Эмэгтэй хүмүүс “би чамайг хүсч байна”, “ахиад нэг хүүхэд хийцгээе л дээ” гэж сескийг хүсч буйгаа өдрийн од шиг цөөхөн илэрхийлдэг хэдий ч үнэн хэрэг дээрээ таны бодсоноос хамаагүй их давтамжтайгаар хүсдэг. Магадгүй таны хайртай бүсгүй яг одоо ч танд эзэмдүүлэхийг хүсч байгаа хэдий ч мэдэхгүйн гайгаар та түүнийг нь анзаарахгүй өнгөрүүлж байж мэднэ. Ингээд таны бэлгийн мэлмийг нээж, амраг түүнийгээ илүү сайн ойлгоход туслах нэгэн сонирхолтой зөвлөгөөг хүргэж байна.
Тэр танд байнга хүрээд байвал
Бүсгүй танд байнга хүрээд байвал, тантай байх түүнд тун тааламжтай байна гэсэн үг. Бүжгийн үеэр, эсвэл тансаг зоогийн газар дахь романтик үдийн зоогийн үеэр бүсгүй хамгийн мэдрэмтгий хэсгүүдэд тань хүрч санамсаргүй мэт илбэж байвал баярлах хэрэгтэй. Учир нь тэрээр үүгээрээ танд талтай байгаагаа илтгэж, нэг оронд орсон ч яахав гэсэн санааг илэрхийлж буй хэрэг.
Анхаарах зүйл: Магадгүй бүсгүй тань хажуугаар зөрсөн хүн бүрт танд хүрч байгаа шигээ хүрээд байвал, тэрээр гаж донтой нэгэн байж мэднэ.
Бүсгүй тантай 2-уулхнаа үлдвэл
Жишээлбэл та найз нөхөдтэйгөө чөлөөт цагаа соёлтой өнгөрүүлсний дараагаар бусад нь караоке орж дуулахаар явах үед танд таалагддаг бүсгүй тань явалгүй хоцорч, тантай үлдсэн бол түүнийг барьж аваад л үнсэх хэрэгтэй. Учир нь бүсгүй тантай секс хийхийг хүссэн байх магадлал тун өндөр байна.
Гэхдээ: Бүсгүй зүгээр л маш их ядарсан тул хэнтэй байх нь хамаагүй, зүгээр л жаахан сууж авахыг хүссэн байж мэднэ.
Тэр инээмээмсэглэл бэлэглээд байна уу?
Инээмсэглэл гэдэг бүсгүй хүний хувьд зүгээр л өнгөн үзэгдэл. Гэвч үүгээрээ тэрээр бэлгийн харилцааг хүсч буйгаа илэрхийлж байж болох. Та түүнрүү инээхэд өөдөөс тань мөн адил хариу үйлдэл үзүүлж байгаа эсэхийг нь сайн ажиглаарай. Өөдөөс тань мөн адил инээж байвал таныг сонирхож байгаагаас гадна, загас наадуулах мөчийг тэсэн ядан хүлээж байгаа гэсэн үг байх магадлал өндөр.
Гэхдээ: зүгээр л түүний хацарны булчин нь татчихсан байж магадгүйг анхаараарай (хэхэ)
Тэр таныг гэртээ урьж байна уу?
Гэрт нь хүргэж өгөхөд тэрээр таныг гэртээ урьж, кофе юмуу цай уухыг санал болговол цамцныхаа товчийг бага багаар тайлчихсан нь бараг болно. Гэхдээ яарах хэрэггүй, учир нь эхлээд аяганы амсар зууна шүү дээ.
Гэхдээ: бүсгүй тань ганцаараа унтахаас айсан байж болно. Тиймээс та түүнд үлгэр ярьж, шөнөжин хөнжлөөр нь хучиж хонох хэрэг гарж ч мэднэ.
Бүсгүй тань сексийн талаар яриад байна уу?
Түүний сексийн талаарх ярианы сэдэв нь юу ч байж болно. Магадгүй хуучин найз залуу нь аман сексдээ хичнээн муу байсан талаар, эсвэл өсвөр үед бэлгийн боловсрол олгох талаар ч хуучилж магадгүй. Хэлбэр нь ямар ч байсан гэсэн агуулга нь секстэй холбоотой байх аваас, тэр тусмаа нэг минутад гурваас олон удаа энэхүү дөрвөн үсэгтэй хэцүү үгийг хэлж байвал яг одоо таны хайр энэрэлийг хүсч байх магадлал 90%-тай гэж ойлгож болно.
Гэхдээ: Тэрээр зүгээр л дэлхий дахины сексийн асуудалд хэт санаа зовнидог бөгөөд унтаж байхдаа ч зүүдэндээ ярьдаг нэгэн байх “нягууртай”.
Магтаал урсгаад байвал…
Таны шинэ өмд хичнээн сайхан зохисныг хэлэхийн оронд мэнгэ тань сайхан харагдаж буйг зогсоо зайгүй магтаад байвал та нэгийг бодоорой. Ер нь бол хувцас хунар, эдлэл хэрэглэлийг тань бус биеийн хэсгүүдийг тань магтаад байвал их “сэжигтэй” байна гэсэн үг.
Магадгүй: Тэрээр Дейл Карнегийн номыг эргүү болтлоо уншчихаад, тааралдсан болгондоо энэ мэт магтаалын үг хэлдэг болсон байж болно.
Тэр танд бохь санал болгож байвал…
Магадгүй зүгээр л сайхан сэтгэлтэй болохоороо эмэгтэй танд бохь өгсөн байж болох юм. Эсвэл таны амны хөндийнөөс эвгүй үнэр ханхалсан ч байж мэднэ. Үгүй бол тантай секс хийхийг хүссэн тул ойртох анхны алхамдаа бэлдэж байх магадлалтай.
Анхаарах зүйл: түүнд нэг илүү бохь байхаар нь өгмөөр санагдаад танруу сарвайсан байж болно шүү.
Хоолоо тантай хуваалцаад байна уу?
Та хоёр ресторанд хооллож байхад тэрээр өөрийнхөө хоолыг амсаж үзэхийг танд санал болгож байвал та яадаг ч байсан битгий татгалзаарай. Бүсгүй тань үүгээрээ тантай тогтоосон харилцаандаа итгэж буйгаа илэрхийлж, тантай хамт ахиад үдэш болтол, эсвэл шөнийн турш баймаар байгаагаа илэрхийлж байж болох.
Гэхдээ: Зүгээр л тэрээр тавагтай хоолоо бусадтай хуваалцах багын хүмүүжилтэй нэгэн байж магадгүй.
Уруулнаас тань нүдээ салгахгүй байна уу?
Ихэвчлэн хүмүүс ярилцаж байхдаа бие биенийхээ нүдрүү хардаг. Гэтэл таны таалалд нийцсэн өнөөх бүсгүй уруулруу тань нүдээ салгалгүй ширтээд байвал, эсвэл тэр зүгрүү үе үе харц чулуудаад байвал тэрээр зүгээр ярилцах биш, харин ямар нэгэн сэтгэл хөдөлгөм үйлдлийг танаас хүлээж байна гэсэн үг.
Гэхдээ: Та хоёр чанга хөгжимтэй газар байгаа бол тэр таны юу хэлж байгааг сонсохын тулд уруулыг тань ажиглаж байж болох шүү.
6 Comments
Би охинороо гэсэн ч хүсээд бх юм
Erdenetiin busgui bnauu
tuuniig haralgui jil garan bolloo. odor bolgon l bodoh yum. chi namaig ingej zovj baigaag medehgui ch ugui medehiig husehgui ch ugui saihan ineegeed yavj baigaa daa. huuramch zang chin gadarlaj baisan ch hairtai bolchihson. saihan ugeer tolgoig mini erguuleed yavaad ogson doo chi
nohortoo mortloo zarimdaa dajgvi zaluu harhaar cekc bodood baidiin… ene bol 35 tai emegtei hvnd baidag l shinj baihdaa te…
Би гэртээ бна л даа. Гэхдээ секс хүсээд бнаа хха
uulzaya