Хэрхэн энэ байдлаасаа гарахыг минь хэлж өгч туслаач найзууд минь…

Сайн байна уу. Юуны өмнө энэхүү блогт өөрт тулгамдаад байгаа сэтгэл зүйн гутрал шаналалаа бусадтайгаа хуваалцаж буй бүх хүмүүстээ энэ өдрийн мэнд хүргэе. Би одоо 19 настай эмэгтэй. Айлын бага, хувийн нэгэн сургуулийн 2-р курсын оюутан. Миний ээж аав намайг юугаар ч дутаагаагүй өдийг хүргэсэн. Би зарим нэгнийх нь хүсдэг шиг туранхай өндөр, намайг хүмүүс бас хөөрхөн гэж ярьдаг бас их өөрийхөөрөө л байхыг боддог их даруухан охин.

new_banner

Гэвч надад өөртөө итгэлтэй байх зан хумсын чинээ ч заяагаагүй. Хэтэрхий даруухан ч гэх юм уу, хэтэрхий дотогшоогоо зантай учир бусадтай харилцахад үнэхээр хүндрэлтэй байдаг. Ер нь хүний асуусан асуултанд л хариулахаас биш бусад шиг анги хамт олон дотороо нээлттэй, дураараа хамаа яамаагүй байж огт үзээгүй. Хаа ч явсан хүн ингэчих болвуу тэгээд хэлчих болвуу гэж дотроо тэнэг бодол байнга тээж явсаар байгаад өөрийнхөө эрх чөлөө, хайран залуу насаа хий дэмий хязгаарлаж, барьж явдаг маань өнөөдөр намайг нийгэмд оролцох идэвхигүй, аймхай бас арчаагүй болгосон байна.

Төрөлхийн занг яаж ч хичээгээд засаж чадахгүй юмаа. Найзын хүрээлэл цөөтэй учир энэ бүхнээ ярьчих хүн олдохгүй юм. Хааяа би бүх зүйлийг орхиод хаа нэгтээ явчихмаар л санагдах юм. Хүнд өөрийгөө таниулж чадахгүй болохоор хүн ч гэсэн надтай харицах сонирхолгүй байдаг. Хэрхэн энэ байдлаасаа гарахыг минь хэлж өгч туслаач найзууд минь…

10 Comments

  1. зөвлөгч says:

    Гол нь алдаа дутагдалаа хүлээн зөвшөөрч чаддаг байна гэдэг сайн зүйл. Хүмүүстэй харилцах эхний алхам давуу талыг нь чин сэтгэлээсээ сонирхож асуух явдал байдаг юм аа. Жишээ нь хүмүүсийн өдөр болгоных нь хийсэн бага ч гэсэн идэвхи зүтгэлийг нь үнэлэж урамшуулах явдал тэрнээс эхний харилцаанууд эхэлнэ. баярлалаа.

  2. AOI says:

    2уулаа танилцы асуудлаа ярилций 🙂

  3. b-rabbit.coffin says:

    Өдрийн тэмдэглэл хөтлөөд үз чиний дотор юу байгаага эхлээд дэвтэр дээр буулга бас захидлаар харилцдаг нзтай бол. Ном унш өөрийгөө завгүй байлга open your eyes….

  4. B-rbbt.coffen says:

    Udriin temdeglel hutluud uz helii gesnee bich yu durtaiga bich bas zahidlaar haritsdag nztai bol er ni bol chini hichel zutgelees ih shaltgaalna

  5. oyu says:

    Bi yg iim bn ndd hetsuuu bn. Hamtdaa yriltsaj garts haihiig husch bwl batboldiin oyunbolor add hiigerei. Bi iim bdlaas garmaar bn

  6. tuulai says:

    Bi yg iim bolchhood uhmeer bn onoo margaashgui l uhchmeer sanagdaad bn odoo barag 30hurch bj iim bh chvgj dee gj bodood shanalaad shanatraad bn.  Zahianii ezen batboldiin oyunbolor fbruu add hiigerei hamtda oorchlh gd uzwel chadah bolow uuu

  7. Нээрээ says:

    Энэ чинь л чиний хувь хүний давтагдашгүй өвөрмөц чанар юм шүү дээ. Өөрөөр хэлбэл меланхолик хэв шинжийнх гэсэн үг. Давуу тал их бий шүү. Өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй. Хүн болгон нэг хэвэнд цутгачихсан юм шиг байх ёсгүй байдаг юм. Харин хань ижлээ сонгохдоо цовоо, яриа хөөрөө сайтай наргианч залуу сонгодог юм шүү.

  8. зочин says:

    Байдагаараа л өөрийнхээрээ л бна биз дээ.Хүмүүстэй илэн далангүй харьцлаа гээд сайн юм юуч байхгүй,харинч дуугүй байх бүүр сайн.Дэмий зүйл бодолгүй эрдэм номоо хий,амьдрал ,нас гээд бүгд чамд хэлээд өгнө.Сайхан амьдрах тэмүүлэлтэй,өдий болтол чамайг гэсэн эцэг эхээ баярлуулах тухай бод,даруухан хүмүүс гоё шдээ

  9. Raijin says:

    Би лав хувь тавьлантай эвлэрчихсэн заавал нийгэмтэй харьцаад ч яах билээдээ гэж л бодсон эхэндээ хэн нэгэн намайг гээд өөрөө хүрээд ирдэггүй юм байхдаа гэх мэт хүлээгээл байдаг байждээ 3 4 жил болоход энэ байдалдаа дасаад зүгээр болчихноо хө гэр орондоо хийж болох hobby той бол

  10. xxx says:

    өөртөө итгэх итгэлийг өөрөө хөгжүүлж бий болгодог юм. ер нь хэрэггүй олон юм бодож байхаар хичээлээ сайн хийгээд, өөрийнхөөрөө байхад болно доо

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.