ЯНХАН БОЛОХ БАЙХ ГЭЭД Л ЗОДДОГ БАЙСАН…

Одоо л би бүх юм өнгөрсөн мэт байгаа энэ үед бүгдийг эхнээс нь эргэцүүлж байна. Та бүхэнтэй хуваалцах хүсэлтэй байна. Миний бичсэнийг уншаад надад ухаарал хайрлахаар сайхан зөвлөөд өгөөч. Энэ явдал намайг ухаан орохоос л эхэлсэн юмдаа. Миний аав нэг л ууртай, аймар хүн санагддаг байсан. Бусад айлын хүүхэд аавдаа эрхлэх, бас тоглох, нууцаа ярилцах зэргийг би мэддэггүй байсан. Надад тэр айлын хүүхэд биш юм шиг л мэдрэмж төрдөг байсан. Би нэг эгчтэй, их олон ахтай, эмээтэй тэр үеийн өргөжсөн гэр бүлийн загвараар амьдардаг байв. Аав намайг эгчээс муу, бүр долоон дор гэдгийг алхам тутамд минь үнэмшил болгон суулгасан. Нэг айлын хүүхдүүд хоорондоо эвтэй, эелдэг найрсаг байдаг байтал бид нэгнээ үзэн яддаг байсан.

14518826_10155205107529045_564542178_n

Яагаад гэвэл аав ах нар бүгд л намайг /би тэр үед 5-6 настай/ арчаагүй, янхан болох байх, олон хүүхдэд дарагдсан цай ч үгүй амьтан болно гэдэг байсан. Хүн харахад тийм зүйл ярихааргүй добры иргэд. Тэр нь ч юу гэсэн үг юм. Хүүхдийг хайрлах хайр тэр биш байсан байх. Ээж минь юм л бол аавд загнуулж, зүхүүлсэн, мэдрэмж багатай бодь хүн. Хүүхдийн зангаар сэтгэл хөөрлөө гаргах ч юмуу өөрийн мэдэлгүй зан гаргавал тэр үйлдэл нулимс, доромжлол, заримдаа зодуураар дуусдаг байсан. Тэр үеийн зодуур заримдаа зүүдэнд орж ирдэг. Би энэ тухай хэнтэй ч сэтгэлээ нээн ярьж байсангүй, нөхөртөө л хагас дутуу дурссан юмдаг.

Дунд сургуулийн сурагч болоод надад найз байгаагүй, зожиг нэгэн л болсон. Гэртээ хүүхэд авчирах, гадуур гарах, гэрийн утас руу хүүхэд ярих зэрэг бүгд хориотой. Өглөө сэрэхэд л аавын ууртай үглэх дуу цочоогоод хүндээр сэрдэгсэн. Төрсөн эцэг минь хайрлахдаа хайрладаг байсан боловч хүмүүжлээ буруу явуулдаг байжээ. Манайх нэг хавтай байсан, гэтэл нэг өдөр алга болоод аав аймар уурлаад би гэрээсээ зугтсан тэр өдөр төгсгөл нь боож үхмээр муухай байсан. Айлын хүүхдүүдтэй нийлээд л бүтэн өдөр гадуур тоглоод л байлаа. Амьхандаа гэрээсээ зугтаад орой болоод хажуу айлын хүүтэй гэрт нь орсон юмаа. Бид айл гэртэж тоглоод л тэр намайг үнссэн хацар дээр гэтэл аав бас айлын ах эгч ороод ирсэн. Тэд юу ч болоогүй мэт ярилцаж байгаад би аавтай хамт гэртээ ороод л бөөн юм болсон. Юу гэсэн гээч 5 настай намайг айлын хүүтэй эр эм болсон бүр тийм явдал гаргасан гээд л загнаад л байсан.

Гэнэт миний бугуйн дээрээс чирч авч яваад гэрт оруулаад суран тэлийгээр толгой түрийгүй ороолгоод /одоо ч миний уйлах дуу чихэнд сонсогдож байна/ хэл чи гээд л зодоод байсан. Ашгүй харин бага ах минь орж ирж намайг авсан. Би юунаас болж зодуулсанаа ойлгоогүй. Хүмүүс хүүхдээ юу бодож ямар ертөнцийг бүтээж байгааг мэддэг болвуу. Ээж өглөө нь надаас айлын хүүхэд мухарт нь мухраа хийсэн үү гэж байн байн асуугаад байсан. Энэ асуулт хүртэл надад ичмээр муухай байсан. Ахлах ангид ороод ангидаа хамгийн хамгийн муухай ааштай охиноор тодроод үхтэлээ уйлж билээ. Гэрт болдог бүх л асуудал миний уур уцаарыг үнэхээр их хүргэдэг байсан. Би хэзээ ч ээжтэйгээ дотно зүйлээ ярьдаггүй байсан.

Анхны сарын тэмдэг ирээд би гэдэг хүн гар аргаар бэлтгэсэн ариун цэврийн хэрэглэлийг ээжийг өөрөө мэдэх хүртэл нэг жил хэрэглэсэн. Манай гэр бүл хүн харахад чинээлэг, би айлын эрх охин мэт, аав ээж төлөв төвшин, ах нар сайн хүү нар мэт л харагддаг байсан байх даа. Зодуулсаар байгаад би хүнээс аймтгай, хүний өөдөөс үг хэлж чаддагүй үхээнц нэгэн л өсч томорч байсан. Хичээлдээ хөх нүүртэй, доголон очих ч бага хэрэг байсан. Би бүр сүүлдээ эрэгтэй хүмүүсийг үзэн яддаг болж эхэлсэн. Дунд сургуулиа төгсөөд би гэрээсээ тусдаа байж, өөрийн дур сонирхолтой мэргэжлээр суралцсан минь өөрийгөө нээхэд маш их нөлөөлсөн. Гэхдээ л эрэгтэй хүмүүстэй учраа олох хэцүү байсан.

Нөхрөөсөө өмнө 2 ч залуутай нийлэх гэж оролдоод миний учир битүүлэг зан тэднийг явуулчихсан. Нөхөр болсон залуу минь сайн хүн байсан ч миний гэр бүлийнхний үүрэг оролцоотойгоор охин бид хоёрыг орхин одсон. Би нэг л зүйлийг хүмүүст хэлэхийг хүсдэг. Хайрыг харуусалтай хамт битгий эдлүүлээрэй. Бүлээн дулаан уур амьсгал бүхнээс илүү ид шидтэй байдаг. Аав минь одоо байхгүй л дээ би ээжтэйгээ охинтойгоо хамт амьдардаг. Өөрийнхөө бага насыг үр хүүхэддээ мэдрүүлэхгүй гэж хичээдэг. Охин үрээ хайрла гэдэг үг их утгатай үг шүү. Хүүхдээ зодож бас загналаа гээд тэр хичээх байтугай улам л гөжнө, бас дотроо үзэн ядна, зөрчилдөнө, хожмын амьдралд нь хортой шүү дээ. Гэр бүлийн таагүй байдал одоогийн нийгмийн алдаж эндээд байгаа хүмүүсийн шалтгаан гэж би боддог.

Сэтгэлд байгаа хэцүү бүхнээ гаргасан чинь нэг л хөнгөрөөд сайхан болчихлоо. Цаг зав гарган уншсан танд баярлалаа…

23 Comments

  1. zevlev says:

    Ийм учраас л эртний удам угсааг нь харж гэрлэдэг их зөв. Ямар айлд өснө, тийм л болно. Тиймээс муу хүмүүүстэй муу болж өссөнөө та мэддэг бол тэр хар энергийг тасалж өөрчлөхийн төлөө зүтгээрэй. Миний л мэдэхийн манайх маш сайхан айл байлаа, өвөө эмээ 2ч тэр чигтэйхэн сайн хүмүүс, үрс бид ч сайхан амьдарч явна. Хүүхдүүд ч ялгаагүй. Сайхан энерги гэдэг бөөн аз жаргал. Тийм болохоор хүүхдээ зөв хүмүүжүүлж. зев чөлөөтэй сэтгэдэг, өөрийн чадвартаа итгэж амьдардаг болоход танай гэр бүлийн дулаан харьцаа, таны ухаалаг хайр их чухал шүү.

  2. Aash muutai bishee says:

    Eo suuliin 2 post iim eejuud bas baidag aa…
    Bi ch burhan shg saihan eejiigee toohgui nugel uildej yavaa amitan bna daa. 
    Dunguj urgaj bga huh yamar emzeg uvchtei bdag bilee. Teriig tegej zulgaaj yaj chadaj bna novsh yum aa. Estoi shulam avgai baijee shaar chn. 

  3. Manai eej says:

    Манай ээж бараг шалтгаангүйгээр зоддог, агсан тавьдаг байсан. Бүүр дэр нүүрэн дээр тавьж амьсгаа боож байгаад гуя, бөгс чимхэж тарчлаадаг. Энэ постыг уншсан чинь санаанд орчлоо, би одоо бол тэр эмэгтэйтэй уулзахыг ч хүсдэггүй.

  4. Bi says:

    Huuhed bhad talh idehees aigaad eejig orj irehees omno gyls bulangas ni medegdehgui zused amruga hiigeed l buru harj jajlaad kkk orovdmoor bj, ygad tegj hahir hatuu bdg bsim boldoo. Ogloo tsaiga uuchad dahij idlee gd zagnuuldag,bas jaahan tomrood hoh ntr urgaj bhad hohnoos zulgaagad algadaad l eldveer heleed l tgeel ah nar bugd deerelheel medehgui novshiin amidral bj bilee bi ene zovlong oilgoson tul amidral ymar hetsuu bsnch ur huuhedee tgj handahgui gj bodoj yvdag, bi barag busad ailuud eejud ch iim bdg bh bh ystoi gj boddog huuhed bj bile, neg uda sanamsargui nziinha gert ochod eejtei ymar bgaag ni haraad jaahan ohin bi uilj bilee, pooh iim eej bdgiin bhda gl kk minii eej iim bsn bol gl kk mash gunigtai huuhed nas mini

  5. Bi says:

    Tiimee naadah chin meddeg amidral bn minii baga nas kkk odoo bi oortoo itgelgui hun tsaraichilsan aimhai zan chanartai, eej maani bainga l zagnaj zandarch eldveer helj hool undaa haramlaj duugees ylgavrlaj ad uzej ug ni neg etseg ehiin l huuhduud ygaad tgdeg bsiim boldo odoo eej maan burhan bolson neeree l neg ih uguilegddgui bur martjee, harin geriinhen maani hoorondoo mash taaramgui barag haritsdagui erchuul ni arhin dalaid jivsen iim l hor urshig uldsen, bi boddgin haluun dulaan ger bul hariltsa l huniig hun bolgodog bh gj, uhaan muutai munhag ulsuud l huuhdee zodoj zanchij haraaj yroodog bhda l gj bodhiim, bi odoo 30 tai ch minii setgeld bul har chuluu shig yum urgelj honduurledeg ev negdelgui ger bul archaa muutai ah nar gl,iimerhuu uur amidgald osson huuhduud yr ni amjilttai shan yvaa hovor sanagddag, bi odoo ah egch duu nartaigaa uulzahig husdeggui tsor gantsaarl horvoog tuulj yvna ug helee ololtsohgui humustei uulzad ch herggui sanagddim yg l horon daisna uzej bga met haritsaatai adaar aashtai ulsuud bolsondoo

  6. PARTIZAN says:

    SOFIA 100 XUWI SANAL NIILJ BNA. ODO VEIIN BID VR XVVXDEE UXAANI TSARAAR N XVMVVJVLJ, XUGJVVLDEG ORCHIN TSAGT AMIDARCH BGA BOLXOS, 80,90-D ONII FASHIZMIN VZEL SURTALTAI GER BVLD XVMVJVLEX YOSGVI!! XVVXED XAIR, URAM ZORIGOR TETGEGDEN USUN TORNIX YOSTOI..

  7. a says:

    Ongorsonteigee negent amidrahguigees hoish ireeduigee har daa. dursan sanahaas oi gutmaar yum zondoo l baidag. Tiimees ooriigoo zavgui bailgaj oortoo tsag gargaj, huuhdee etsegtei, duutei bolgohoo bodson ni deer baih gej bodoj baina

  8. Нээрээ says:

    Манайхан ч гар хүрэхгүй ч гэсэн их л сонин зан араншинтай хүмүүс. Гэхдээ миний хамгийн сайн ойлгосон юм бол “ХҮН ЭЦЭГ ЭХ, ХАМААТАН САДНАА СОНГОЖ ТӨРДӨГГҮЙ” сонгож болдог амьдрал буюу найз нөхөд, хань ижлээ л зөв сонгоод өөрөө зөв амьдарч чадах юм бол үлдсэн насаа аз жаргалтай өнгөрүүлж чадна. “Өсөхийн жаргалыг жаргалд бүү бод” гэдэг шиг зовлонг ч бас зовлонд бодохгүй байх хэрэгтэй юм шиг.

  9. аав чинь сэтгэцийн өвчтэй хүн байсан бна а. одоо тийм хүмүүст гомдоод яахавдэ

  10. Цорын ганц буян бол “сэрэхүй” гэж нэг мэргэн хэлсэн юм гэдэг. Би тэрэнтэй их санал нийлдэг.

    Эцэг эх чинь өөрсдөө их асуудалтай, зовлонтой улсууд байсан бизээ. Магадгүй өөрсдийх нь эцэг эх тэгж өсгөсөн, тийм орчинд өссөн, эсвэл тийм болж төлөвшихөд нөөлөлсөн байж л таарна. Магадгүй эмээ өвөө чинь өөрсдөө тийм орчинд өсч, түүгээрээ танай аавыг хүмүүжүүлж, танай аав мөн түүгээр та нарыг хүмүүжүүлсэн ч юм билээ. Хэзээнээс, хаанаас гаралтай ийм хар энерги гэдгийг тодруулж мушгихад үнэхээр бэрх. Тийм болохоор таны хийж чадах зүйл бол энэ хар гинжийг л таслах, үүнийг цааш нь дамжуулахгүй байх.

    Багаас төлөвшсөн төлөвшилийг өөрчлөхөд маш хэцүү. Та өөрийн мэдэлгүй л охиндоо аавыхаа гаргаж байсан аашийг гаргаж байх магадлалтай. Тийм болохоор л байнга сэргэг байх хэрэгтэй. Өөрийхөө хийж буй үйлдэлд сэргэг бай. Нэг л мэдэхэд та охиноо загнасан, эсвэл зодож байх вий. Эсвэл өөртөө ойртох эрийг үүнээсээ болоод халгаахгүй байх вий. Тэр үед л сэргэг бай. Таны үл ухамсарт тархи бол таныг хамгаалах бүх л үйлдлийг хийнэ. Багадаа амссан бүхэн гэмтэл болон үл ухамсарт суугаад, эрэгтэй хүний өөдөөс хамгаалах механизм болж суусан байх вий. Тэр үед л сэргэг бай. Тийм учраас “сэрэхүй” бол цорын ганц буян гэдэгт итгэдэг. Сэргэг бишээр зүгээр рефлексээр ч юмуу, автоматаар бодолгүй хийдэг үйлдэл болгон нүгэл болж болно.

    Таны захианаас маш их зовлон, гуниг, хүнд амьдрал мэдрэгдэж байнаа. Таныг өөрийхөө болон охиныхоо төлөө сэтгэл зүйчид хандахыг чин сэтгэлээсээ зөвлөж байна. Таньд яах аргагүй мэргэжлийн хүний зөвөлгөө, чиглүүлэл хэрэгтэй санагдаж байна. Сэтгэл зүйчид үзүүлэх гэдэг бол ичмээр юмуу эсвэл нуумаар эсвэл таныг сэтгэцийн өвчтэй, галзуу гэсэн үг огт биш шүү. Цэвэрлэгээ л гээд ойлгочих. Одоо хэрггүй хог новноосоо салах цаг болсоон. Тэхкү бол насан туршидаа та сэтгэл дундуур, айдастай, итгэлгүй, “саарал” амьдрах болно.

    Амжилт!!!

  11. goy huuhen says:

    nodnin oruulsan ymaa dahin dahin oruulaad bh ym comment tsugluulah gd ydchihjee zail daa

  12. зочин says:

    Чи уг нь буруу зөвийг нь ялгаж салгаж сайн л ойлгож байгаа л .м байна шдэ.Тэгээд өнгөрсөнийг бодож хэн нэгэнд гомдож,өширхөж суух хэрэггүй,тэгэж сөхлөө гээд ямарч хэрэггүй биз дээ.Хэцүү аав ээжүүд зөндөө байдаг тэр тусмаа тийм амьдралд өссөн хүүхэд илүү ухаалаг нэгэн болсон санагддаг юм.Чи харин эсрэгээрээ өөрийнхээ ааш занг засач нөхөртэйгжэ сайхан байхыг зорьдог байхад өөрийн гэр бүлийн амьдрал там шиг байсан төлөө өөрийээ нөхөрөө золиолсолж суудаг тэнэг бишүү,засч чадахаар л ойлгогдож бна уг нь бол.Харин ч чи бүүр эелдэг нэгэн болох байсан юм даа.Бараг өнөөдөр тохиолдсон эвгүй зүйлийг тэр дор нь мартах ёстой гэж боддог.Яахав дээ ууртай аймаар эцэг байхад чи тэс өөрөөр хүмүүстэй хөрьцаж өөрийгээ сайханаар бодож амьдрах ёстой байх.Чи тийм хүмүүсийг үзэн ядаж бгаа шиг чамайг бас хүн тэгэж ойлгоно гэлгийг сайн бодож бусад хүмүүстжй нээлттэй хөөрхөн ааштай байж сайн нөхөр таарвад бүү зовоогоорой доо.Амьдрал хүнд сайхан боломжийг тийм олон өгдөггүйг ойлгоорой.Би өнгөрсөнөө бодож шаналдаг хүнд үнэндээ дургүй,бүүр эвгүй дурсамжаа мартахыг хүсдэггүй сэдрээж бодож явдаг хүнд.

  13. Sunmoon says:

    Чи өөрийгөө аваад явж чадах ухаантай хүүхэд байна. Зөвхөн өөрийнхөөрөө л амьдар. Чамд аз жаргал хүсье.

  14. Sofia says:

    Deer uyeiin iim baliar hotsrogdson uvug deedsees odooni zaluu eej sav nar hatuu surgamj avch shine tsagiin sod uhaant nyalhasiig zuv humuujuuleh heregtei. Zarim zaluu etseg eh uchir medehgui amitadad yag l uuriihuu ush honzong avch bga yum shig hair nairgui hatuurhaj haragdah yum. Neg muu chiher jims, togloom methend shunasanih ni tuluu odoo boli geed l tsohij, zodoj ireed l ugzchij tataj chireed l Huuhed tegeheer uilj hashgirah ni oilgomjtoi. Hichneen muuhai haragddag gej sanana. Avaad ugvul l barav.manai huuhduud bol tegehees tegeh gej byr erh dyraaraa. Bi bol hezee ch huuhduudee horij tsagdahig husdeggui. Huuhed nas boginohon. Tootoi Hedhen dursamj l uldene shu dee. iim har baraan bodol nasan turshid ni uldeehguin tuld ertnees anhaarch, biee beldej, amerik, solongosoos suraltsah heregtei shu!

  15. Bolor says:

    Манай эгч ах бид 2.г аймаар зоддог байсан эгч маань аймаар адайр ааштай би одоо яг тийм охин минь бас яг над шиг би биеэ барьж чаддаггүй заримдаа охиноо зодно одоо зодож байхгүй ээ би ээждээ эгч тэгж ингэж зоддог байсан гэхээр ээж их гайхдаг шдээ

  16. zaluu says:

    Сайн байцгаана уу.Намайг бага байхад намайг өргөж авсан Аав их зоддог байлаа.Нэг удаа бүр 5,6 кг.н сандалаар дүүг өмөөрөөд толгойг минь хага ярч байсан.Би ухаан алдаад нэл цус болчоод тэр үед ерөөсөө өвдөлт мэдрээгүй.Маргааш толгойгоо дааж чадахгүй хичээлдээ явж чадаагүй олон хоног ямарч оёдол энэ тэр хийлгээгүй өөрөөр нь эдгээсэн.Би тэр үед 11.н настай байсан.Тэгж цохичоод хохь чинь хохь чинь гэдэг халамцуу эцгийн яриа л үүр түүрхэн орж ирж байсан санагддаг юм.Би их аймхай өөртөө итгэлгүй нэгэн болж хувирсаныг хожим ойлгосон.Тиймээс та бүхэн хүүхдээ битгий яргалж зодож байгаарай.

  17. харш says:

    Хүмүүс харагдаж байгаагаараа байдагүйд л гол нь оршдог. 2 жишээ хэлэе. 1 талиймар найз маань болон ах дүү нь хогын үнэхээр танхай зодоонч архи ууна. байрны наад буланд байхад цаад үзүүрийн булангынхан бүгд зугтана бултана. гэвч тэдгээр танхай балмадууд гэртээ ямар байдагыг хэн  мэдэхгүй. 20 гарсан зэрлэгүүд гэртээ яаг айлын эвтэй охид шиг ээж эгчдээ загнуулаад л шалаа угааж хооло хийж хүүхдэ эхнэрэ эрхлүүлээд л. согтуу орой ороод ээжийнхэ гарыг бүлээцүүлж атган унтуулдаг гэвэл хүн итгэхгүй. харагдах харьцахааса өөр муухай хүйтэн айл зөндөө. тэхээр яанам бэ. гэр нь ав эж нь ямар бна тэр залуус тийм л бна. аз болж өөрөө би хог ч гэсэн аз жаргал баяр хөөр дуу сэтгэлийн  инээд гэрт минь байх юмда

  18. Mu says:

    MglausCom ymar sonin huiten hun be. Hun setgelinhee guniig uudöan bichij bhad doromjildog. Karma ch gh shig sonin yum yrih yumda. Ter dr bga hun turulhin urgiin gajigtai h7musig tegj nerlej bsan ni ter nudnii helbertei l holbootoi blhos teneg medreltei ogg holboogui. Zahidal bichsen hund gelehed setgelzuiches zuwulguu awaad, setgel zaslin emchilgeend ywarai. Bas huuhed nasniiha dursamjudaa (sn bolon muu) biched uurtuu changa unshij uguurei. Teged amidralig urgelj sainar harahig hicheegerei. Te zodur doromjlol tuhain ued bsan, odoo bol nasand hursen huchtei emegtei gdgee uurtuu bnga sanulj helj bgarai. Teged heseg hugatsaani daraa dursamjudaa horsolguiger bolod ungursun gunigt dursamj gdger ni hulen awdag blsn uede bichsen bichwerude shataagad ter medremjudteige salah es higed uzerei.

  19. man says:

    bi ch bas iim amdrald usluu, hojmiin ajil, amidrald ih nuluuldug yum bna, etseg ter ued ih zodohgui ch baingiin haraaj zuheestei, doromjloostoi, busad huuhduudeesee dor uzeestei, hooloo ch ih haramlana. ur dun ni odoo uuriiguubilerhiilel chadvar muu, uurlaj utsaarlah durtai, deerees ni ah etsgiin hajuud bainfa zodoostoi, etsgentser umuurnu gej bhgui.

    opter 2 odoo burhan bolson ch bi sainaar dursdaggui, dursii ch gesen chaddaggui, taliigaach bolohod ni ogthon ch haramsah setgel turuugui, harin ch setgel neeg ih taivshirch bilee

  20. sain saihniig husie says:

    Ungursun buhniig martaad, sain saihan amidraarai. Uuriinhuu tuluu, uuriiguu zasch, setgelee chuluulj az jargalaar duuren amidraarai. Hunii amidral neg bas boginohon shuu dee.

  21. zoloo says:

    Estoi yag unen shuu.bi 2 ahtai ailiin baga. Aav ni namg jaahn bhd nas barsan. Eej bidniig aimr zoddog baoj bilee. Suran teleegeer. Induunii oosroor arai denduu. Emee uvuu bugdd shiruun zantai. Neg l ih zagnaj zandarsan humuus. Ug ni tsaad setgel ni zuv. Gevch 2 ah bid 3 maash muuhai adaar zantai bolj humuujsen.  Bi uund eejiigee 100% buruutgadag. tuhain ued 80-90 ond huuhdee zoddog ail ih l zuv aild tootsogddg bsn bh. Bi odo oi garantai huuhedtei. Yag l eejiinhee humuujleer huuhdee zagnaj zarimdaa bur algadaad avchmaar sanagdgd. Uur shiigee bolgohguin tuld mash sain biyee barij hicheej yvnadaa

  22. Hugshchuud yalanguya sain unsh!!!! says:

    Tanaihan chini yaasan uhej bhdaa taarsan haraal idmeruud ve. Yalanguya aav, eej chini. Deer uyeiin humuusiin buhin huzuu shig hatuu, buruugaas buruu uzel barimtlal orchin uyeiin bidniig ballaj gai bolno uu l gehees tus bolsoniig bi l lav medehgui yum bn. Mongolchuudin heneggui, maanag zan uyeiin uyed shivshig bolj bn. Gadnihan mongol geheer l teneg dunhuu, buduulegiin tuil gesen l tusuulultei bdag. Setgetsiin uvchnii alban yosni ner ni hurtel mongolien… Huuchni muuhai kommunist uzel, hudlaa hii hooson suseg bishrel, ene buh hii enerigees angijirch eruul saruul, buteelch, hudulmurch orchin uyejsen humuus boloh nen shaardlagatai bn!

  23. MglausCom says:

    Chi uur ecgiin huuhed met setgegdel turluu. Eej chini eldevlej yavaad azaartchaad hultsen tevchih zam songoson bsyn bishu. Ugaasaa udmiin chini karma chamaig er nuhruur ch togtohgui torgoj. Odoo ohintoi yum chini hesegtee hanindaa goy p bh bhda. Ohinoo tomrood huviinhaa amidraliig bosgood ehelbel chi mini bas l eej shigee shavar bolool hurgenee tsaraichlaad amidarchde.

    Usgusun eceg chini mash ih setgeliin sharhtai hun yum ert yavahaas ch argagyi ih buhimdaltai yavdag bsn bn. Uul n olon ah duutei bh sxn l bhda daanch oliggui tegeed negendee nemergui bol bgad bailgaad ch yalaa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.