ТҮҮНИЙ “ЭЭЖ” ШИГ ААШЛАХАА ЗОГСОО

“Гадаа хүйтэн байна, ороолт зүү. 3 цагаас залгахаа мартваа. Хүүеээ наад оймсоо соль л доо” гэх мэт хэт зандарсан үгс.. Энэ бол та түүний ээжийн дүрд тоголж байгагийн шинж. Яг л сурагч жаахан хөвгүүнд зааж сургаад байгаа юм шиг түүнд санагдана.

new_banner

Та түүний зарим алдааг засаж болно. Гэхдээ хэзээ ч ээж шиг нь аашилж болохгүй. Та түүний гэргий шүү дээ. Үүнийг өөрөөр “Ээжийн синдром” гэж нэрлэх нь ч бий. Хэзээ та ийм авир гаргадаг вэ гэвэл: та түүний өмнөөс асуудлыг шийдэхийг хүсэх, түүний сонголтыг голох, түүнийг удирдах хүсэл төрөх үед. Зарим нь үүнийг хардалт гэж боддог ч үгүй юм. Энэ байдал хаанаас үүдэлтэй вэ?

1. Энэ зан ааш нь эмэгтэй хүнд аль бага байхаас нь суусан байж болно. Ер нь хүүхэд гэдэг эцэг эхийнхээ бүх үйлдлийг дуурайж байдаг. Хэрэв та эхийн эрхэт гэр бүлд өссөн бол танд энэ чанар гарцаагүй агуулагдаж байгаа гэсэн үг юм.

2. Энэ заан аашийг эрэгтэй хүн өөрөө эмэгтэй хүнд суулгаж өгч болно. Жишээ нь түүний эхнэр үргэлж түүний бүх зүйлийг бэлдэж өгдөг бол тэр өөрөө эхнэрийнхээ хүүхэд нь мэт санагдана. Ингэснээр эр хүн үүнд хэт дасаж өөрийн мэдэлгүй эхнэрийгээ өөрийн ээжийг болгох үе байна.

Юугаараа аюултай вэ?

Сэтгэл судлаачид хэлэхдээ эр хүний хайрыг ганц ээж дүрээр татна гэж байхгүй. Мөн ээж дүрийг тоглохгүйгээр эр хүний хайрыг татна гэж байхгүй гэдэг. Ингэхээр түүнд хааяа ээж шиг аашлах нь зөв.
Дараагийн аюул бол хэрэв эхнэр нь ийм зан гаргадаг бол хүүхэдтэй болоход асуудал гарч ирдэг. Хүүхэдтэй болсны дараа ээж-эхнэр нь 2 хүний ээж болж байгаа хэрэг.

Гэвч таны нөхөр бага ахуйдаа эхийн хайр хангалттай хүртээгүй тохиолдолд энэ зан нь түүнд таалагдах болно.

Энэ байдлаас хэрхэн гарах вэ?

1. Түүнийг өөрөөр нь бие дааж ямар нэгэн зүйл хийхийг нь зөвшөөр. Тэр алдвал та уурлаад хэрэггүй. Хүн алдаа л биз. Эмэгтэй хүний мэргэн ухааныг гаргаж түүнийг харин ч дэмж. Үүний дараа байдал огт өөр болох болно.

2. Үргэлж таны үгээр байна гэж юу байхав. Хэрүүл маргаанаас хол байж, хааяа ч гэсэн түүний үгэнд орж бай. Мөн түүнд дэмий сонголт өгж хэцүү байдал оруулах хэрэггүй. Жишээ нь би юу найзууд чинь уу? гэх мэт. Найзуудыгаа сонгосон ч та түүний хайртай бүсгүй хэвээрээ байгаа шүү дээ.

3. Хааяа ч гэсэн онгироо. Хэт их магтах хэрэггүй. Зарим зүйл дээр л. Жишээ нь “Чамтай байсан нь аз юм даа. Чи минь хоол хийхэд би дуртай. Миний хувьд хамгийн шилдэг нь.” гэх мэт.

4. Санаагаа тулгалгүй түүнтэй ярилц. Гэр бүл гэдэг 2 биентэйгээ нэг шийд гаргаж нэгэн хүн шиг л болохыг хэлнэ. Нэг нь зөрөөд миний зөв гэх мэтээр хандвал хэрүүл болно. Тиймээс аливаа ямар ч асуудлыг эвээр шийдэж сур.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.