Би үнэхээр үхэхийг л хүсэж байна…

Rollo Maughfling, the Archdruid of Glastonbury and Stonehenge conducts a May Day dawn celebration service in front of St. Michael’s Tower on Glastonbury Tor on May 1, 2013 in Glastonbury, England. Although more synonymous with International Workers’ Day, or Labour Day, May Day or Beltane is celebrated by druids and pagans as the beginning of summer and the chance to celebrate the coming of the season of warmth and light. Other traditional English May Day rites and celebrations include Morris dancing and the crowning of a May Queen with celebrations involving a Maypole.

Сайн байна уу танай сайтыг үзэж суугаад нэг бяцхан зөвлөгөө авах гэсийн. Би оюутан, оюутан болсон цагаас маань маш их хүндрэл бэрхшээл тулгарах болсон л доо. Энэ бүгд надаас гадна бас орчин тойрноос маш их шалтгаалдаг. Надад аав ээж байхгүй. Аавынхаа талын нэг хамаатныд өссөн жаахан байхаасаа л эцэг эхгүйн зовлон үзэж өслөө тэр бүгдийг даваад л гардаг байсан ч одоо бол улам л хүнд хэцүү санагдаад амьд явах ямарч шалтгаан байхгүй гэж бодож байна. Би хэнд ч хэрэггүй ямарч үнэ цэнэгүй зүгээр л тэдний боол нь болж гадуурхагдаж амьдарч байна. Надад гэр бүлийн хайр халамж, ядаж л над руу хараад танил дотноор хайр дүүрэн инээмсэглэдэг ганц ширхэг хүн байдаг ч болоосой. Би үнэхээр үхэхийг л хүсэж байна…

new_banner

18 Comments

  1. ganaa says:

    chi eniig unshwal zaawal holbogdooroi bi chamd tusalii 88904462 zowhon msg bich ergeed zalgana

  2. senny says:

    Эвийдээ хүний хувь тавилан гэж энийг уншаад үнэхээр хэцүү санагдаж байна. Хүчтэй бай бас жоохон тэвччих үүр цайхын өмнө улам харанхуй болдгийг сана. Чиний амьдрад гайхалтай сайхан зүйл тохиолдох гэж байж ч болно. Энүхэн үеийг давчихвал эргээд чамд зовлон чинь бахархал болно шүү. Би бас ээжийгээ алдсан хайр дутагдах ямар байдгийг мэднэ. Харин үхээгүйдээ одоо баярлаж явдаг. Үнэхээр сайн ханьтай учирч дутуу амссан хайрыг ханиасаа авч байна. Чамд ч бас мундаг сайн хань заяанаа ээж ааваасаа авч чадаагүй хайраа ханиасаа авч жаргах болно. Тэгээд хөөрхөн хүүхдүүдтэй болоод хайр халамжаар дутаахгүй зөв хүмүүжүүлээд хайрлагдаж жаргаж амьдрахыг ерөөе. Амьдрал сайхан шүү дээ ийм үе хүн болгонд тохиолддог ч дандаа иймээрээ харин байдаггүй юм шүү. Нар гарч жаргах өдөр заавал ирдэг. Харин чи эрүүл саруул залуу байгаадаа баярлаж талархаж амьдраарай хүчтэй бай хүчээ шавх зүүгд тэмц урагшаа

  3. ... says:

    Бодвол чамайг миний үр хүүхэд биш яв энээ тэрээ гэж их солирдог байхалдаа. Чи тэдэнд хэрэгтэй болохоор л чи өдий хүртэл хажууд нь байгаа юм. Яахавдээ гарын үзүүрт нь зарагдаад хажуугаар нь хичээл номоо хийгээд сураад чиний сургалтын төлбөрийг цаад хүмүүс чинь төлбөр бол өөр хэрэг шүү. Чамд ямар ч ач холбогдолгүй чи оюутан тэгсэн хэрнээ бас давхар ажилдаг бол тэр айлаасаа явсан дээр. Үгүй бол сургуулиа хүн шиг төгсөөд мэргэжлээрээ ажиллахыг эсвэл олдсон ажилаа гололгүй хийж мөнгө олохыг оролд. Хүн мөнгөөрөө хараат байхаар л хэцүү болж эхэлдэг. Санхүүгийн чөлөөтэй байдалд хүрвэл энэ хүлээснээсээ чи тайлагдана. Амьдралаа наад хүмүүсээр биш өөр тийшээ чиглүүлж хар. Урдаа зорилго тавьж амьдар. Угаасаа ч чи аавынхаа хамаатнуудтай бүхий л насаа хамт өнгөрөөнө гэж байхгүй. Юу гээч? ямар ч зүйлийн эхлэл хэцүү байдаг дуусгах нь хамгийн амар хялбар байдаг. Амьдралынхаа төлөө өөрийнхөө төлөө тэмц бусад нь хэнд хамаатайн.

  4. пэрэнлэй says:

    Үхчихвэл л бүх юм дуусчих юм шигээр хүмүүс бодох юм үхлийн дараа дараагын төрөл гэж юм байдаг юм.Хэрвээ чи амиа хоролвол маш том нүгэл байна гэсэн үг тэрнийхээ үйлийн үрээр тамд унана гэдэгээ мэдэх хэрэгтэй.Миний дүү чиний наад зовлон чинь юу ч биш тэр хойд солонгост хүмүүс идэх хоолгүй төрсөн үрээ чанаж идэж байна өдөр шөнөгүй тамлуулж зодуулд хүнд хүчир ажил хийж байна тийм хүмүүсийн хажууд би үнэхээр азтай жаргалтай хүн юмаа гэж бодож бай.Хүн ер нь урд насныхаа үйлийн үрээр л жаргал зовлонг харилцан адилгүй эдэлдэг юм.Тийм учраас зовлондоо шаналж биш сайн сайхан явахын төлөө зөв амьдарвал жаргал ирэх нь баараггүй.

  5. Boogi says:

    kirill font baihguigees bi setgegdel bichih ih durgui hun l dee- Gehdee ene huuhded esvel zaluud chin setgeleesee tsag zav gargaad iim saihan zuvluguu ugsun humuust zahidliin eznii umnuus uneheer bayarlaj bn. Iiim saihan urmiin ug sonsson hun chini arai ch tiim zuil hiihgui bailgui dee. Hunii bied tuhain huniig hamgaalj baidag 64 burhan baidag yum gesen. Hervee chi amia horlovol ter 64 burhaniig ugui hiij uneheer tom nugel uildej gej buddiin shashind uzdeg yum gesen. Tiim bolhoor minii duu tevcheeriin deed hyazgaariig uzuuleed ene hetsuu amidraliinhaa ard garaarai gej husie dee egch ni. Huuchnaar barilgachidiin talbai bas tuul restoran gej baisan tend ih hulgunii tuv gej ih goyo gazar baigaa tendees ih erch huch avna shuu. Zaaval ochooroi- Amjilt !!!!

  6. H says:

    Hetsuu gd uheh yumuu utgagui yum uheed chi az jargalaa olohuu te, amidral baylagshdee nzaa ireeduid chmg gsn hani aawa geh shulganasan byatshan ur huuhduudtei bolno ene chin jinhene jargal, yum negeere bhgui eeljtei shuuu ! Hamgiin muu muuhain bish bn hunii zarta bol bitgii bai het shn setgel busdiin tuluu nohoi met zutgewel nohoi l chigerei bn harin chdaltai iluu bh gj tolgoigoo ajilluul hend ch bitgii gomd chmg horwood toruulsen aaw eejde bayrla utga uchirtai hiih yumtail irsen bj taaraa yduu archaagui uhwel oortoo l gomd

  7. ah says:

    Нар манднаа дүү минь. Эрүүл саруул байхад бүх зүйл аясаараа сайхан болно. Гэр бүлтэй болоод өөрийн гэр бүлээ хайраар өсөг. Хэдий муухай хандаж байгааг гэсэн чамайг тэжээж байгаа хүмүүст баярлах хэрэгтэй. Одоо үед хүний байтгуй өөрийн хүүхдээ сургуульд оруулж чадахгүй л байна

  8. зочин says:

    дүү минь битгий үхэх тухай битгий бод тэрний оронд хайрлах хайрлуулах тухай бод хүмүүс чамайг ад үзэж дээрэнгүй хандаж байсан ч тэдэнд сайн сайханг хүсээд зүгээр л хайрла бас инээмсэглэ амьдралаа хайрладаг хүнийг бурхан ивээдийн заавал ивээдгийн шүү бас бурхан болсон аав ээждээ өргөл сайн өргө үргэлж тэднийгээ сэтгэлдээ дурс бас хайрла.гандан орж маанийн ерөөл бичүүлж шувуудыг нохойг яг л хайртай хүнээ мэт санан ярилцаж чадах чинээгээрээ хоолло.амьдралд гутрах шанатрах үе бүх хүнд байдаг гэхдээ өөрөө л хичээж чадах юм бол амьдрал үнэхээр сайхан зүйл нь элбэг байдын шүү.хүссэн амьдралаа нүдэндээ сайн төсөөл яг л кино үзэж буй мэт төсөөл хэн сайн төсөөлж чадна тэрл сайхан амьдардаг хуультайг үргэлж санаж яваарай.

  9. Нээрээ says:

    Эвий миньдээ. Аргагүй аргагүй. Гэхдээ гэр бүлтэй байлаа гээд хүн болгон жаргалтай байдаггүй юм шүү. Бие эрхтэн эрүүл, зөв санаа бодолтой байхад тэгээд л болоод л явчихдаг. Чи амьдралд харах хандлагаа өөрчилж, өөр өнцгөөс харж сурах хэрэгтэй. Чи дөнгөж хорьтой юм чинь бүхэл гэрэлт ирээдүй өмнөөс чинь тосож байна. Сайн сурч сайхан ажилд ороод хайртай хүнтэйгээ учирч гэр бүлтэй болоход үр хүүхдүүдээ хараад өнчин зүрх чинь нөхөгдөөд дүүрээд ирдэг юмаа.

  10. PARTIZAN says:

    Axin dvv ene vgiig sn bodoj ergetsvvlj yawarai. ”AMIDRAL VNEXEER XETSVV BNAU, VGVIDE CHI L SUGA BGA YUM” …

  11. zaluuuuuuuuuuuu says:

    Ene bvhnees chmg sain hani nuhurtei bolj bj l garnaa. Harin ter hvn chin chmtai uchirah ter tsag yed chi tvvniig araasaa guilgej durluulhaar saihan ajiltai turultei bolobsroltoi medlegtei uhaalag tebcheertei umnuh amidarliin hetsvv bhniig surun dabj chadsan shn bvsgvi bh estoi!! Ulaml uhaanaa hurtsaldag nas shv vgvi bol aldah aldaa hoer alhahdl garch irnee Sain saihan hubi zayag burhan chamd zvger l mai geed ugchihgvi chmas mash ih hudulmur tebcheer zvtgel shaardana shv deee ZA AMJILT ! Harin endhiin eldew yanziin bid hed ni baij l bnooOO Heregtei tsagt chin vrgelj l bj l bh bolno ooo

  12. huu says:

    buruu l bodoj bn daa, hen ch hen negnii tuslamjguigeer tom bolj chaddaggui, tegwheer chamaig osgoson hamaatan chin ch chamaig hairlasan uchraas l odii hursen biz. ter hairiig ni olj harj hariulj bai

  13. Гэртээ илүүдэж байсан нэгэн. says:

    За чиний захиаг уншаад гэнэт өөрийнхөө өнгөрсөн үеийг эргэж саналаа. Энэ сайтын хайх хэсэг дээрээс БИ ГЭРТЭЭ ИЛҮҮДЭЭД БАЙНА. ЭНЭ ХЭНИЙ БУРУУ ЮМ БЭ? гээд хайгаад үзээрэй. Хүний амьдралд зовлон бэрхшээл олон байдаг боловч жаргах цаг хугацаа түүнээс ч их байдаг юм байна. Би одоо тэр үед амиа хорлох гэж элдэв тэнэг зүйл хийгээгүйдээ үнэхээр талархаж өдөр бүрийг баяртайгаар харж амьдарч байна. Бэрхшээлийг даваад гарвал бэлэг заавал байдаг юм байна. Одоо бол надад бүхнээс илүү хайртай сайхан залуутай хамт өөрсдийн гэрэлт ирээдүйг төсөөлөн сууна даа

  14. Tugar says:

    burhan min umsuh huvtsas ideh hooltoido bayrla

  15. Зев says:

    Чи ухчихвэл танай удам тэр чигтээ алга болох нь жээ харамсмаар санагдахгуй бол ухэлдээ юугий нь асуусын. Чи ухсэнч наад зовлон чинь барагдахгуй харин ч бур илуу зовлон хулээж байгаа. Ухсэний дараа ечнеен мянган жилийн амьдрал урлгэлжилдгийн сунсэн биед. Хамгийн сайхан уе харин махан биеэнд байх амьдрал байдгиймдаа

  16. Gravatar says:

    Дүү минь чиний насан дээр сэтгэл санаа тогтворгүй, хүмүүсийн юм илүү санагдаж, үерхсэн хосуудыг харж сэтгэл эмтэрмээр эмзэглэдэг үе байдымаа.  Бүү шантар, чи хичээлдээ өөртөө цаг зав илүү гарга чиний нас гутрах үзэн ядах биш сурч, хөгжиж, өөрийгөа хөгжүүлэх нас тэр бүгдэнд зориул. Үеийн залуус чинь сайхан үерхэлтэй, зугаа цэнгээ, эд хөрөнгөөрөө чамд гайхуулж л байг. Цаг цагаараа байхгүй цахилдаг хөхөөрөө байхгүй. Чи хэтэрхий хар бараанд л ач холбогдол өгөөд өөрөө өөрийгөа хэмхлээд байна. Сайн сайхныг бод, хүс тэмүүл, мөрөөд, хойноос нь зүтгэ. Сайхан дуу хөгжим сонс сэтгэлээ сэргээ. Чиний дотор агуу бол чиний ертөнц амьдрал агуу болноо дүү. Хичээ. Цагын хэсэгхэн зуурын зовлон бэрхшээлд бүү шантраа. Хүний амьдрал сайхан. 

  17. зочин says:

    Буруу бодож бна шүү,хүнээс хэзээч бүү хайр хүс.Ер нь аав ээжтэй ч хэцүү хүмүүс зөндөө шүү,Хүмүүсийг хатуу байх тусам чи улам ухаантай зөөлөн сайн хүн болох хэрэгтэй.Хэдхэн жил болоод биеээ дагаад явчихын хооронд ийм юм бодож уймраад яахын.Тэд чамайг өсгөсөн бол тэр чинь хайр гэсэн үг,үүнээс илүүг бүү бодоо.Чам шиг амьдрал туулсан хүмүүс тэвчээртэй сүрхий хүмүүс болсон байдаг.Өөрт зохиогүй заяагаагүй хайр тийм сайхан зүйл биш,хүний хайрыг даах бүүр ч хэцүл

  18. 39 тэй аав says:

    Оюутан гэхлээр дөнгөж 20иод настай биз ээ. Ийм эрт бууж өгч болохгүй шүү. Яг одоо бол амьдрал хаа сайгүй л хүнд бна. Цаг зуурын л хүндрэл гэж ойлгох хэрэгтэй. Амьдрал сайхан ш дэ. Залуу минь.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.