Мөнхийн залуу 61 настай модель бүсгүй гоо сайхны нууцаа дэлгэлээ


Дотуур хувцасны сурталчилгаанд залуу моделиудыг тоглуулж хэтэрхий тачаангуй дүр төрх бүрдүүлсэн байх нь элбэг. Тэгвэл мөнхийн залуу гэгддэг Язэмээна Росси усны хувцсыг зөвхөн залуу, секси бүсгүйчүүд сурталчлах албагүйг баталжээ.

14518238_10155205030129045_892418876_n

Росси бол модель төдийгүй зураач, хөрөг гэрэл зурагчин юм. Тэрбээр эмэгтэй хүний гоо сайхныг өөр өнцгөөс харуулж чаджээ. Та түүнийг хараад 61 настай гэж итгэхгүй л болов уу.

Эдгээр зургууд нь “Dreslyn” цахим дэлгүүр, “Land of Women” дотуур хувцасны брэндийн бүтээгдэхүүний сурталчилгааны нэг хэсэг юм.

“Dreslyn”-ий захирал Брүүк Тайлор Корсиа зах зээлд ноёлж буй хэт секси дүр төрх, төсөөллөөс татгалзахыг хүсчээ. Тиймээс сурталчилгаандаа Россиг сонгосон аж.

Түүний хэлснээр Росси нь “Эрүүл мэнд, зөв амьдрах ухааныг түгээн дэлгэрүүлж байгаа нэгэн. Тэрбээр өөрийгөө сайн тордож чаддаг нэгэн төдийгүй урлагийн хүн. Энэ нь л түүнийг ухаалаг, өөртөө итгэлтэй, үргэлж гэрэлтэж чаддаг нэгэн гэдгийг харуулж байна”.

Түүнийг 61 настай гэхэд итгэх хэцүү байна уу? Росси 1955 онд Францад төрж, Корсикагийн аралд өсчээ.

Тэрбээр АНУ-ын Калифорни мужийн Малибуд амьдардаг.

Росси 61 насандаа хэрхэн ийм үзэсгэлэнтэй, залуу харагддаг гээч?

Үүний нууц нь их энгийн. Түүний эрүүл мэнд, гоо сайхнаа мөнхийн залуугаар нь хадгалдаг гол арга нь органик хоол хүнс гэнэ.

Эрүүл хооллолт трэнд болохоос ч өмнө тэрбээр үүнийг амьдралынхаа нэг хэсэг болгочихсон байжээ.

Тэрбээр нүүр, биеийн арьс, үсэндээ зөвхөн цэвэр тос түрхдэг гэнэ. Рапсын тосыг үсэндээ түрхэнэ. Долоо хоногт нэг удаа оливын тос, сайн чанарын элсэн чихрээр арьсаа гуужуулдаг аж. Хоол хүнсэндээ органик загас, мах хэрэглэж өдөр бүр нэг ширхэг авокадо иддэг.

Түүний гоо сайхан байх нууцаас бүсгүй та сураад аваарай.

1 Comment

  1. hi says:

    usee haraar buduulval buur zaluu goyo haragdah bh daa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.