Яаж ойлгуулахаа ч мэдэхгүй юм…

Сайн байцгаануу би одоо 33 настай 2 хүүхэдтэй би нөхөртэйгөө суугаад 6 жил болж байна. Би хүнийг хайрлахаараа тэр хүндээ бүх л зүрх сэтгэлээ өгч тэр хүнээрээ л амьсгалдаг гэвч өөртөө итгэлгүй зан өөрийгөө хэтэрхий голдог болохоор тэр хайрласан хүмүүсээсээ үргэлж зугтаж дотны харьцаанд орохоос айж муухай зан гаргадаг. Энэ нь миний өөртөө дэндүү итгэлгүй зангаас л болдог байх.

14518238_10155205030129045_892418876_n

Би уг нь царай зүс бие хаагаараа гологдохооргүй л эмэгтэй, энэ бүгдийг минь миний өөртөө итгэлгүй бүрэг ичэмхий бас аймхай зангаас л болдог байх. Одоо энэ бүхэн ард хоцорч харамсаад ч барахгүй сайхан хайртай хүмүүсээсээ би өөрөө зугтаж муухай ааш гаргачихаад эцэст нь тэр хүнээ явуулсныхаа дараа үхтлээ шаналж уйлдаг ямар их бэтгэрдэг гээч. Хайртай хүнтэйгээ дотны харьцаанд орчихвол намайг ашиглаад хаячих байх л гэж айдаг айдас…

Тэгээд л хайргүй юм шиг ааш гаргаж түлхэж түлхчээд эргээд харахад миний хайрлаж зүүдэлж байсан хүмүүс бүгд л надад хайртай гэж ирдэг байсан. Би бүгдээс нь зугтсан. Тэгээд өөртөө хайртай гэсэн хүнтэйгээ суугаад амьдарч байна, яг үнэндээ би нөхөртэй хайртай биш гэхдээ хайрлахыг хүсдэг зүрх сэтгэлээ хүчээр түүн рүү чиглүүлдэг. Эмэгтэй хүн дасаж дурладаг гэдэг шүү дээ. Би түүнийгээ бүрэн өөрчлөхийг хүсдэг. Бас хайрлуулахыг хүсдэг даанч намайг сэтгэлд хүртэл хайрлаж чадахгүй юм.

Уг нь намайг гэсэн сэтгэл байвал боллоо яг амьдрал дээр гарахаар маргалдах зүйл зөндөө л гарах юм. Сүүлийн үед муудалцахаар намайг байнга зайл яв гэж хэлэх юм бас элдэв муу үгээр доромжлоод надад энэ нь үнэхээр хүнд байдаг. Гол нь 2 хүүхдээ бодоод л эндээ үлддэг, тэрнээс биш явчихмаар л санагддаг. Бид 3-г гэж хайрлаж байгаа ч хайр нь хангалтгүй санагддаг, анх бид 2 суугаад удаагүй байхад үнэхээр мөнгө төгрөг муутай үед ч хадмууд минь ойлгохгүй би чамайг өсгөсөн юм чинь чи одоо бидний ачийг хариулах ёстой гэсэн хандлагатай харьцдаг байсан. Охин бид 2 идэх хоолны мөнгөгүй байхад нөхөр маань байгаа мөнгөөрөө бензин хийгээд аав ээжийгээ хүссэн газарт хүргэж өгнө.

Бид одоохондоо ямарч боломжгүй байна гэсэн үг амнаас нь гарахгүй нөгөө хэд нь ч биднийг хоолтой хоолгүй байгааг нь ч анзаарах сонирхолгүй, уг нь хадмууд маань боломжтой хүмүүс, ийм байдал нь үнэхээр залхаадаг үнэхээр боломжтой бол юу гээд л би тэднээс харамлаад байх юм. Нөхөр маань ч амьдралаа бодохгүй аав тэгсэн ээж тэгсэн би тэгнэ гээд л ардаа байгаа бид 3-г бараг харахгүй. Хоосон байна уу үгүй байна уу.

Энийг нь хэлэхээр бөөн хэрүүл би ээж аавынхаа ачийг хариулах ёстой гээд, хэн ч л гэсэн тэгэж бодож л байгаа гэхдээ бидний бүтээж байгаа амьдрал үр хүүхдүүддээ цаг зав мөнгөө зарцуулах ёстой биз дээ. Эхнэр хүүхэд нь өмсөх хувцасгүй идэх хоолгүй шахуу байхад чинь яаж ойлгуулахаа ч мэдэхгүй юм…

7 Comments

  1. харш says:

    Сонин ойлгомжгүй темпрамент бна. Өөрийн гэр эхнэр нялх хүүхэд хоосон нойтон. Өөрөө ээж ааваасаа буудаастай. Ийм хүн байдаг л юм бнада. Нэр төртэйгээр дээрэм тонуул залилан хийгээд явдаг газар нь явчвал арай л бардам юмда. Тэр болтол ч арга зөндөө олдоно лдо. Айлын хоол буудаж эхнэр хүүхдэ орхих. ккк. 

  2. mgl says:

    хүмүүс аягүй сонин нэгнийгээ өөрчлөхийг хүсэж байна гэж ирээд бичхийн хүн өөрчлөгддөггүй юм хэзээ энийг ойлгох юм бэ?

  3. xxx says:

    зочин-гийн хэлдэг зөвшд, чи өөр хүмүүст учиргүй хайртай одоо өнгөрсөн баларсан тэр залуучуудаа бодож харамсдаг, нэг л их хайрлуулж хатан шиг байхыг хүсдэг, өөрөө яагаад хичээе гэж боддоггүйн хүүхдүүд чинь том болсон бол цэцэрлэгт өгөөд ажил мажил хийх хэрэгтэй шд. de-гийн хэлдэг бас зөв, 33тай 2 хүүхэдтэй байж төлөвшөөгүй царай алдсан юм бичихийн

  4. дэ says:

    Нээрээгийнх дээр нэмээд хэлэхэд миний хамгийн сайн ойлгосон зүйл бол ээжийн мөөмний бас энэ эмэгтэй шиг ийм хулчгар өөртөө итгэлгүй эрэгтэйчүүдтэй харилцаа тогтоогоод хэрэггүй. Мянга ухаалаг, царайлаг эд баялагтай байгаад эрэгтэй хүн өөртөө итгэлнүй зориггүй бол тайган эрээс ялгаагүй.

  5. de says:

    Ямар аймар нөхөр юм, ямар аймар хулчгар зан бэ. одоо ийм том 33 нас хүрсэн 2 хүүхэдтэй байж яг жаахан хүүхэд шиг бичсэн байна. Одоо бол чиний гоё байх чинь тийм ч хамаатай биш. Чи гоёийгоо ашиглаад сайн ухаалаг хүнтэй сууж чадаагүй байна. Чи юун дээр алдсан ямар байснаа өөрөө сайн мэдэж байна. Тэр зан чинь чиний амьдралд маш том гай болсон байна ш дээ. Одоо тэгхээр зоригтой өөртөө итгэлтэй болоод хүүхдүүдийнхээ төлөө өөрчлөгдөөд амьдралын төлөө тэмцэх ухаан зарах болох нь дээ эмэгтэй минь.

  6. Нээрээ says:

    Миний хамгийн сайн ойлгосон юм бол “ээжийн мөөмний хүү”-тэй гэрлэхгүй байх. Ээж нар нь адилхан эмэгтэй хүн байж юу бодож байдаг юм.

  7. зочин says:

    Чи хайргүй байж,түүнжжр хайрлуулана гэу юу байсан юм.Нөхөр чинь тэнэг биш чиний ямарыг сайн мэдээд тэр шдэ.Өөр хүмүүст ухаангүй хайртай,хариэ нөхөрөөр бол өөрийгээ хайрлуулах гэж суусан ийм байж болох уу.Олон хүнтэй зууралдаж хайртай хүмүүстэй муухай ааш гаргаж явсан хүн нөхөртөө  хайргүй юм чинь бүүр адгийн зан гаргадаг байх нь л дээ.Яах гэж хүнийг ингэж доромжилж амьдардаг юм бүү мэд,хүнийг гаргуунд гаргачихсан.Зайл гэх багдана,чи онцгүй эм бна.Өөрөө хоосон бол бүтээгээд олоод аав ээжээ тэтгэж бно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.