Ингэхэд эрчvvд бvсгvйчvvдийн юунд нь татагддаг юм бол? Та найз залуу эсвэл нөхрөөсөө энэ асуултыг асууж vзсэн vv? Хэрэв бvсгvй та дурлалт залуугаа өөртөө улам бvр татахыг хvсвэл доорх зөвлөгөө тус болно гэдэгт итгэж байна.
Нэгдvгээрт
Эрчvvдийн мөрөөдлийн бvсгvй байхын тулд тэдний хайр сэтгэл ходоодоор нь дамждагийг ямагт санах хэрэгтэй.
Өглөөний цайн дээр хайртыгаа шарсан өндгөөр хуурахад тэд сэтгэл дундуур хоцордог гэнэ. Тvvний оронд хайртдаа гараа гарган амттай загас шарж өгөөрэй. Гэхдээ эрчvvд таны ялдам зан, хайр халамжийг илvvтэй хvсч хvлээдгийг мартуузай.
Хоёрдугаарт
Санаачлагыг гартаа ав. Эрчvvд таалагдсан бvсгvйтэйгээ анх учрахдаа их ичдэг гэнэ. Тиймээс дурлалт хархvvгээ таагvй байдалд оруулахгvйн тулд бvх санаачлагыг гартаа авахыг хичээгээрэй. Насанд хvрсэн эр хvн дурлахаараа яг л бяцхан хvvхэд шиг болчихдог.
Гуравдугаарт
Эрчvvд хайраас сексийг илvvд vздэг гэдгийг сэтгэл зvйчид нотолж байна. Тэдний 90 хувь нь vvнтэй санал нэгтэй байдаг аж. Харин эмэгтэйчvvдийнх тэс өөр. Бvсгvйчvvд дурлал нь бvтэлгvйтсэн ч сэтгэлдээ тээж явдаг бол эрчvvд хайргvй хvнтэйгээ сексдэж чаддаг. Энэ нь тэдний хувьд хайраас сексийг эрхэмлэдгийг батлах хангалттай нотолгоо. Тиймээс эрчvvд дотно харилцаанд ороогvй хэрнээ секс хийх санал тавьдаг нь ийм учиртай.
Дөрөвдvгээрт
эрчvvдэд дурлалт бvсгvйн царай чухал. Тэд царайлаг эмэгтэйг илvvтэй анхаардаг. Сексийн vед ч гэсэн царайлаг эмэгтэйг харсан эр хvний дур хvсэл илvvтэй оргилдог байна. Мөн дурлалт хархvv тань сахилгагvй, санаачлагатай занд чинь дуртай гэдгийг санаарай.
Тавдугаарт
Тэд нээлттэй ил тод, сэтгэлээсээ ханддаг бvсгvйд дуртай. Нэмж хэлэхэд эрчvvд шударга зантай бvсгvйг бас таашаадаг гэнэ. Гэхдээ хэт шулуун зангаасаа болж тэдэнд хаягдсан бvсгvй олон бий гэдгийг анхаар. Та хэт шударга бvсгvй бол энэ зангаа хурдхан засах нь зөв. Тvvнчлэн нууцлагдмал байдал тэдний сонирхлыг vргэлж татдаг аж.
Зургадугаарт
Хайртай хvн тань арван хуруу тэгш эр хvн биш. Тэгэхээр бvсгvй минь тэдний онцгvй зан авир, аашийг засах нь хамгийн тохиромжтой алхам шvv. Та ч гэсэн өөрийгөө төгс төгөлдөр хvн биш гэдгийг мэднэ биз дээ. Анхааруулахад эрчvvд дvр эсгэдэг эмэгтэйд дургvй. Хэрэв тvvнд vргэлж дvр vзvvлэх юм бол зайгаа барьж эхэлдэг гэдгийг анхааралдаа ав.
Долдугаарт
Тэд vргэлж хувиа боддог. Гэхдээ энэ vг орон дотор илvvтэй хамаатай. Мэдээж амьдрал дээр амиа хичээдэг эр цөөн биз ээ. Гэхдээ тэднийг ийн авирлахад организм буруутай гэдгийг эмч нар хvлээн зөвшөөрдөг. Яагаад гэвэл эрчvvд тvрvvлж дур тавьдаг шvv дээ.
Гэхдээ энд нэг зvйлийг дурдахад хэрэв танд тэр хайртай бол дур ханахад тань анхаарал ихэд тавьдаг болохоор. Тиймээс vvнийг танд хайртай эсэх нэгэн шалгуур болгож ч болох юм.
Наймдугаарт
Өөртөө итгэлтэй эр хvн хэзээ ч гомдоллодоггvй. Мөн хэзээ ч тэгш бус амьдралын талаар гуниглаж уйлдаггvй гэдгийг сэтгэл зvйчид баталжээ. Тэдний уурлаж бухимдах нь эрvvл мэндэд ч мөн сөрөг нөлөөтэй. Зvрхний шигдээс туссан хvмvvсийн дийлэнх нь гэнэт уурласнаас шалтгаалдаг тул хайртыгаа бухимдуулахгvй байхыг хичээгээрэй.
Есдvгээрт
Жинхэнэ эр хvн юу хvсч байгаагаа vргэлж мэддэг. Тэд бол робот биш шvv дээ. Гэхдээ тэдэнд заримдаа би юу хийчих вээ гэж өөрийгөө гайхах vе ч гардаг аж. Алдсан vед нь тvлхэх биш, зөв алхам хийхийг хvлээсэн нь дээр. Тэд алдаагаа зассаны дараа тvшиг болон хvлээж байсан хvндээ хамгийн ихээр баярладаг байна.
Аравдугаарт
Тэд vнэхээр эмзэг. Амьдрал дээр эмэгтэйчvvдээс илvv эрчvvд эмзэг байдаг гэнэ. Тэдний зvрх шархалсан тохиолдолд бvсгvйчvvдээс илvv шаналж, сэтгэлийн хямралд ордог байна. Зөвхөн дурлал нь бvтэлгvйтсэн ч бус хайртай хvнтэйгээ муудалцсан vедээ ихээр шаналдаг аж.
Эцэст нь хэлэхэд ухаантай эмэгтэй хайртыгаа зөв жолоодож чаддаг юм шvv.
4 Comments
durgvi bh tusam saldaggv ym bn lee
Lol goy helsen. teneg har yumnuudiig uurtuu tataj yaadiin. Hairlaah tusam davardag, hunii hair daadaggui baliar yumnuud.
муусайн тэнэг хар юмнуудыг өөртөө татаж яадын хол байвал таарна.
Za medlee