2 хүүгээ бас гэдсэн дэхь хүүхдээ яах бэ?

Сайн байцгаана уу? НАДАД ЗӨВЛӨГӨӨ ӨГНӨ ҮҮ? Би нөхөртэй 2 хүүхэдтэй суугаад 12 жил болж байна. Бид амьдралаа 0-с эхлээд одоо хүний амьдралд шаардлагатай бүхий л зүйлийг босгож чадсан. Одоо би жирэмсэн хүүхдүүд маань том болсон болохоор дахиад нэг хүүхэд гарвал гэр бүлийн уур амьсгал өөр болох болвуу гэж бодсон юм л даа.

14518826_10155205107529045_564542178_n

Нөхөр маань багаасаа ээжээсээ өнчирч хадас ээжийн гар дээр өссөн гэсэн. Одоо бид 2-т байнга тулгардаг нэг асуудал байнаа. Саяхан би ээжийгээ алдсан. Хүнд хэцүү үед маань ерөөсөө миний зовлон ойлгодгүй мэдсэн ч мэдээгүй юм шиг л байдаг.

Сүүлийн үед миний найз нөхөд намайг чамаас илүү хүндэлдэг эр хүнийг ингэж хайрладгүй юм гэх боллоо. Уул нь би өөрөөсөө илүү гэр бүлээ өмнөө тавьж өөрийн ажлаа хойш нь тавьж нөхөр хүүхдээ л халамжилдаг тэгсээр байтал ингээд байх юм. Би уурлаж бухимддаг л даа гэхдээ сүүлийн үед нөхөр бүүр зайл пизда гэдэг болсон. Ээж ааж маань 2-лаа нас барсан хотод надад очих газар байхгүйг мэдсээр байж тэгдэг.

Ер нь аав нь бас тиймэрхүү зантай хэзээ ч юманд санаа зовдоггүй үр хүүхдээ ч гэдэггүй биднийг анх гэрлэхэд ганц ор ч авж өгөөгүй тийм л хүн одоо байсаар л байдаг. Тэдний охидууд нь ч гэсэн адил хүний хүргэн бэрээ л буруутгана нэг иймэрхүү.

Сүүлийн үед би бүүр гомдоод байх боллоо дээр нь жирэмсэн би яавал дээр бэ? 2 хүүгээ бас гэдсэн дэхь хүүхдээ яах бэ? Надад зөвлөгөө өгөөч…

11 Comments

  1. дэ says:

    Жирэмсний хямрал байхаа. Огт хоосноос үдий хүртэл явсан юм чинь та 2 хоюулаа тийм ч муу хүмүүс биш байхаа. Нөхөр чинь бас удаад уйдаж эхэлсэн байх. Өөрөө бас өөрийгөө хянаж ухаантай бай. Бичсэнээс чинь харахад боловсрол харагдсангүй. Тэгээд амьдралд хүнд үе зөндөө байдаг байхаа эгч минь даваад л гардаг байх.

  2. Зочин says:

    Сэлэнгэ- тэй адил зөвлөгөөг өгөх юм бна. 1-рт: Насаараа аав, ээжтэйгээ явдаг хүн гэж байхгүй, сэтгэлээр унах хэрэггүй. 2-рт: Би хамаагүй, хүүхдүүдэд орон байраа өгнө, яв гэснээр чинь би хүүхдээ аваад явахгүй, явуулж биднээс холдох гээд байгаагаараа чи яваад холд, шүүхээр яваад шийдүүл гээд эзэн нь юм шиг хөдлөхгүй бай, яаж ч чадахгүй. Хүүхэд гэдэг зөв аваад явбал өөрт чинь өрөөл бусдад хань түшиг болно. Гэдсэн дэхь хүүхдээ гаргах нь зөв байх. Харанхуй шөнө жаахан ч гэсэн хүүхэд дагуулаад гангар гунгар гээд явж байхад муу юм холддог юм. Дуракийг срнсоогүй юм шиг амьдралд зүтгэ. Харин өөрт чинь алдаа байх бий, анхаарч залруулаарай. Чи өөрийгөө хэт зөвтгөөд ханьдаа халамж, бэлгийн амьдралын хувьд хэрэггүй нэгэн болчихсон байх вий?!

  3. ... says:

    Chamaig geh hun bhku gedgiig medeed eleg barij ehelj bgam bna. Am bul tsuuhun bol hetsuu shuu. Selengegin zuvulguu zuv sanagdlaa. 2 huuhdin usgusun eh hunig huuj bdag hunii musgui hun bna. Bolgoomjtoi bas shiruuhen bair suurindaa hatuu bai. Gol n sul doroi haragdaj bolohgui shuu. Huuhed n baga sartai bol avhuulsan n deer bh. Ugui bol sallaa gehed amidral nyalh huuhedtei bur hetsuu bolno shuu!

  4. Эр хүн says:

    Элэг бариад байгаа юм байна даа,дээрэлхүү хүний шинж

  5. Selene zuv zuvlujee says:

    Selengiin zuvluguug dagag, er ni chamd ch gem bii, naad hort mogoi shig horon hel amaa tataj hazaarlaj yaw, bas oligtoihon uurtuu itgeltei, er ni chi hund yaaj handana busad humus ch tegj handah geed bdg gedgiig sanaj yaw, buur bolohgui ued am neej bai za, sav l hiivel eldveer doronjlood, jiremseneereee dalimduulaad bh demii

  6. Үнэн says:

    За энд аятайхан зөвөлгөө алга. Яаж ч байсан эмзэглэж хайр энэрэл нэхэлгүй тайван байж хүүгээ сайхан төрүүлээрэй.Зөөлөн нь хатуугаа иднээ хө. Би ээж аавгүй гэж бүү эмзэглэ. Үглээд юм шаардаад байхаар чинь л зайл гэж байгаан. Ухаанаар бүхнийг сийл.

  7. Selenge says:

    Чи гэрээсээ хэзээ ч битгий гарч яваарай. Зайл гэж хэлэхээр нь “Надад очих газар байхгүй. Хүүхдүүдээ гудамжинд гаргахгүй. Чи өөрөө зайл” гээд л сууж бай. Тэрний өөрийнх нь гэр байсан ч хамаагүй. Чи ерөөсөө өөрөө гарч явж болохгүй шүү. Миний гэр мэр гэвэл “Тэгвэл шүүхээр явъя” гээд сууж бай. Хүүхдүүдээ гудамжинд гаргахгүй гэдгээ хэл. Тэгээд ч өөрийнхөө дотор бодогдоод байгаа юмаа зүгээр л хэл. Одоо надад чамаас өөр түшиж тулах хүн байхгүй болсон. Эцэг, эх маань байхгүй болчихоод байна гэдгээ ч хэл. Эр нөхөр чинь ойлгоно, чамайг хайраар дутааснаа ч ойлгоно. Залуусын хооронд бие биендээ өөртөө бодогдож байгаа юмыг илэн далангүй ярихгүйгээс болоод үл ойлголцол их үүсдэг. Тэгээд ч найзууддаа гэрийнхээ юмыг бүү ярь. Тэдний зөвлөгөөг авах хэрэггүй. Танай гэр бүлийн доторх юмыг нөхөр та 2 л 100% мэдэрч байгаа, та 2 л шийднэ.

  8. zochon says:

    busdiin ugeer buu ug hii, naizuud chin buruu yum l zaaj ugnu, uuriinhuu tolgoigoor bodoj shiid garga, buur bolohgui bol zamaa huuguud 3 huuhdiin tetgemj nehej awaad, ger oron awahuulaad salahgui yu, 

  9. Raijin says:

    3 жилийн өмнө найз эцэг минь эмнэлэгт нүдэнд дээр минь өнгөрөөд хамгийн түрүүнд найз охиндоо хэлсэн чинь : хэхэ одоо яахуудээ гэсэн юмдаа чамд ямар санагдаж байгааг ойлгож байна хүрээлэлийнхан ганц 2 залууг наадах чинь ийм шдээ гэхээр зайл гөлөг минь ч гэж хир халдаахгүй азаар арай гэж салж чадсаан чиний хувьд хэцүү юмаа хүүхэдтэй болохоор бодож байж л болохгүй юу даа

  10. Лол says:

    Чи шинэ хүн гарч ирвэл бид 2 хайрлаж чадахуу гэж бодоогүй зүгээр л өөрийнхөө амар амгалангийн төлөө ашиглах гэж бсан бна. Тийм учраас аав ээждээ ад үзэгдэж бгаан.  Амьдралд бүх юм ашигтай бдгүй юм. Өмгөөлөгчөөс зөвлөгөө ав. Гэдсэн дэх хүүхэд чинь бага сартай бол авхуулсан дээр бх гаргавал тэжээх ч хүн олдохгүй хэцүүдэх юм шиг бна. Чи гудамжинд гарна гэж бхгүй бх хуулийн зөвлөгөө сайн ав. 

  11. sunmoon says:

    Ene hachin yumnaasaa salaach ee. Odoo gedsen dehi huuhdee abhuulaad, 2 huuhdee 1, 1 –r ni abaad salahgui yuy daa.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.