Миний хайр бүүр дууссан

Миний хайр бүүр дууссан. Тэр хүнийг хүлээн зөвшөөрөх хүндэтгэх 2 л бий. Хэн нэгэн намайг сургаад зөвлөөд загнаад ойлгуулаад өгнө гэж бичсэнгүй зүгээр л бичлээ. Эцэс төгсгөлгүй ядраад л байх юм. Ээжээсээ хүртэл төвөгшөөх юм. Найз нартайгаа их л гоё юм ярьсан хүн.

new_banner

Хөндлөнгөөс харвал би маш жаргалтай азтай хүүхэн л дээ. Энэ хүн намайг ингэж хоосолж тамирдуулж байж жаргааж байна гэж бодох юм. Заримдаа би өөр өнцгөөс харахыг хүсдэг тэгэхэд тэр бол маш сайн хүн. Би ийм хүнтэй таарсандаа баярлаж явах ёстой мэт. Гэхдээ хийсэн бүхнийхээ төлөө хариу авах ёстой байдаг гэж тэр хүн боддог. Хайрласных нь төлөө би би бүүр их хайрлах надад зориулсан бүхнийх нь төлөө би илүү их өгөх ёстой.

Тэр хүн их хайрлаад их юм зориулахаар би айх юм. Ажлаар явах ч юмуу гадуур найз нартайгаа явахаар нь битгий ирээсэй гэж бодох юм. Ямар нэг юм тулгахаар нь хүсээгүй сэдэв ярихаар нь хэрэгтэн байцааж байгаа юм шиг асуултууд бүүр уурыг минь барах юм.

5 Comments

  1. zaluuuuuuuuu says:

    Ymar negen amidarliin tomoohon dabaa oirton irj buin shinj gej ahmaduud yrij bsniig sanaj bn. Tegheer odoo sain beltgelee bazaaj setgelee hataa hvrtslah heregtei gej zahiya. Tsagiin aysaar bvh zvils ayandaa hubirch uurchlugddunuu tebcheertei bay za gl

  2. Monhuu says:

    Зовлон үзээгүй хүүхнүүд ингэдэг юмдаа. Өр шир, үхэл хагацал үзээд ирэхээр иймэрхүү юмнууд шууд шалдаа буугаад үр хүүхэд , эр нөхрөө хаяад алга болдог. Асуудалгүй сайхан байлгах гээд бусад нь гүрийж байхад жаргалдаа ташуураад энэ бичиж байгааг нь хар. Хайр дурлал дуусдаг юм харин залгуулаад үр хүүхэд амьдрал эхэлдэг юм хариуцлага, бэрхшээл ихтэй ч амьдрал бүр амттай байдаг юм уг нь. Хайр дууссан гээд үхэх гээд байгаа бол үнэнээ хэлээд эртхэн замаа бодохгүй юу, амьдрал хайр дээр тогтдоггүй юм харилцан хүндлэл бэрхшээл зовлонг хамтдаа туулах чадвар дээр тогтдог юм даа.

  3. gereltulga says:

    sain yariltsah l heregtei yum bna da

  4. davka says:

    BZarimdaa iim humuus vneheer zalhmaar sanagddag shuud hayad yawchmaar bdag . Ali boloh baga bagaar ooriigoo oilguulhiig hicheegeerei Nadruu mail bicheerei davkabc@gmail.com

  5. зочин says:

    Ийм романтик тэнэг хүүхнүүдэд ямар амьдрал эр хүн хэрэгтэйн,ганцаараа байхгүй яасын тэгээд,хэнийч зөвөлгөө.хэрэггүйч гэх шиг,чам шигт нь зөвөлөөд нялагнаад байх хүн байхгүй шдэ,харааж өгнө үү гэхээс,нээх биеээ.тоочихсон,хайрласныхаа хариуд хайр хшсэх юун буруу бгаа юм дагз минь

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.