Италийн Палермо хотод 1920 онд нас барсан хоёр настай охин Розалиа Ломбардийн шарилыг занданшуулсан шилэн хоргонд хийсэн бөгөөд түүний шарил нь одоог хүртэл өчигдөрхөн нутаглуулсан мэт хэвээрээ байгаа юм. Эрдэмтэд түүний биеийг рентгенээр харахад бүх эрхтэн нь бүрэн бүтэн байсан аж. “Нойрсож буй гүнж” хэмээн нэрлэгддэг энэхүү бяцхан охины эцэг генерал Ломбардо охиноо нас барахад маш ихээр гуниглан шаналсан бөгөөд охиныхоо биеийг хамгаалж үлдэхийн тулд занданшуулсан байна.
Түүний биеийг Альфредо Салафиа хэмээх хүн занданшуулсан бөгөөд хамгийн сайн хадгалагдсан гэж эрдэмтэд үздэг. Салафиа бактерүүдийг устгахын тулд түүний цусыг юүлж оронд нь формалины уусмал хийж, глециринээр хатахаас хамгаалж, цайр ашигласнаар биеийг нь хамгаалж байгаа бөгөөд сальцилийн хүчил хэрэглэснээр мөөг мөөгөнцөр зэргээс сэргийлж байгаа юм байна.
1 Comment
evii dee, huuhdee aldah yamar aimaariig sain mednee, : ((((