Турах хүсэлтэй эрчүүдэд зориулав

fat2

Монгол залуучууд тарган болжээ. Гуч ч хүрээгүй байж хэт таргалалттай болчихоор чинь… тун удахгүй даралт нь ихсэнэ, чихрийн шижин, зүрх судасны өвчин гээд л цуваад ирнэ биз дээ? Анзаараад байхад тарган эрчүүд тарган байгаадаа нэг их дуртай байдаггүй л юм билээ. Харин буруу зуршлаасаа салж биеэ гоё болгохоос залхуураад амьдралын дэглэмээ өөрчилдөггүй. Би ч бас 2 жилийн өмнө нэлээд зузаараад ирсэн юм. “Би чинь ингэхэд хаашаа явж байна аа?” гэж бодон ухаараад арга хэмжээ авч эхэлсэн.

14518238_10155205030129045_892418876_n

Хоолоо багасган дасгал хөдөлгөөн хийдэг болсноор цулцгар өөх маань булчингаар солигдож байгааг хараад үнэн кайф авч байлаа. Байлаа ч гэж дээ, одоо ч сэтгэл өндөр байдаг. Дасгалаа хийгээд дасчихсан учраас хийхгүй бол юм дутагдаад эвгүй оргиод байдаг. Ингээд эрчүүдтэйгээ өөрийн олж мэдсэн туршлагаасаа хуваалцаж турах хүсэлтэй хүмүүст тусалмаар санагдсан юм.

Жин хасах гэдэг бол хоёр янз байна:

1. Зүгээр л жингээ хасах.
2. Илүүдэл өөхөө устгах замаар жингээ хасах.

Зүгээр л жингээ хасах бол маш амархан, идэхээ багасгахад л боллоо гэсэн үг. Харин энэ арга хоёр дутагдалтай. Нэг дэх дутагдал нь та нэг их өөр харагдахгүй, зүгээр л яг одоо байгаагийнхаа жижигрүүлсэн хувилбар л болно /овор хэмжээ чинь л багасна гэсэн үг/. Хоёрдахь дутагдал нь, та хэд хоног ходоодоо хоржигнуулан гүрийсэн хүч хөдөлмөр чинь найр цэнгээнд очиход л талаар болдог. Тиймээс, зөвхөн идэж уухаа хорьж жин хасах бус, харин илүүдэл өөхөө хайлуулж ТУРАХ тал дээр анхаарлаа хандуулж тууштай ажиллах нь хамгийн зөв. Энэ бол, мэдээж, амаргүй, яагаад гэвэл та хөдөлж, дасгал хийж байж хүссэндээ хүрэх учраас…

Хүн булчингийнхаа хэмжээгээр илчлэг шатаадаг. Том мотор бензин их иддэг, бага мотор баг иддэгтэй яг адилхан. Асаалттай зогсож байгаа машин бензин шатаасаар байдагтай адил хүний булчин хөдөлгөөнгүй байхдаа ч илчлэг хэрэглэж, шатааж байдаг, тиймээс дасгал хийж булчинлаг болчихсоны дараа таны тэр их булчин идсэнийг чинь шатаачихаад байх тул дахиж өөх бий болохгүй /үргэлж тултлаа идээд байхгүй л бол/.

Хэрвээ хүн биеийн хүчний дасгал хийвэл, эсвэл биеийн хөдөлгөөнөө ихэсгэвэл бие организмд энэ хөдөлгөөнийг хийх энерги шаардагдана. Таны гэдэс ходоодноос өөх тос, гурил будаа чихэр мэтийн шатахуун олдохгүй бол булчингууд чинь өөхөө хайлуулж шатаах замаар дутагдсан энергийг олж авдаг. Тиймээс, илчлэг ихтэй хүнс ходоодондоо хийхгүй байвал гарцаагүй турна гэсэн үг.

Турах хүсэлтэй хүн гуравхан дүрэм баримтлахад л хангалттай:

1. Долоо хоногт дор хаяж 3 удаа дасгал хийх /1-2 цагаар/
2. Булчингийнхаа массыг хадгалж үлдэхийн тулд өдөрт шаардлагатай хэмжээний уурагт хүнс идэж байх. /Биеийн жин х 2,3грамм/
3. Өдөрт идэх хоолныхоо илчлэгийг багасгах, юун түрүүнд илчлэг ихтэй хүнс болох гурил будаа, төмс, чихэр, амттан, архи зэргээс татгалзах, харин илчлэг багатай төрөл бүрийн ногоо, жимс, тослоггүй сүүн бүтээгдхүүн, өөхгүй мах зэргийг гол хэрэглээгээ болгох.

Аажим туралт хамгийн найдвартай, тогтвортой байдаг учраас долоо хоногт 500-800 гр. жинхэнэ туралт /өөх хайлалт/ явагдаж байхад хамгийн сайн, үүнээс ихээр турахад муу. Эхний хэдэн хоногт жин ихээр хасагдана, энэ бол голцуу биед байсан илүүдэл ус, боловсролтын шатанд явсан урьд идсэн хоол унд чинь байх болно. Харин дараа нь, жин маш багаар буурна – энэ бол жинхэнэ туралтын хэмжээ!

Хэрэв жинхэнэ туралтын үед та долоо хоногт 800 граммаас илүү тураад байвал та булчингаа идүүлээд байна гэсэн үг. Булчингийн массыг хасах бол хамгийн хэрэггүй бөгөөд ашиггүй зүйл байдаг. Хэрэв та дасгалаа хийхэд урьдынхаасаа илүү хурдан ядарч байвал, урьд нь өргөж чаддаг байсан жингээ өргөж чадахгүй алдаад байвал таны булчингийн масс багассан байна гэсэн үг.

Өглөө бүр бие зассаныхаа дараа жингээ үзэж байх хэрэгтэй/нарийвчлалтай, электрон жин/.

Хэрвээ таны жин хэвээрээ, эсвэл бага зэргээр нэмэгдсэн байвал битгий шантар – энэ бол байдаг асуудал. Дасгал хийхэд өөх булчингаар солигдож байгаа шүү дээ, булчин өөхнөөс хүнд жинтэй, харин овор хэмжээгээр бага учраас та нарийсч л байгаа гэсэн үг.

Хэрэв 3 долоо хоног дараалан жин огт буурахгүй, гэдэсний чинь тойрог багасахгүй байвал хоолоо танах хэрэгтэй байна гэсэн үг.

Хэрэв жин хэтэрч буугаад байвал хоолоо бага багаар ихэсгэх хэрэгтэй.

Хүний бие организм 3 долоо хоногийн дотор шинэ хооллох дэглэмд бүрэн дасч “хуучнаа санагалзан” элдэв юм нэхэхээ больдог гэж тогтоосон байдаг, энэ яах аргагүй үнэн юм билээ, тиймээс хооллох дэглэмээ өөрчилж зөв хооллолтонд шилжихээр шийдсэн бол 21-хэн хоног тэвч. Тэгэхэд аяндаа “буруу юм” идэх хүсэл дарагдаж та одоо идэж байгаадаа яг л урьдах шигээ жаргалтай кайфтай байдаг болно, үнэн шүү!!!

За тэгээд сэтгэлээ эргэлт буцалтгүй болгож бэлдэх хэрэгтэй. Энэ их энгийн. Зүгээр л өөрөөсөө асуу: идэхийн жаргал – эцэс төгсгөлгүй таргалалт – зүрх судасны өвчин, даралт ихдэлт – чихрийн шижин – эмчилгээний зардал уу эсвэл эрүүл чийрэг, чилийсэн сайхан бие үү? Алийг нь сонгох вэ? Үүнийг ухамсарлан турахаар шийдсэн бол зөв хооллолт, дасгал хөдөлгөөн зэрэг танд төвөгтэй санагдахгүй. Өдөр тутмын хийх ёстой зүйлд тооцогдоод ирнэ.

4 Comments

  1. Borgil says:

    Mash sain zuvulguu baina, anagaahiin talaar um gadarldag hun yum shig bn, unheer tiim. Bichsen ug burtei chin sanal neg bn ygd gevel bi uuruu bas yag iim baidlaar jinge buuruulaad yvj bn

  2. bitgii shaa-d says:

    ene lalar ugaasaa amidral buugaad ogchihson sda bnaldaa.

  3. zochin says:

    saihan zowlogoo unen. eldew hudlaa beldmeliig bitgii heregle shal hudlaa.

  4. Bitgii shaa says:

    Bie zuger l buynii targattai turah huselgui humuusch nadaa zohij bna gedeg, ohiduud ch targan zaluud iluu durtai bdag

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.