Эмэгтэй хүн өөрөөсөө 7 дүү хүнтэй байвал яах бол?

Сайн байна уу? Би нөхрөөсөө салаад удаж байна. Хүүхдээ алдаад хэн хэнийх нь итгэл сэтгэл урам хугараад байсан. Тэр үед нөхөр өөр хүнтэй явсан болохоор уучилж чадалгүй салсан. Одоо салаад 3 жил болж байна. Би одоо 31-тэй. Нөхрөөсөө салснаас хойш олон залуу эргүүлсэн ч итгэж чадаагүй, нүүр өгөөгүй. Эргүүлэх гэсэн хэд нь тэгс хийгээд л больчихдог байсан.

14518238_10155205030129045_892418876_n

Тэгсэн сүүлийн үед 24 настай ажил хэргийн хамтрагч нэг залуу бүүр байнга эргүүлэх боллоо. Шантраад больчих байх гэж бодсон ч үнэхээр шантрахгүй эргүүлсээр л байна. Гол нь тэр хүний байгаа байдал нь намайг татаж, миний муухай аашийг засаж, ер нь л хүмүүжүүлээд байгаа. Өмнө нь хүнийг хайрлаж чадахгүй гэсэн бодлыг маань бага багаар өөрчилж байгаа гэж хэлж болно.

Хамт байхад насны зөрүү нэг их гарахгүй байгаа. Ер нь эмэгтэй хүн өөрөөсөө 7 дүү хүнтэй байвал яах бол? Итгээд үзэх үү болих уу? Өмнөх шиг итгэл хөсөрдүүлэх юм болов уу? Ер нь яавал дээр вэ?

14 Comments

  1. uuruubodojshiid says:

    Иймхэн мэдээлэл өгөөд эндээс юу олж мэднэ, ямар зөвлөгөө авна гэж боддог байна аа… тэр залуугийн тухай мэдэх юм алга. Ааш зан нь тогтвортой юмуу үгүй юмуу, айлын эрх танхи хүүхэд юмуу үгүй юмуу, амьдралд нухлуулсан хүн үү үгүй юу, аав ээж нь салж байсан уу үгүй юу, гэр бүлийн тухай ямар бодолтой юм… этр гээд. Мянган янзын хүн байхад зөвхөн дүү гэдгээр нь яаж шийдэж болох юм. Зөвхөн насаар нь шийдмээр байвал Ганданд очиж мэргэлүүлсэн нь илүү байх аа…
    Бас нэгийг хэлэхэд чи өөрөө голоогүй бол эр хүн өөр тийш нээх харахгүй ээ… дотроо “надад тохирох хүн биш” гэж голохгүй бол шүү

  2. a woman says:

    Шулуухан хэлэхэд өөрөөсөө дүү залуутай үерхэж болох ч бүү суу. Хаширсан хүн байна шүү. Яахав эргэн тойронд минь дүү залуутай суугаад үерхээд амьдарч байсан хүмүүс байсан болохоор болох л юм байна гэж бодсон. Шинэхэн халуухан үе дээрээ хүний тархи эргэдэг юм шүү. Бусдын үгийг хүлээж авахгүй. нас бол тоо гэсэн үгэнд итгээд тэнгэрт дүүлэв ээ? Би өөрөөсөө 8 дүү залуутай үерхэж байсан. Миний араас хөлөө хугалчих гэж гүйгээ л надтай сууна гээ л манай гэр орныхонтой хүртэл танилцсан. Гэтэл хэдхээн сарын дараа сэтгэл нь хувирсан. Чи ямагт шинэлэг, сонирхлыг нь татаж бүх зүйлээр илүү байхгүй л бол залуу эр хүн дороо л сэтгэл нь хувирна. Бас болоогүй сүү рүүгээ бусад залуу охидтой харьцуулна.чи хэдий овор багатай ч хөгшин  гэж шууд хэлэхгүй ч тойруугаар чамд ойлгуулна. Чи тэр залуугаа маш сайн судлах хэрэгтэй. Ар гэр, найз нөхөд гээд л. Хамгийн чухал нь жирэмсэн болчихов оо. Ядаж л бүтэн жил үерхээд үз. Гэрлэлтээ батлуулсаны дараа хүүхэд шуухад бодоорой. 

  3. Bb says:

    Demii dee duu hun hajuud ni bhdaa urgelj ooriigoo hogshin gedgeer medrene. Tegeed ch naad zaluu chn bol ooriig chn saihan hoshgoruulj bgad untaj hewthiig l bodoj bgaa biz iluu yum sanasnii hereggui dee demii

  4. УДАХГҮЙ ЭЭ says:

     НЭГ ИХ УДАХГҮЙ НААД ЗАЛУУ ЧИНЬ ЧАМАЙГ ХУУРААД Л ЭХЭЛНЭ. ЭХНИЙ ҮЕДЭЭ САЙХАН Л БН УДАХГҮЙ ХӨГШИН ЭГЧЭЭС УЙДНА ТЭР БОЛ БАТАЛГААТАЙ

  5. Итгэл хөсөрдүүлэх хөсөрдүүлэхгүйтэй нас ямар хамаатайн. Ахимаг настай нь итгэл хөсөрдүүлэхгүй гэсэн баталгаа эсвэл залуу настай нь итгэл хөсөрдүүлнэ гэсэн нотолгоо байхгүй.

    Насыг биш хүнийг нь хараа хө. Итгэл хөсөрдүүлэхээр бол хэдэн настайдаа ч чадна кк

  6. xxx says:

    яадаг юм таалагдвал явалдахгүй юу. болж бүтээд сайхан ч байх юм бил үү, бүтэхгүй бол туршлага болоод улам л ухаан сууна. сонирхолтой амьдрах хэрэгтэй шд. харин ямар ч тохиолдолд ухаалаг, сэргэлэн байж нэрээ авч гардаг байх хэрэгтэй

  7. eee says:

    7 nas yaval gj manai zahiral ehneereesee 7 duu shd odoo 3 huuhedtei saihan l amidarch bnadag… ghde bi ymar ger bul dotor n orson bish… salchaagui l amidarch l bna666 tuhain huneesee l shaltgaalna doo…

  8. akh says:

    zadaa 25 khureegui bandi nar sonin deere sookholzoj l bkhgui yu ene nasan deeree egch khun sonirkhoj bgad 28s khoish bol 18t sonirkhood ekheldeg ni er khuistnii es yumshuudee

  9. KAKA says:

    Өөрөө мэддээ 7 дүү залуу бол эхний 5 жилд хуурахгүй байж чадах байх. 5 жил болоод л сонирхол нь буураад өөр хүүхэн харна… Наад залуу чинь хаашдаа хүнтэй явалдах нь тодорхой гол нь баригдахуу баригдахгүй байхуу гэдэгт л асуудал байна.

  10. hdhdfhhf says:

    zaluuhan bh tusmaa erch huchtei huurhunshd kkk

  11. ZAAWAL UNSH says:

    Zurh setgelee dagadaa busgui min busad ni hamaaguie

  12. Harsh demii says:

    Ydaj baihad harsh jiltei yum aa…

  13. зочин says:

    Дүү залууд дурласан эмэгтэй хүн түүнээс давуу тал их байж амжилтанд хүрч сайхан амьдардаг байх.Түүнээс насны зөрүү гэдэг үргэлж эмзэглүүлж байдаг зовлонтой  дурлал даа.Бардам сугадаад алхаж явах хүнээ сонгосон нь дээр дээ.

  14. b says:

    MEDEHGUI yum da olon nasni zuruutei humuusin 22-30% nasn turshdaa hamt amidarch chaddag gesen busad huvin butehgui boldog geheer hetsuul bahdaa 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.