Африк тивийн Гана улсад нэгэн өвөрмөц урлагийн төрөл байх. Энэ орны хүмүүс Кунфутэй кинон нугасгүй хэвээр олон жил болж байна. Компьютер, видео тоглуулагч байхгүй үеэс л ийм кино сонирхдог байж. Тэр үед явуулын кинотеатрт тосгоноос тосгон руу аялан кино гаргадаг байсан аж. Үзэгчдийг далласан рекламгүй кино гэж юу байна. Тэр үед киноны зарлалыг нутгийн зураачид буюу Пиросмани нар зурдаг байж. Одоо ийм зүйл гарахаа больсон.
Гэхдээ өрнөдийн урлаг судлаачид эдгээр кино зарлалыг орчин үеийн урлагийн бүтээлийн нэг төрөл гэж зарлан өндөр үнээр зардаг болжээ. Тиймээс ч сүүлийн үед өрнөдийн урлагийн бүтээлийн наймаачид энэ улсад олноор ирж пиросмани бүтээл ангуучлах болжээ. Донж нь таарсан үед пиросмани зургийг 7-8 сая ама.доллар хүргэн зардаг болохоор аргагүй биз.