Энэ зураг дээр 83 настай Долорес Винстед, 88 настай Трент Винстед хоёрыг харуулжээ. Тэр хоёр 64 жил хамт амьдарсан, хоёр хүүхэд, гурван ач, найман гучтай. Трентийн бөөр нь ажиллахгүй болж эмнэлэгт хэвтэхэд Долорес дэргэдээс нь нэг ч минут холдогүй сахижээ.
Гэвч төд удалгүй түүний бие дийлсэнгүй тархинд нь цус харвахад эмч нар түүнийг нөхөртэй зэрэгцүүлэн хэвтүүлж эмчилжээ. Ингээд энэ хоёр өөд болтлоо гар гараа атгалцан хэвтсэн бөгөөд Долорес эхлээд амьсгал хураахад гурван цагийн дараа нөхөр нь эхнэртэйгээ уулзахаар араас нь явсан байна.