Энэ талаар чи бодож үзсэн үү? Эмэгтэйчүүд бид хэчнээн их гомдож байгаа тухайгаа зогсолтгүй ярьж, аливаа бүхнийг өөрийнхөө талд эргүүлэхдээ гарамгай улс. Гэр бүл дотроо зовж байгаа хүн нь ганцхан өөрөө юм шиг, маргааны үед давуу тал гаргахдаа ч чадамгай. Үнэхээр бид гомддог нь, шаналдаг нь үнэн боловч тэр ч бас чиний хэлсэн үг, хийсэн үйлдэл бүрийн тоогоор шархалж байгаа гэж чи мэдэх үү?
Бидний гомдол үгээр илэрч, нулимсаар урсдаг. Гэтэл тэдний гомдол зүрхэнд хургаж, өөрийг нь дотроос нь өдөр ирэх тусам тарчлаасаар байдаг. Заримдаа бид тухайн үеийн хэрүүлэндээ “ялах”-ын тулд сэтгэл өвдмөөр үгсийг санаандгүйгээр хэлж л орхих нь бий. Тэгж хэллээ ч тэд гомдож уйлдаггүй, ямар нэг хариу учраас “жирийн” үг хэлж байгаа юм шиг л хамаг муу муухайгаар дээрээс нь булчихдаг шүү дээ.
Түүний гомдох үедээ хэлж чаддаггүй л болохоос чамайг ойлгоосой гэж хүсдэг зүйлс бол энэ:
1. Түүнд чиний урмын үг хэрэгтэй болохоос няцаалт хэрэггүй
Эрчүүд гэдэг яг л жаахан хүүхэд шиг. Зөв, сайн зүйл хийхэд нь магтаж, урмын үг хэлэх юм бол баярлаж, улам илүү олон зөв зүйл хийхийг хичээдэг. Харин эсрэгээрээ гоочилсон өнгө аястай үг хэлвэл гомдож, ахиж тэр зүйлийг хэзээ ч хийхийг хүсдэггүй. Тэдэнд ингэж хэлүүлэн хийж байснаас зүгээр л больчихъё гэж бодогддог. Хэрвээ тэр хайрт чинь биш, сайн найз чинь байсан бол чи түүнд ингэж хатуурхаж чадах байсан уу? Найзыгаа алдаа гаргахад нь урамшуулж “Дахиад оролдоод үз” гэж хэлдэг хэрнээ, хамгийн хайртай хүндээ “Чи чадахгүй байна ш дээ” гэж хэлж чаддаг, эмэгтэйчүүд бид мөн ч сонин улс шүү.
2. Түүнийг “алдаа оноотой” жинхэнэ хүн гэдгийг хүлээж аваарай
Үнэхээр ноцтой том алдаа гаргаагүй л бол жаахан алдаан дээр нь л шүүмжилж, өдөржингөө буруутган, нүүрээ буруулах хэрэггүй. Хүн л юм хойно өчнөөн алдана. Чи ч бас алддаг шүү дээ. Ямар нэг өөлөх зүйл хүлээж байсан аятай, түүнийг жаахан бүдрэхэд нь л өлгөж аваад үгээр “идэн”, өчнөөн юм болж байж уучилдаж бол цаашид тэгэх хэрэггүй шүү. “Ахин тэгэхгүй ээ” гэж чамд амлалт өгөн наанаа инээдэг ч өөрөөс нь төгс байдлыг шаардаж байгаа чамд дотроо үнэхээр их гомдож байгаа.
3. Түүнд чиний итгэл юунаас ч илүү хэрэгтэй
Өчүүхэн төдий итгэхгүй байгаа юм шиг өнгө аяс гаргах л юм бол тэр өөрт нь итгэдгүй юм байна гэсэн ойлголт авна. Чи л түүнд итгэхгүй бол тэр өөртөө итгэхгүй. Тэр чиний л төлөө бүхнийг хийж байгаа. Тийм байтал бүхнээ зориулаад байгаа хүн нь бүх зүйлийг нь үгүйсгээд байвал ямар санагдах вэ?
4. Чи түүний хувьд хайрт эхнэрээс нь гадна хайрт найз нь байж чадна
Түүнийхээ хувьд ямар ч асуудлаа уудлаад ярихад нь хүлээж авдаг, зөвлөлддөг, хамтдаа цагийг зугаатай өнгөрөөдөг, нэг нэгнийгээ хэнээс ч илүү мэддэг тийм л хүн нь байгаарай. Чамд хэдий таалагддаггүй зүйлд тэр чинь дуртай байдаг бол хамтдаа хийгээд нэг үзээрэй. Чамд таалагддаг болох ч юм билүү? Чи найзынхаа төлөө ийм зүйлийг хийж чадна биз дээ?
5. Түүнийг юу чаддагийнх нь үүднээс биш хэн болохынх нь үүднээс хайрла
Эр хүн дотроо бодолтой, дороо суурьтай байдаг. Одооны ажилдаа амжилтгүй, санхүүгийн хувьд асуудалтай, гэр орондоо зөрчилтэй байсан ч тэглээ гээд ганцхан түүнийг буруутган, загнаж, хөндийрөх биш, харин ч урмын үг хэлж, хайртай гэдгээ илэрхийлж, энхрийлж байгаарай.
6. Түүнд чиний тусламж хэрэгтэй болохоос заавар, тушаал хэрэггүй
Эр хүнийг гундаж явахад, эмэгтэй хүн гэр бүлийн удирдлагыг гартаа авах нь энүүхэнд. Тэгэх зайлшгүй шаардлагатай тулгарах нь ч бий. Ямар нэг осол, гэнэтийн үйл явдлаас болоод тэр түр зуур гэр бүлээ авч явах боломжгүй болж болно. Гэхдээ энэ үед шууд жолоог нь булааж авахын оронд түүнээс эхлээд асууж, зөвшөөрөл аваарай. Хэрвээ тэр чиний энэ үйлдлээс болж өөрийгөө сул дорой, арчаагүй нэгэн хэмээн мэдэрч байвал тэгэх тусам чинь улам л өнгө зүсээ алдах болно. Шийдвэр гаргахдаа түүнээс асуухаа зогсоолгүй, харилцан зөвлөлдөж, хүсэлтийг нь хүлээн авч байгаарай. Энэ үйлдэл чинь түүний итгэл найдварын галыг унтраалгүй манах болно.
SOURCE: www.ugluu.mn
4 Comments
Энэ яг монгол эрчүүдийг өөрөө өрөө эр хүн болох чадваргүй. Эр хүн ээжийн мөөмнөөс гараад эхнэрийн мөөмөнд оро ёстой мэт бичиж. Яах уу Хэрүүлч яншай өө эрэмтгий хүүхнүүд үүнийг унших хэрэгтэй гэхдээ өөртөө итгэлтэй мундаг эр бол тийм хүүхнийг тоохгүй байх.
manai oir amidardag orlom gej neg chugants bii, ter chugantsiin 4 huuhen ni erd toogddoggui, toogdoid yawsan neg ni yaag deerh shig shulamarsan aviraasaa bolj turhumduu butsaj ireed baihiimaa
erchuudiig huuhedtei ih zuirlej, teneg mulguu bolgoj haragduulah gej ih oroldoh yum, busadtai adil gomddog gedeg talaas ni yarij boldoggui yum bh daa.
erchuud heruulch negnii doromjloliig tevchih alba oooogthon ch bhgui, bi negen gutsan doromjloh don tussan, nadad ul itgegch gedgee illeer zarladag, namaig zuvhun tejeegch gej uzdeg neg tiim emiig shalz shig hayaad usand hayasan chuluu shig alga olson, heden sar haraaj doromjilj, chi namaig tejeeh uuregtei bizdee gej bgaad surag aldarsan, odoo amidraliin achaagaa gantsaaraa uureed hurgej yadaad yavjiigaaz, esvel uur neg eriig hulhidaad yavjiigaa.
bas boloogui ee, myy em chin butsaj niileh tuhai yarichijer, fuck you.
Хүн юм чинь мэдээж шүү дээ