Эрэгтэй хүн өөрийн гэсэн хэв маягтай байх ёстой. Хамгийн гол нь цэвэрхэн хирнээ бас донжийг нь олж хувцаслах хэрэгтэй. Мөн үүний сацуу хувийн ариун цэврийг ч гэсэн сайтар сахих явдал чухал байдаг. Учир нь хэчнээн сайхан хувцасласан байлаа ч гэсэн хувийн ариун цэвэр тааруу бол хэнд ч таатай санагдахгүй нь лавтай. Ингээд танд дараах хэдэн зөвлөгөөг хүргэе. – Үсээ өөртөө тохирсон засалтаар засуулах хэрэгтэй. Үс тань ямар ч хаггүй, өнгөлөг байх ёстой.
– Гутал тань чанартай бас үнэтэй байх нь чухал. Заавал моодны байх албагүй. Харин элгэн эсвэл цэвэр арьсан гутал байвал зүгээр. -Жинс нь сонгодог загварын байвал илүү аятайхан харагдах болно. Болж өгвөл нэгэн хэвийн загварт баригдахгүй байх тухайд бага зэргийн задгайдуу энгэртэй байвал гэмгүй.
– Цагаан өнгийн оймс өмсөх нь зохимжгүй. Иймд бараандуу өнгийн оймс өмсвөл зүгээр. Тэр Савхин болон элгэн гадуур хүрэм нь ямар ч эрэгтэй хүнийг аятайхан, дэгжин харагдуулдаг. – Хэчнээн сайхан хувцасласан байлаа ч гэсэн индүүдээгүй хувцас өмсөх шиг ичгүүртэй зүйл байхгүй. Тэр дундаа срочкон цамц, пиджак, брюкан өмд, гадуур өмсдөг цув гэх мэт.
– Үнэртэй ус нь таны хэв маягаас үл хамааран бүхнийг өөрчилж болдог цорын ганц зэвсэг юм. Учир нь үнэртэй ус таны өмссөн хувцас болон зан байдлын бас нэг илэрхийлэл болж өгдөг. Ер нь нялуун зөөлөн үнэртэй ус нь эрэгтэй хүнд тохиромжгүй байдаг. Харин тэсхим өвлийн хүйтнийг санагдуулам сэнгэнэсэн үнэртэй ус нь эрэгтэй хүнд илүү зохимжтой байдгаас гадна ямар ч эмэгтэй хүнд аятайхан мэдрэмж төрүүлдэг.