Өөр бүсгүйг үнсэж, тэвэрч, унтаж байсан гэж бодохоор хамаг шижиг хүрээд байх юм

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе! Би найз залуутайгаа танилцаад 2 жил 8 сар болж байна.  Бид 2 жижиг зүйлээс болж маргалдаад 4 сарын хугацаанд салсан юм. Саяхан эргэж нийлээд найз залуугаа салсан байх хугацаандаа өөр бүсгүйтэй уулзаж унтаж байсан гэдгийг нь өөрөөс нь сонслоо. Хэдийгээр салсан байх хугацаанд болсон ч би тэр бүсгүйг нь туж бодоод өөртэйгөө харьцуулаад байх юм аа.

14518826_10155205107529045_564542178_n

Бид 2 ер нь хамт амьдардаггүй л дээ. Завтай үедээ буюу 7 хоногт 1 удаа л уулздаг. Бас тэр намайг энэ бараг 3 жилийн хугацаанд 1, 2 удаа хуурсан гэдгийг нь мэдлээ. Гол шалтгаан нь хамт амьдардаггүйд байгаа юм гэнэ ээ. Би одоо яг яах вэ? Өөр бүсгүйг үнсэж, тэвэрч, унтаж байсан гэж бодохоор хамаг шижиг хүрээд байх юм. Бм салсан нь дээр үү?

11 Comments

  1. Нээрээ says:

    Hey чамд хэзээ ч сэтгэл гаргаж байгаагүй, гаргах ч үгүй хүнээс тэгээд өөр юу хүлээгээд байгаа юм? Өөрийгөө жаахан ч гэсэн хүндлээч. Өшиглөөд явуулаач. Чи тэрний хувьд зүгээр л нэг ээлжийнх л юм байнашд.

  2. Захидлын эзэн says:

    Захидлын эзэн байна аа. Би салсан байх хугацаандаа өөр хүнтэй байсанд нь тийм ч их ач холбогдол өгөөгүй. Харин надад гаргаж байаагүй сэтгэлээ тэр хүүхэнд гаргаж байсанд л уур хүрсэн юм. Хавар миний төрсөн өдөр болдог юм л даа . Миний төрсөн өдрийг мартчихаад найзуудтайгаа хөдөө гарч загасанд явсан байсан юм. Харин нөгөө хүүхнийхээ төрсөн өдрийг тэмдэглээд надад өгч байгаагүй тийм бэлэг сэлт бэлэглэсэн юм билээ. Ингээд бодохоор би л түүнд хайртай харин тэр зүгээр л дассан ч юм уу надад хайргүй юм шиг санагдаад эртхэн зам замаа боддог ч юм уу гэж бодогдоод байх боллоо. Яавал дээр вэ зөвлөөч. Ялангуяа эрчүүдээс зөвлөгөө хүсэж байна. Хайртай бүсгүйдээ ийм зан гаргах байсан уу?

  3. Ах нь байна says:

    Чи оороо мэдрэл муутай эмэгтэй бололтой ….Салчаад бас хэдэн жил боовоо саах байсан гэх гээд байна даа балай хог

  4. zochin says:

    Er hun uneheer hairtai bol yamarch ergelzeegui huchtei temuulj uuriin bolgoh ,tsug amidrahig hicheedeg zutgedeg yumda.Uur huntei untah ch yahav chmd unen setgeltei yu gdg asuudal  yum bna.Uur hund chmaas iluu durlachih yum shig zaluu sanagdlaa.Tegeed ch untaj hevtsenee yarihig bodohod chmg hundeldeggui aidaggui bololtoi.Ug ni erchuud hediigeer salsan bsanch chmd l hairtai uur hungui gj guriideg yum shdee

  5. зочин says:

    Юуч болоогүй.байж хууралт салж сарних явдал бгаа л бол утгагүй шдэ.Чамд үнэхээр хайртай бол салсан байхдаа өөр хүүхэнтэй унтах битгий хэл үргэлж чамайг бодож чамтай эвлрэх тухай л бодох байсан даа.Эмэгтэй хүн өөртөө хайртай хүнтэй сууж байж л жаргана шүү.Хайргүй л бол хичнээн мөнгөтэй,архи уудаггүй элдвийн зангүй бгаад хэрэггүй дээ,сэтгэл нь хүйтэн тэгээд өөр хайртай хүнээ л сэтгэлдээ хадгалж амьдардаг юм билээ шдэ.Тийм олон жишээ мэднэ.Чи түүнд хир хайртай бна тэр ч гэсэн чам шиг байж л сэтгжл дүүрэн амьдрана.Түүний хувьд байвал байж л байдаг,байхгүй бол нэг үгүйлдэггүй,хаячихаар бас болдоггүй тийм нэг дундуур юм шиг бна.Сайн бод,өөрийгээ бодохоос өмнө тэр чамд хайртай юу гэдгийг сайн бод.

  6. 777 says:

    Чамд хайргүй магадгүй зүгээр л дассан байх. Хамт байлаа ч Амьдрал чинь яг наад давтамжаар чинь үргэлжилэх байх. Харин ч хүүхэд шуухадтай болоогүй дээрээ салах хэрэгтэй байх. Эмэгтэй хүн л хохирч үлддэг хорвоо ш дээ

  7. mal says:

    gunzgiireegui dee sal yu gene be tegeed tanaid baie geed b.gaa yum uu uuruu oron ger beldeed tusdaa garii geed b.gaa yum uu er ni bol sanaatai gar b.a daa

  8. zaya says:

    yavtsgui gar bnoo, sal sal

  9. sexshop says:

    Jigsheed bgaa bol salsan ni deer biz

  10. Fm says:

    Зурхай чинь хэр таардаг вэ

  11. a woman says:

    Уг нь бол салсан хугацаанд тэр хүн сингл байсан учраас өөр бүсгүйтэй уулзаж учирч байсныг нь ойлгож болох талтай. Харин чамтай үерхэж байх хугацаандаа ганц нэг байтугай ч болов хуурч байсан бол асуудалтай залуу байна. Бас хэлж байгаа шалтаг нь ч онцгүй сонсогдож байна. Хүмүүс зүгээр уулзаад үерхээд явахад тухайн хүнийхээ мөн чанарыг таньдаггүй. Хамт нэг дор амьдарч байж мэдэрнэ. Одоогийн байдлаар чамд тэгж бодогдоод хэцүү байгаа бол цаашид ч мартагдахгүй хэцүү л байх. Тиймээс бараг салсан нь ч зөв байх. гол нь жирэмсэн болов!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.