Найзаас нь хүүхэдтэй болчихлоо…

img_c_8

Миний хувьд өнгө мөнгөнөөс илүүтэй өнөр өтгөн гэр бүлтэй, байгаа юмандаа эзэн нь байж амьдрахыг л хүсч байна. Манай нөхөр хөдөө гадаа их явдаг, бараг л гэрийн бараа харахгүй 2 сар гаруй хөдөө явчихаад одоо 7 хоногийн дараа ирэх гэж байгаа. Манай нөхөр намайг жаргаана, юугаар ч дутаахгүй гээд л хамтын амьдралаа эхлүүлсэн. Одоо хувийн уурхайд инженер хийдэг. Бид 2 хоёр жил хүүхэдтэй болохыг хүсээд чадахгүй л байлаа.

Харин тэр найз маань өмнө нь бид 2-той их удаан хамт амьдарч байсан. Анхандаа ч элдэв хорт зуршилгүй, цэвэрч гээд л ер нь л их дажгүй залуу шиг л санагддаг байлаа. Манай хүн ч тэр хүнд итгэдэг, хардана сэрдэнэ гэж байхгүй. Гадагшаа найз нөхөдтэйгөө ууж идээд л хэдэн хоног дарааллаж явна. Хөөрхий найз нь намайг ганцаараа айна гээд ажил төрлөө таслан барин хань болж хононо. Тэгэх тусам нь л би татагдаад байх шиг. Бид 2 их сайн найзууд байлаа.

Тэгээд нэг өдөр жоохон ичсэн байртай надад нэг бүсгүй танилцуулъя маргааш хамт явъя гээд хэлсэн чинь надад нээх сонин санагдаад л явсан. Тэгээд нөгөө бүсгүйтэй нь уулзчихаад уул нь таалагдсан ч гэсэн сонин хүүхэн байна лээ гээд хэлсэн. Тэгсэн ч гэсэн тэр хүүхэндээ хичнээн хайртай, намайг ойлгохгүй байгаад гомдсон энээ тэрээ гээд баахан юм хэлсэн. Тэр үед нь би тэнэг юм бодож явснаа мэдээд өөрөөсөө их ичсэн.

Тэгээд л тэр өдрөөс хойш нөгөө хүүхэнтэйгээ амьдраад бид 2 ч мэндийн зөрүүтэй л болсон. Тэгсэн хэдхэн хоногийн өмнө манайд шөнө 1 шил архи барьсан, царай зүс бүүр нэг үхмэл болсон ирсэн. Би гайхаад л ороод ир юу болов яав ийв гээд асуусан чинь нөгөө хүүхэндээ ар гэрээ тэжээчих чадваргүй, амьдралын идэвх зорилгогүй гээд л элдвээрээ хэлүүлж хөөгдөөд иржээ. Хадмынхаа хашаанд гэр бариад амьдарч байсан хүн юу гэх вэ дээ. Балгах нь байтугай бараанаас нь дальдардаг идээгээ барьсан манай хүнийг хайж л ирж байгаа нь энэ. Тэгээд бид 2 элдэв зүйл ярьж, би аргадаж зөөллөөд л явуулсан.

Гэхдээ миний хүндэлдэг эр хүн шалдаа буусан байхыг хараад ёстой хэлэх ч үг олдохгүй нөгөө шок гэдэгт нь ороод л үлдсэн. Тэгсэн маргааш орой нь хадмууддаа зодуулчихсан ирээд, би өмөөрч нөгөө айлд нь очсон угаасаа тэр хавьдаа аягүй муу нэртэй айл байдаг юм байна лээ. Сарын 800 мянган төгрөгөөр яаж тэр олон амыг тэжээх вэ дээ. Тэгээд ямар тэд нартай амьдарна гэж охинтой нь дотноссон биш. Би шууд л хамаг юмыг нь аваад гэрлүүгээ аваад ирсэн. Тэгээд тэр шөнө нь манай найз маань орондоо уйлаад байх шиг болохоор нь очиж аргадаж хэвтээд тэгээд нэг мэдсэн бид 2 буруу зүйл хийчихсэн. Би удаан хийгээгүй байсан болохоор их хүсчихсэн байсан л даа. Тэгээд тэр явдлаас хойш хэдэн хоногийн дараа толгой эргээд байхаар нь юмыг яаж мэдэхэв гээд үзсэн хүүхэд олчихсон байна. Одоо би яах вэ?

19 Comments

  1. ... says:

    Секс хийгээд хэдхэн хоногийн дараа тестрээр үзэхээр хүүхэдтэй болсноо мэддэг гэнээ. Энэ одоо хаанахын зохиол вэ? Юм зохиож бичиж байгаа бол жоохон бодолтой бодитой бичмээр юмаа.

  2. Lel says:

    Bi chamd neg l vg zoriulya. Yanhan

  3. VIrtuoso says:

    Өө… 🙁
    Ажил гээд явахгүй бол энэ нийгэм хэцүү байгаашүү… Ажил гээд явлаа гэхэд ар гэртээ халамжгүй эр болвол буруу… Ямарч залхуу новш энэ нийгэмд ажлын төлөө төрчихсөн мал шиг ажиллаж байж л чү ай амьдарч байна. Гэхдээ цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө ургадаггүй… Би эр хүнлдээ. Ядруухан айлын ганц хүү. Ээж минь тэтгэвэрийнх. Би гэж хүн гэртээ оруулдаг орлогоо өндөр болгох санаатай гадаад дотоодын баахан юм хөөцөлдөж байгаад ээжийнхээ тэтгэвэрийг хэдэн жилээр нь аваад шатчихсан… Хамаатан садан, ах эгч нар гэж жаргалтай үед ургадаг цэцэг шиг хэдэн новшнууд л байдаг юм. Мөнгө татаж, муулж ярихаас өөр нэмэргүй. Ядарсан амьдралдаа гутралгүй би айлын охинд сайн болсон. Одоо хамт амьдраад 2 жил болж байна. Миний ханийн аав ээж надад ямарч нэмэр байхгүйлдээ. Гэхдээ их сайхан хүмүүс. Би горьддоггүй харин дэм болох юмсан гэж их шаналдаг юм. Мөнгөөр амьдралаа хэмждэг байсан бол би өдийд туйлдчихаар хэмжээний амьдрал залуу насандаа туулсаар л явна. Миний бодолд энэ байдлаас нэн түрүүнд гарах юмсан гэсэн чин хүсэл байх авч, мөчлөг, боломж нь зөрөөд байх юм. Овоо хэдэн цаас олдог ажилтай бол хөдөө гадаа ч бай явж л байх байлаа. Би дотроо өсгөж төрүүлсэн ээждээ өнгөтэй шимтэй зүйл аваад өгчих нь байна. Өхөөрдөм хөөрхөн ханьдаа зовлон амсуулахгүй, дутууг мэдрүүлэхгүй байх нь байна. Удахгүй төрөх үрээ өөрийнхөө зовлонг амсуулахгүй нь байна гэж ямар их баяртайгаар ажиллах болоо. Ядарч унах гэж байсан ч ямар эрч хүчтэй байх болдоо. Эр хүн өөрийгөө дайчлаад явж байхад ханийн сайхан сэтгэл, халамж энхрийлэл хайр, үнэнч шудрага зан, өөрийг минь дэмжих цор ганц нэгэн байхад хангалттай. Тийм л сайхан түших тулгуур, тийм л хүчирхэг хань ард нь байхад хэцүү амьдрал дунд эр хүн бяртай байна. Чамайг ойлгоосой гэсэндээ ингэж нуршиж байгаам. Насаараа уурхайд амьдрахгүй нөхөр чинь. Хайрлана гээд чи хүний хүн болчоод… Өлөгчин чоно ч хаяагаа хадардаггүй юм. Чи тэр хүний сэтгэл зүрх, итгэл найдвар, хүч хөдөлмөр, хайр энэрэлийг үнэлэж чадахгүй байна. Хол ажилдаг хүн болгон лаг гэж хэлэх гэсэнгүй. Хол байдаг хүн болгон зөв гэх гэсэнгүй. Очиж очиж найзаас нь. Чамд итгэсэн, найзад чинь итгэсэн. Гэтэл чи түүнийг эвдсэн. За чи чи чи гээд баахан л чичилчихлээ. Би эрүүл ухаанаар ойлгож байналдаа. Нөхрийн чинь өмнөөс өөрт ямар байх бол гэсэн төсөөлөл хэтэрхий их хэрүүл хийлгэчихлээ. Чи нөхрөө аль хэдийн хөсөрт хаячихсан юм байна… Өдөр шөнөгүй өөр эрийн эрхтэнд галзуурч байхдаа чи мартаж чадчихсан. Нойтон бие чинь нөхрийн чинь сэтгэлийг угаачиж. Чи үнэхээр хайрлаж байсан бол, энд хээв нэг бичээд хэнэгчгүй давхар болчлоо гээд байхгүй л байсан байх. Битгий айлын хүүг улам дордуул. Сэтгэл биш салтай захирсан хойно сэмбийтэл үнэнээ хэл. Нөхөр чинь чамайг уучлах ганцхан шалтаг нь хайр халамж үзүүлээгүйдээ өөрийгөө буруутгаж уучилж болох.. Гэхдээ чамд хэлхэд чи нөхрийнхөө хань болж чадахгүй. Наад нусак чинь чиний хань болж чадахгүй. Хүүхдээ авхуул гэж би хэлж зүрхлэхгүй. Амьдралаа өөрөө хөө. Сексдэж амьдармаар байгаа бол тэрэндээ цаг гаргаж амьдар. Битгий амьдрал хөөсөн хүнд гай бол. Бас надшиг олон залуусд сэтгэлд нь бүү сэв суулга. Ер нь бол буруу үйлдлээ үнэнээр дуусгах чухалшүү. Тэгвэл ямар ч нөхцөлд үнэн амьдрал үргэлжлэнэ.

  4. 26тай залуу says:

    ямар хараал идсэн найруулага муутай бичдэг юм вэ миний ойлгсоноор бол нэг мэдхэд шаалцаад хүүхэдтэй болсон юм шиг байна

  5. MglausCom says:

    Huuhdee gargadoo. Yer n huuhed usgulcuhud nemer muutai deer n hiij ch bardgui nuhruur yadgiin be ugaasaa. Geriin baraa harq neg irj uilchluulj avaal bucdag tegeed hair halamj dotno setgel yu ch bhguin bol zuv zuv taalsan taalagdsan hunteigee uul n nuhruusuu holdchood salj malchaad oirtoh bsymda. Gehdee ugaasaa yamar ch sxn hos huuhedgui udahaaraa sonin bolchdiin ter huuhed harin aztai oldcon bn ahij oldoochuu. Nuhruusuu sanhuugeer neeh hamaaraad baidgui bol odoo zailuulj uz. Ugaasaa chi uchirgui hairtai bish l yum bn shd. Hanilsan hanidaa tiim tom hoosorson oron zai ongorhoi orhij bhyg bodohod hundluuleed hairluulaad bhaar er bish l bsn boltoi. Setgel duuren bj chadah hunee oltoloo tegeed uuriiguu bolgood yavj l bhgui yu ur huuhed amidrald mash tom uurchlult avchrana shw. Zorilgotoi amidrana.
    Mongold neeh l ih huuhed teershaasan yadarsan irged ihteimaa. Hunii huuhed baitugai uursdiinhiiguu bardgui balai setgehuigeeree l setgecgeej bn huurhii bushuuhan busdad iluu garahaar bolchoosoi

  6. ZAAWAL UNSH says:

    odoo yahavdee unen uchraa heleed huurhii nuhriihuu hicheel zutgel hund itgeh itgeliig ni nuraagaad naad neg naiz ner zuusen ulbiisun amitantaigaa hutlultsuud alhdaa . harin Nuhriig chin itgel daadag chamaas sn busgui olood awaasai gj bi husch bn ugaasaa ch tegne adgiin huuhen min

  7. naad zaluugiin chn adal yvdalch duusahguinee hahaha

  8. zochin says:

    Hediigeer huuhedtei boloh huselteich hudlaa zavhaarchihaad nuhurtuu buruug ugch bolohgui shde.Ene ur huuhed hussen emegtein uildel gj uzehgui bna.Ta 2 ch yahav taarsan humuus uchraa oldog bj,ter gemgui nuhur yah bol , amidrald itgelgui bolgochihloo doo baliar  avgai,nz gedeg muuhai hun 

  9. нисдэг_мэлхий says:

    аборт хийлгэ ер нь чам шиг садар эмийг балбах хэрэгтэй л дээ

  10. үнэн says:

    Чи өөрөө ч сул дорой нэгэн юм байна. Ямар ч матёриал голохгүй гусалцдагийн. Чамайг дүгнэж яадаад бх юм алга. Чам шиг юмнууд олон бий дээ.

  11. chi belen bor says:

    jinhene nuhruusuu salaad zuurdiin zaluutaigaa amidrahgui yu doo, zavhai huuhnees tursun hunii huuhdiug tejeej uurtuu huleeh uchirgui hariutslaga huleehiig huseh hun bhuu? 

  12. Zaya says:

    Ene xvmvvs yasan myyxai yum be. Jiremsen xvn emzeg shvdee. Xvvxdee gargaarai

  13. Хүн гуай says:

    жинхэнэ бомбоо хүүхэн байна даа сда

  14. Бурхан says:

    Хорвоод хүн болно гэдэг цаанаасаа зурагтай. Магадгүй танай гэр бүлд ирсэн бэлэг юм бил үү. Гэхдээ таныг цаашид ч гэсэн найзтайгаа бэлгийн харьцаанд боломж л гарвал орохоор байдал ажиглагдаж байгаа нь бүгдийн чинь амьдралыг бусниулах нигууртай. Хүүхдийг төрүүлсэн нь бол зөв байх аа. Харин амьдралаа хаашаа яаж залах нь таны бөгс, толгой хоёрын аль нэг нь шийдэх асуудал л байна даа. Амжилт хүсье

  15. Ooo says:

    Chi ugaasaa nuhurtuu hairgui yum bna. Nuhruusuu salaad, naad zaluutaigaa suugaad huuhdee garga. No choice. Nuhur chini uurhaidaa uur avgai avchih san bgaa

  16. xxx says:

    хүмүүс нөхрөө гадаадад хэдэн жил сургууль, ажил энэ тэрд явахаар нь гэмгүй хүлээж чадаад байхад чи хөдөө явсан нөхрөө хоёрхон сар хүлээчихэж чадахгүй ийм тэнэг байж болдог юм уу. тэр найз гээд байгаа чинь орондоо уйлж нтр арчаагүй эрийн оронцог байна шд, арчаагүй болохоороо л хүмүүст дээрэлхүүлж байгаа шд. чи бас салбаганаж очиж хэрүүл хийгээд л дүрдээ орцон хүүхэн бэ. за за тэнэг хүмүүс угаасаа ойлгохгүй байх. хүүхэдтэй болохыг хүсээд байсан юм бол гаргахгүй юу тэгээд. нөхрөөсөө илүү найзыг нь гээд байсан юм бол одоо нийлэх боломж гарч байна шд.

  17. mal says:

    nuhruusuu salaad naad archaagui erteigee suul daa hun tejeebel tolgoi tsusdana gej uuniig heldeg yumdaa nuhrteigee amidrah gej baigaa bol irehees ni umnu abhuulah boljdee ugui bol huuhedtei bolohgui b.san ni chamd b.san b.a geed shugarga heleed huuhdiinhee etsegtei suuj dee iim 2 zam b.a

  18. babasan says:

    Ээ баларсан юм. Танай нөхөр чинь хүүхэд хийх чадваргүй байсан юм биш үү? Одоо яана аа тэгээд…

  19. зочин says:

    Чам шиг адгийн авгай наадхи хөөгдмөлтэйгээ зайлахгүй юу,өөр яадгийн.Өөрийн нөхөрөө голох маягтай хүний гологдмолыг өвөртөлж хүүхэдтэй.болдог чамайг юу гэхэв.Муу үйлийн хариу ирдэг ,нөхөрөө доромжилсон гороо амсана шдэ.Ар гэрээ тэжээх гээд ажил хийж яваа нөхөрөө хэд хоногоор явчихдаг ч гэх шиг,тэнээд яваа юмуу тэр хүн.Өөрөө нэх ,намайг жаргаана гэж суусан гээд ,гэртээ найзтай.нь унтаж хэвтдэг муухай муу эм

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.