Бүсгүй та дур тавихгүй байна уу?

2-3 удаа хурьцахад нэг тавьдаг бол хааяа ядарсан үедээ эсвэл өөр ямар нэг шалтгаанаас болоод сэтгэл тавгүй үед дур тавьсан дүр үзүүлж болох юм. Харин үргэлж ийм байдлаар нөхрөө хуурдаг бол эрт орой хэзээ нэгэн цагт таны мэхэлж буйг илрүүлнэ. Ер нь 5 жилээс илүү хуурч дөнгөхгүй, хичнээн удаан эр нөхрөө хуурсан байна, дараа нь харилцаагаа хэвийн болгох төчнөөн хэцүү.
14518826_10155205107529045_564542178_n

Улмаар эр нөхөр тань “Эхнэр минь орон дотроо намайг хуурч байгаа юм чинь тэр бусад талаар ч намайг хуурдаг” гэж үздэг болно. Ийм учраас нөхөрт гарахдаа бэлгийн харьцаанаас таашаал авдаггүй бол худлаа жүжиглэх хэрэггүй.

Ер нь дур тавих үеийн бараг бүх гадаад шинжийг дуурайж болдог: Ёолох, амьсгаа давхцах, бие чичрэх, биеэ сул тавьж тайвшрах. Зарим хүүхнүүд үнэмшилтэй болгох гэж жаахан инээд алддаг. Заримдаа хэсэгхэн зуур биеэ хөдөлгөхгүй байгаад дараа нь нүүрэндээ таашаал тодруулан хэвтэхэд хангалттай.

Yтрээнээс гарах шингэнийг тос зэргээр орлуулж болно, хөхөө хатуу, сэрийсэн болгохын тулд хурьцал хийх өрөөгөө салхилуулж, сэрүүвтэр болгож үе үе чимхэж болно.

Эхнэрүүд төдийгүй нууц амрагууд ч дур тавьж жүжиглэдэг, ялангуяа янхнууд. Мэдээж, үйлчлүүлэгч болгонтойгоо тавиад байвал ядарч цуцахаас гадна мөнгө олж чадахгүй. Порно жүжигчид мөн адил дүр үзүүлдэг. Порно киноны хуулиар дур тавихыг хориглодог ажээ. Дүр үзүүлж, эр хүнийг хуурах бараг боломжгүй байдаг. Яагаад гэвэл жинхэнэ дур тавих үед умайн хүзүүнээс өтгөн халуун шингэн гарч ирж, эр хүний эрхтэнг бүрхэн авдаг. Энэ үед эр хүн халуун бүлээн наалдамгай юм түүний эрхтэнд хүрэхийг мэдэрч, улам тачааддаг.

Энэ нь ёолох, гинших, хашгирахаас ч илүүтэйгээр эр хүний тачаалыг улам бадраадаг. Тэгэхээр нөхөртөө дур тавьсан дүр үзүүлэх хэрэггүй. Харин хэрэв та анхнаасаа тэгж дүр үзүүлж байсан бол жүжиглэхийн зэрэгцээ “Өөр байрлалаар хийж үзье, хэлүүг минь оролдооч” гэх зэргээр туршилт хийж үзээрэй. Тэгээд хэрэгтэй байрлалаа олмогц цаашид жүжиглэх хэрэггүй болно.

Эрчүүд эм хүний ямар ч сайхан шинжүүдийг үнэлдэг байлаа гэсэн ч сексэд дур тачаал, чөлөөтэй байдлыг илүүд үздэг. Эмэгтэй нь дур тавихад эр хүн өөрийгөө жинхэнэ эр хүн гэж мэдэрч, сайхан таашаал амсдаг.

Дүр үзүүлэх нь эм хүнд хортойгоор нөлөөлдөг, бэлгийн сэрэл хөдлөх үеэр бэлэг эрхтэний цусан хангамж ихэсдэг. Хэрэв тавихгүй бол зогсонгишил үүсч, эмэгтэйчүүдийн элдэв өвчинтэй болж магадгүй.

2 Comments

  1. Bes says:

    Хараал ид гэж юм болгонд хандаад байвал хэзээ юу сайн сайхан байх юм бэ? Юм болгонд хулээцтэй оодрог талаас хандаж байвал аливаа юм аяндаа сайн сайхан болно.

  2. хараал идээсэй says:

    хараал идсийн бэ……. гол нь дур тавьж буйгаа бид нар өөрсдөө яаж мэдэх нь гол бншд…. хха

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.