗАР ҮХСЭН АЦАА ХИЙГЭЭД БАЙГААД БАЙДАГ БАЙНА ЯМАР ЧАМАЙГ ЦАВУУГААР НААЧИХСАН БИШ ЯРШИГ Л БАЙНА