ҮР ХӨНДӨЛТ ОЛОН ӨВЧНИЙ ЭХЛЭЛ БОЛДОГ

Ээждээ мэндлэхээр яаран өдрөөс өдөрт томорсоор байгаа хэвлий дэх үр тань хичнээн өхөөрдөм, хичнээн эгдүүтэй гэж санана. Эх хүн хэмээх эрхэм алдрыг танд хайрласан тэр хөөрхөн хүүхдийг хорвоонд мэндлэх эрхийг нь хасч, үхэл рүү нь илгээнэ гэдэг хамгийн том нүгэл. Гэтэл нийт жирэмслэлтийн 24 хувь нь үр хөндөлтөөр төгсдөг байна.

new_banner

Түүнчлэн үр хөндүүлж буй эмэгтэйчүүдийн 52 хувь нь 25-аас доош насных байдаг ажээ. Үнэхээр харамсалтай тоо баримт. Жирэмслэлт ихэссэн гэдэг ч үр хөндөлт түүнийг дагаад өссөн байна. Үр хөндүүлэхэд нэг асуудлыг шийдэж болох ч олон асуудлын эхлэл болдог. Үр хөндөлт хийлгэснээр:

· Архаг хууч өвчин сэдрэх, умай өндгөвч болон дайврын үрэвсэлт өвчин үүсэх, савны агшилт сайн боловч олон хоногоор доош цус гарах, халуурах

· Умай савны агшилт сул, шавхрага хурах

· Үрэвслийн улмаас умай өндгөвч дайврын үрэвсэлтэй болох

· Үргүйдэл үүсэх

· Дараагийн жирэмслэлт тогтохгүй зулбадаг болох

· Дараагийн жирэмслэлтийн явц болон төрөлтөд сөргөөр нөлөөлнө. Ялангуяа анхны жирэмслэлтийн үед энэ хүндрэл илүү их байна.

Үр хөндүүлнэ гэдэг ийм их хүндрэл дагуулдаг аж. Хэрвээ та үр хөндөлт хийлгэсэн бол эмчилгээ сайн хийлгэж биеэ сайн бодоорой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.