Тамхиа хаях юмсан

n-smoking-large570

Тамхи татаад хэдийнээ 15 жил өнгөрчээ… Анх ч сайхан л байдаг байлаа. Найзуудынхаа дунд ингэж татвал гоё гэж уралдацгаагаад л. Яахав гэнэн томоогүй хүүхдүүд байсан болохоор сонирхоод л татдаг байсан байх. Одоо бодоод байхнээ анх татаж чадахгүй, муухай үнэртэй огиулах гээд байдаг байсан боловч бага багаар дассаар байгаад татаж сурнаа гэж бодож гүрийсээр байгаал одоо бол архаг тамхичин болж. Өглөө гэрээсээ гараад л шууд асаахгүй бол болохгүй. За тэгээд машин бариад явж байхад бол зогсоо зайгүй шахуу. Гэхдээ тамхитайгаа найзалж түүнтэйгээ уйтгар гунигаа хуваалцаж байсан үе зөндөө зөндөө. Хүний амьдралд юу эсийг тохиолдоно гэхэв. Тэр болгонд л үргэлж дэргэд минь байдаг хайрт найз тамхитайгаа л найзалдаг байлаа…

new_banner

Хүн гэж бас муухай амьтан ч юм аа даа. Ханилж яваад нөхрөө гэдэг шиг бүхэл бүтэн 15 жил  найзалсан найзаа хаяна гээд бодож байдаг. Гэхдээ хаяхаас өөр аргагүй юм шиг байнаа. Тамхи татах үед эхний 10 жил бол ямар ч асуудалгүй л байсан. Харин одоо бол би дөнгөж 30 гарч байгаа боловчиг зааланд очоод ганц цаг тасралтгүй сагс тоглох чадваргүй за заалаа байя гэхэд ойрхон газар хурдхан гүйгээд хүрчих чадваргүй болжээ…

Одоо ч бүүр байгаад эхнэртэйгээ амьдралын сайхнаа хуваалцая гэхээр нөгөө юм нь босохоо байх жишээний нөгөө муу найз нь амьдралд минь гайхалтай их хор уршиг тариад эхэлж байна. Тийм болохоор үр хүүхдээ, хайртай гэргийгээ, хамгийн гол нь өөрийгөө, эрүүл мэндээ, ирээдүйгээ бодсондоо тамхи гэдэг “хайрт найз”-аасаа хагацах хэрэгтэй юм байна гэж бодох боллоо. Уг нь ч сайхан л эд л дээ. Гэхдээ тамхинаас секс илүү сайхан шүү дээ. За ингээд би гэдэг хүн чинь тамхи гэдэг найзтай дахиж найзлахгүйгээр шийдсэнээ энэхүү захидлаараа албан ёсоор мэдэгдэж байгаа юм.

Бусад залуус, дүү нар, дөнгөж тамхи сонирхож эхэлж байгаа хүүхдүүддээ хандаад хэлэхэд болж өгвөл татахгүй байсан нь дээр. Тамхи мэдээж сайхан. Гэхдээ хань ижил, үр хүүхэд, гэр бүл, гэрэлт ирээдүй, хамгийн гол нь чиний өөрийн чинь эрүүл мэнд тамхинаас хамаагүй илүү сайхан гэдгийг л баттай хэлж чадах байна. Мэдээж та бүгдийг одоо болио гэж байгаа юм биш. Зүгээр л амьдралдаа байгаа бүх зүйлээ жинлээд үзээрэй. Тэгээд хэрэггүй гэсэн зүйлээ хаяж сураарай л гэж хэлэх гэсэн юм. Тамхиа татахдаа харин бүр сайхан бахдалтайгаар, таашаалтайгаар татах хэрэгтэй шүү! Тэгж байж чи тамхины сайхныг мэдрэх болно. Үнэхээр сайхан болоод ирж байтал аяандаа бие нь чинь өөрчлөгдөөд ирнэ. Харин над шиг энэ хүртэл нь явах хэрэг байна уу л гэдгээ сайн бодоорой найзуудаа, дүү нараа!!!

Над шиг асуудалтай болж байгаа залуус минь бас өөрт тохиолдож байгаа асуудлуудаа сэтгэлээсээ сайхан комментлоод явчихаарай…

15 Comments

  1. 111 says:

    Тамхийг хаях ч бас л эр зоригийн асуудал даа.Сэтгэлийн хат шалгадаг гэх юм уу. Надад бол хань болдог энэ тэр гэж огт бодогдож байгаагүй юм байна, зүгээр л хоолоо идчихээд татах ёстой, найзуудтайгаа уулзахаар татах ёстой гэсэн нэг хорт зуршил л байсан байна. Өглөө босч ирэхэд аманд муухай амтагдана, толгой дүүрнэ.Миний туршлагаас гэх юм уу ер нь бол удаан хугацаанд тамхийг жигшээд, муу муухай тухай нь их уншсан. Дээрээс нь гадаадад амьдарч буй болохоор тамхинд нэлээн их мөнгө зарна. 2 удаа богино хугацаагаар гараад, 3 дахь дээр нь тэр чигээрээ хаясан. Одоо 3 сар болж байна. Өмнө нь гарч үзсэн болохоор, энэ хэд хоногийг л тамхигүй өнгөрөөчихвөл болно доо гэж өөрийгөө хүчилсэн. Дараа нь тээр хойно, тамхи татдаг найзтайгаа уулзах, орой ажлаа тарж ирээд тагтан дээрээ ганц пиво уух гэх мэт үед тамхи гээд л толгойд орж ирдэг хэвээрээ шүү. Гэхдээ Энд тэнд тэсэлгүй 2 долоо хоногтоо нэг удаа татчихаад л байна.

  2. Ooo says:

    Garaad 5 jil bolj bna. Garah gej buun yum bolson. Gehdee tamhiig hayaj chadsandaa uneheer bayarladag. 17 nastaidaa tamhi nd orood olon jil tatsan. Tamhinaas garah gej hed oroldood, tegeed l butsaad tatchihdag bsan. 2012.1.1nees hoish tataagui, gehdee 6 honog nicotine patch naasan. Odoo bi yah gej tegj ter muuhai tamhiig udurt 1 hairtsag tatdag bsnaa oilgodoggui. 

  3. Зоччин says:

    20 жил татсаан. Энэ хугацаанд залуу ч байж эрүүл мэнддээ анхаарахгүй дэндүү гэнэн тэнэг байж дээ. Энэ хороор 20 жил амьсгалсны үр дүнд уушиг, зүрх муудаад өөр ертөнцөд морилох дөхсөн. Дээр бичсэн байна дээ өөрийн чинь эрүүл мэнд, гэрэлт ирээдүй, гэр бүлтэйгээ байхаас илүү кайф аз жаргал гэж хаа ч байдаггүй юм билээ биеэ муудаад ирэхээр өөрийн эрхгүй бодогдсон доо. Одоо тамхинаас гараад жил гаруй болж байна бие маань ч сайжирсан. Залуусаа энэ нэг ч гэсэн хорт зуршлаасаа салаарай.

  4. zoo says:

    15 жил татжээ. Тэгээд гэнэт хаясан эхний зүйл нь би үнэрийг нь ер нь жигшдэг тэгээд гэнэт л нэг өдөр яагаад энэний төлөө салганах болов энэ тэр гэсэн тэмцлийн чанартай юм огт бодоогүй. Зүгээр л тамхи татмаар болонгуут дөнгөж тамхи татаад дуусчихсан тэр мөч гэж бодонгуут шууд сарниад үнэнээсээ тэгээл гарцан

  5. PARTIZAN says:

    minii turshlagas fitnnesd yawad l xaysanda. Bs l 12 jil tatsan bnale. Odo xayad 3 jil bolj bna. Chulut tsag, gantsardax, guniglax vede zaalanda l ochij xulsu gargaj setgele sergedegde. Sxan shv. Tamxinas xagatsaj chadsanda bayrtai bdag.

  6. Sanaa zovoltgui ee says:

    Sorry tamhi naiz ogt bish. HOR za

  7. zochin says:

    garah husel medeej buh TAMHICHIND bgaa, harin bugdeeree yaj garah gej bgaagaa, yaj garval hurdan martaj, hayaj chadah geh met arga turshlagaasaa huvaaltsval yamar ve? 

  8. Z@ says:

    Тамхи бол ёстой хэрэггүй эд. Зүгээр хогны сав уруу мөнгө шидээд хаяж бна гэсэн үг. Эсвэл мөнгөөр хор худалдаж авч бна гэсэн үг.

  9. Z@ says:

    16 жил татаад 1 өдөр шууд хаясан. Одоо 3 жил болж бна. Зүв зүгээр. Тамхи хаясанаас хойш сэтгэлзүй тогтвортой болж, адгаж яарах нь байхгүй болсон бна лээ. 

  10. nara says:

    Bi emegtei 15 jil tatsan bhaa 10 r angidaa tamhind orj bsn gadaadad surdag bsn nadad mash ih hani bolj bsn tamhi tatahaar yagaadch yum setgel sanaa saihan bolood uur utsaar hurehgui stress alga bolchdog bsn bi udurt 1 hairtsagiig tatdag bla tamhi tatahgui bol baij suuj chadahgui tegeed mgld ireed odoo ene nuhurteigee taniltsaad za tamhia bolii geed haesan da nadaas ihl er zorig shaardsan  bodogdood uruun dunduuraa alhaadl holhiodl tolind uuriiguu haraad chi emegtei hun biz de naad arisaa har huurhun tsaraigaa iimch bolgoh gej de gej ugleseer bgaad bolison do

  11. зочин says:

    Ганц гол юм уушиг гэж авах юмгүй тас хар барзгар болчихдог юм шдэ,нүдэнд харагдахгүй болохоор тэр тухай бодох ч үгүй байх шиг  секс гэсэн байх.Тэр нэг олон жил татсан хүний цээж хүржигнээд цэр нусаач дийлэхгүй ёстой сэжигийн бөөлжис цутгамаар.Тэвчээртэй байж эргэж буцалтгүй цэвэрхэн сайхан залуу болоорой.Тамхи уйтгар гуниг ганцаардалыг тайлдаг гэж юун гоё ч боддог юм бэ дээ.Жигшил дээ,найз майз гэж гоёолоод яана.

  12. Ge says:

    17 jil bolson bna. Odoo l garah tuhai bodoj ehelj bna daa. 17/01/01 geed huanli deer temdegletsen baigaa. Amjilt hugshuun.

  13. Lola says:

    Тамхи татноо, өдөрт 10-ыг лав татаж байна.

  14. xxx says:

    Би эмэгтэй, манай найзууд бараг л бүгд татдаг. Гадуур энд тэнд суухаар бүр татдаг, би бас хоцрохгүй гээд л тамхинаас нь сорно, гэхдээ хоёр сороод л толгой эргээд дотор муухайрдаг, найзууд шигээ орвол аль хэдийн орохоор л байсан. Одоо бол соръё ч гэж бодохоо байсан. Тамхи, архийг жигшдэг болсон гэх үү дээ. Харин хамт амьдардаг найз залуу архаг тамхичин, би утааг нь авч чадахгүй үнэн хэцүү, хаалга цонхоо онгойлгоод заримдаа маск зүүдэг. Боль гэж хэлээд нэмэргүй, одоо хэлэхээ ч байсан.

  15. Sexshop says:

    Зөв хөө эр хүн. Би ч бас хаямаар л байна. Сүүлийн үед арай л их татдаг болоод байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.