Ийм асуултыг хүмүүсээс асуух нь багагүй зориг шаардсан ажил гэдгийг сэтгэлзүйчид баталсан байна. Доктор Кинди Местон, Давид Басс нар Техас мужийн Аустин хотод оршин суугч 17-52 насны 444 эрэгтэй, эмэгтэй хүмүүсээс ийм асуулт тавьжээ. Тэдний эхний асуулт нь “Өөрийн секс хийдэг шалтгаанаа эсвэл өөр хэн нэгний мэддэг бүх шалтгааныг доор бичиж үлдээнэ үү” гэсэн байв. Үр дүнд нь 237 өөр хариулт гарч ирсэн байна.
Улмаар хоёр дахь судалгаанд 1549 коллежийн оюутнууд хамрагдаж, дээрх 237 шалтгаан өөрт нь хэр хамааралтай болохыг тоогоор тэмдэглэхийг хүссэн юм. Хэрвээ секс хийх гол шалтгаан болдог бол 5 үгүй бол 1-ийг бөглөх ёстой аж.
Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн секс хийх шалтгааны найман хариулт утга нэг байсан бол үлдсэн хоёр хариулт л тэднийг өөр хүмүүс болохыг нь илтгэж байв. Тодруулбал, эмэгтэйчүүд сайхан мөч, хайр дурлалдаа шатсан үедээ сексээс татгалздаггүй бол эрчүүд өөрсдөө дур тавих, хамтрагчдаа “баатар” болохын тулд үүлэн борооны ажлаас татгалздаггүй гэж хариулжээ.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН СЕКС ХИЙХ 10 ШАЛТГААН:
Таалагдсан хүнтэйгээ хийхээс татгалздаггүй.
Сексийн чадвараа сайжруулахын тулд.
Сайхан мэдрэмж төрдөг.
Хамтрагчдаа сайхан сэтгэгдэл төрүүлэхийг хүссэн.
Хамтрагчдаа хайртай гэдгээ мэдрүүлэхийг хүссэн.
Хамтрагчийнхаа хүсэлтээр.
Сэрэл хөдөлсөн үедээ.
Хөгжилтэй байдаг учраас.
Хүнд дурласан үедээ.
Сайхан хором, мөчийг эвдэхгүйн тулд.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН СЕКС ХИЙХ 10 ШАЛТГААН:
Таалагдсан хүнтэйгээ хийхээс татгалздаггүй.
Сайхан мэдрэмж төрдөг.
Сексийн чадвараа сайжруулахын тулд.
Хөгжилтэй байдаг учраас.
Хамтрагчдаа сайхан сэтгэгдэл төрүүлэхийг хүссэн.
Хамтрагчийнхаа хүсэлтээр.
Сэрэл хөдөлсөн үедээ.
Хамтрагчдаа хайртай гэдгээ мэдрүүлэхийг хүссэн.
Дур тавихын тулд.
Хамтрагчдаа таалагдахын тулд.
Түүнчлэн хөгжилтэй гэмээр ч хариулт гарч иржээ. Эрчүүд харилцаандаа цэг тавихын тулд өөр хэн нэгэнтэй “явдаг” бол эмэгтэйчүүд хэн нэгний сэтгэлд сэв суулгахын тулд бусадтай нэг оронд ордог аж. Түүнчлэн хоёул хэн нэг нь мөнгөний санал тавьсан тохиолдолд эсвэл ажилд орохын тулд сексээс татгалзаагүй бол мөн өөрийгөө шийтгэхийг хүсч, хэн нэгэнтэй дотно харилцаанд ордог гэсэн хариулт эр, эм хоёулангаас нь гарчээ.
SOURCE: unuudur.mn
1 Comment
zuger bhr zulgej suu . zulgej bhr norgoj suu gdg bha zuger bhr sexdj suu za