Хуримын зургаа авахуулах гэж 70 жил хүлээсэн хос

0

Ахлах сургуульд анхлан биесээ хайрлаж, улмаар тэрхүү нь хайр нь амьдрал болон цэцэглэсэн Феррис болон Маргарет Ромейра нар 1946 онд гэрлэх ёслолоо хийсэн гэдэг. Гэвч тухайн үед гэрэл зургийн аппараттай хүн байгаагүй тул хосууд амьдралынхаа хамгийн гэгээн дурсамж болох хуримын зураггүй үлджээ.

new_banner

Тэдний зээ охин Аманда Клекли эмээ өвөөгийнхөө хуримын 70 жилийн ойгоор санаанд оромгүй бэлэг барьсан нь хуримын зураг авахуулах байлаа.

89 настай Маргарет, 90 настай Феррис нар залуу насаа дурсан байж, хуримын зургаа авахуулсан юм.

Сүйт бүсгүй Маргарет лавендер ягаан саарал өнгийн даашинзаар гоёж, сүйт залуу Феррис гоёлын костьюм өмсөөд үнэнч хайраа илтгэсэн гайхалтай зураг авахуулсан юм.

Тэдний мартагдашгүй хором мөчийг гэрэл зурагчин Лара Картер авсан байна.

Хуримын бөгж зүүсэн гар хуруу нь хэдий үрчлээтсэн гэлээ, тэдний хайр сэтгэлд ямар нэгэн үрчлээ, ан цав байгаагүй юм.

“Шинэхэн” хосууд “хайр мөнх” “70” зэрэг үгсийг барьж, тухайн үед авахуулсан хоёр ширхэг хар цагаан зургаа мөн гэрэл зурагтаа багтаажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.