18 дугаар зууны үеийн Испаничууд эмэгтэй хүнийг ор хөнжлийн ажилдаа хэр чадамгай болохыг хөхнийх нь хэлбэрийг шинжиж мэддэг байжээ. Энэ нь тэр үеийн эрчүүдэд эмэгтэйчүүдийн хөхийг барих сайхан шалтаг болдог байсан байх даа? “Бурханы авралаар” бидэнд өнөөдөр тэдний “шалгалт” хэрэггүй. Чи өөрөө ч хөхнийхөө хэлбэрийг хараад сексийн чадвараа тодорхойлж чадна.
Зөөлөн пүрш
Хуруугаа хүргэмэгц цээжин дээрээ “ойдог” томовтор хөхтэй эмэгтэйчүүд энэ төрөлд багтана. Төлөв даруу зантай, логик ухаантай эмэгтэйчүүд. Тэд санаачилга гаргах дургүй, иймээс бизнест өндөр амжилт гаргах нь ховор. Харин тэд энгэр зөрүүлэх урлагт гарамгай. Төрөл бүрийн байрлал санаачилдаг ба дур тавьж ханадаггүй. Сонгосон амрагтаа үнэнч бөгөөд эр хүний эвийг олж чаддаг. Тэд яаж таашаал авахаа мэддэг, хүнд амархан дасдаг.
Амттайхан алим
Алим шиг бөөрөнхийдүү хөхтэй эмэгтэйчүүд сайн гэрийн эзэгтэй байхыг хүсдэг. Тиймээс ч тэд олон залуустай үерхээд салахын оронд нэг сайн эртэй учирвал түүнтэйгээ амьдралаа холбох гэж яардаг. Сексийн тал дээр тийм ч өндөр сэрэлтэй биш ч гэлээ тэд эр хүнийг жаргааж чадна. Учир нь тэд амрагтаа таалагдахыг хүсдэг. Мөн орондоо юуг ч туршиж үзэхэд бэлэн байдаг. Өөрсдөөсөө мунхаг эрийг сонгох нь элбэг.
Шүүслэг лийр
Лийр шиг хэлбэртэй хөхтэй эмэгтэйчүүд хошин шогийн мэдрэмж өндөртэй байдаг. Тиймээс ч түүнтэй секс хийхийг хүссэн залуучууд хөлөө хугалах шахам гүйдэг. Тэд санаанд оромгүй зүйлд дуртай. Орондоо ч санаанд оромгүй байж чаддаг. Тэдний хувьд гэнэт чангаар орь дуу тавих, амрагийнхаа нурууг маажих зэрэг бол юу ч биш. Биеэ даасан эдгээр бүсгүйчүүд удирдан залах чадвар сайтай.
Дэггүй “пирамид”
Сэргэр гурвалжин хөхтэй бүсгүйчүүд олон эрийг өөрийн секс “боол” болгохыг хүсдэг. Тэд дэндүү гэмээр эрх чөлөөтэй, илэн далангүй улс. Унтлагын өрөөнд тэд юунаас ч ичдэггүй. Ямар ч байрлал, ямар ч халуухан үйлдэл тэдний хувьд хэт “задгай” санагдахгүй. Ийм бүсгүйчүүд хэрэв жүжигчин болвол янаг эмэгтэйн дүрд сайн хувирч чадна. Шовх хөхтэй бүсгүйчүүд эхэндээ хамгийн ялдам дүрээрээ эрчүүдтэй уулздаг.
Халуухан хаш ногоо
Зуувандуу хөхтэй эмэгтэйчүүдэд амьдралын эрч хүч дүүрэн бий. Сексийн нэвтэрхий толь гэж тэднийг нэрлэж болно. Сайн эзэгтэй болдог ба тэд эрх мэдэлтэй байхыг хүсдэг. Хайртай эрийнхээ алхам мөч бүрийг хянаж цагдах сонирхолтой. Хардамтгай тал руугаа.
Харин хөхний толгойны хувьд?
• Шовх: Чи бол эелдэг ковбой охин. Чи сексийн санаачилгыг гартаа авах дуртай. Эр хүнд хүссэн таашаалыг нь өгч чаддаг нэгэн. Тэдэнтэй учирсан эр өөрөө юу ч санаачлах шаардлага гарахгүй. Энэ охид өөрсдөө бүгдийг зохицуулчихна.
• Дотогшоогоо: Зальтай, бас нууцлагдмал зантай чи сексийнхээ чадварыг ч бас далдалдаг. Чи унтлагын өрөөний тал дээр тийм ч бүтээлч нэгэн биш ч гэлээ, амрагийнхаа хүслийг биелүүлэхээс татгалздаггүй зангаараа гайхалтай амраг болж чаддаг.