Надаас юу ч шаардалгүй итгэдэг эхнэр маань…

Эхнэртэйгээ би байрныхаа гадаа муудалцаад танилцаж байсан юм. Тэрнээс хойш нэг байранд байдаг болохоор энд тэнд тааралдана. Муудалцаж байсан болохоор “өө нөгөө тэр байна” гээд хараад шууд таньдаг болчихсон байсан. Муудалцаагүй байсан бол танихгүй ч байх байсан юм билүү гэж бодогддог. Дараа нь нэг найзынхаа хуриман дээр таарсан юм. Тэгэхэд л би түүндээ сэтгэл алдарч билээ. Бариу ягаан даашинз, өтгөн хар үстэй тэр минь одоо ч хааяа нүдэнд минь харагддаг. Түүнтэйгээ танилцаж, үерхэж, эхнэрээ болгосон энэ гурван жилийн хугацаанд өдөр бүр хаалгыг минь аз жаргал тогшдог болсон. Амьдралын минь наран болсон үзэсгэлэнтэй чи минь л намайгаа гийгүүлдэг шүү.

14518826_10155205107529045_564542178_n

Манай эхнэр одоогоор хүүгээ хараад гэртээ сууж байгаа юм. Хүү маань саяхан мэндэлсэн болохоор нялх биетэй эхнэр маань хүүгээ асрах бас гэрийн ажил гээд их л ядардаг юм шиг байгаа юм. Би ч туслах гэж хичээдэг л дээ. Ажлаа тараад оройтохгүй байхыг, амралтын өдрүүдийг тэр хоёртоо зориулах гэж их л зүтгэх юм. Заримдаа ажлын шаардлагаар тэгэж чадахгүй үе ч нилээд байна. Үүнийг минь ойлгож дэмждэг эхнэртээ юунаас ч илүү баярладаг. Оройтох, хагассайн бүтэнсайнд ажил дээр очих хэрэгтэй болоод гарч явахад хичнээн уурладаг ч халамж анхаарлаа надаасаа салгадаггүй эхнэртээ маш их хайртай гэж хэлмээр байна. Жирэмсэн болоод дөнгөж төрсөн хүмүүс угийн тогтворгүй ааштай, гомдомхой болдог гэдгийг би мэднэ ээ. Тийм болохоор зарим зүйл дээр аль болох тэвчиж өнгөрүүлэхээр хичээдэг.

Эхнэрээ жирэмсэн болоод амаржих энэ 2 жил гарангийн хугацаанд эхнэр нөхрийн харилцаанд маш их өөрчлөлт, сорилт тулгардаг юм байна. Хэн хэн нь ухаалаг, тэвчээртэй, хүлээцтэй байх хэрэгтэй болдог юм байна. Орой гэртээ ирэхэд минь өдөр бүр амтгүй ч гэсэн халуун хоол цайтай угтдаг, хувцсыг минь дургүйлхэлгүй угааж, нямбайлан индүүдэж өгдөг, ажил дээр болсон сонин хачныг ядарсан байхад минь ч яриулах гэж дайрдаг, бүтэлгүйтсэн байсан ч хамаагүй өдөр болгон гэртээ шинэ зүйл хийж үзсэн байдаг, хүүгээ яаж асрахаа сайн мэдэхгүй ч суралцаж, хичээдэг, наддаа гомдохоороо хүүтэйгээ зэрэгцээд уйлахаас ч буцахгүй танхилхан чамдаа маш их хайртай. Хайртайгаа хэлээд хэлээд ханадаггүй, ханахгүй. Миний хамгийн их биширдэг, би ч нээрээ азтай эр шүү гэж бодогдуулдаг зан чанар нь гэвэл тэр намайг л хэлсэн бол юу ч байсан итгэдэг. Эхэндээ би энийг нь ашиглаж, тоглож шоглоод уурыг нь нилээн хүргэдэг байлаа. Гэнэн итгэмтгий тэр минь намайг юу ч гэж хэлж байсан итгэж орхидог болохоор нь хайр хүрээд л тэгдэг байсан л даа.

Гэхдээ энэ чанар нь эхнэрээ болгосны минь дараа ямар түшигтэй, ухаантай болохыг нь би мэдэрсэн. Яахав байгуулагдаад 5 жилийн ч нүүрийг үзээгүй байгаа компани маань хөл дээрээ босохын тулд шөнө хонож ажиллах тохиолдол хоёр гурван сардаа нэг удаа тохионо. Тэр үед би ажилтай, хононо шүү гэж хэлсэн л бол над руу шалгах гэж нэг ч залгадаггүй, зүгээр л итгээд эртхэн унтчихдаг. Харж байхад ажлын газрын надтай адилхан залуучуудыг эхнэрүүд нь ажлыг нь хийлгэхгүй байнга залгаж шалгаж байгаа нь анзаарагддаг. Хааяа стрессээ тайлах гээд бөөнөөрөө пиводоод сууж байхад л минут болов уу гүй юу залгаж, цаана чинь юун эмэгтэй хүн дуугараад байна гэж хашгирах нь энүүхэнд. Итгэлцэл байхгүй л байгаа байхгүй юу. Түүнийг нь харахаар л надаас юу ч шаардалгүй итгэдэг эхнэрээ тэнгэрт тултал нь магтмаар гайхуулмаар санагдаад байдаг юм.

18 Comments

  1. Bbb says:

    Yg vnendee ehner chn hani saitai tuldaa bvten noirtoi honoj bga ym 3han jil gj chamlaj bgaa hvmvvst helehed 30 jil ch ingej sxn hanildag hvmvvs bdg end sxn energitei ym hedhen udaa l unshij blaa bolj dee horwoogiin neg ger bvl ch gsn salj sarnilgv ehner n nuburtuu itgedeg nuhur n itgeliig n alddaggv vneheer mundag bn harin ajliin chn gazriin zaluus ehneriihee itgeld n sew suulgachihsan bolohoor untaj ch chadahgv zalgaj bga ym ehneree tm hvnd bdald bitii oruulaarai

  2. Okoo says:

    Saihan ger bul bnaa az jargal husie..

  3. Даваасүрэн says:

    Заа би та нарын үзэн ядаад байдаг “орк”  нь байна. Та хэд маань сайн уу. Та хэд хүн шүүмжилж суусаар хайран цагаа дэмий үрж, амьдралд чинь өсөлт дэвшил.гараагүй бахь байдгаараа байцгааж байгаа.гэдэгтээ мөрийцхөд ч бэлэн байна. Би хүнд зүрх сэтгэлээ алдаад зүхүүлж хараалгаж байсан ч миний амьдрал төсөөлж байгаагүй үр дүн өгнө гэж бодожч байсангүй. Агаа маань намайг өөртйнх.нь хүүхдийг тээж байгаа гэж бодсон. Эрчүүд цагаа тулахаар аймхай хулчгар арчаагүй.болдог юм байна. Даан өрөвдөлтэй. Ахыгаа тайван байлга балиар хэл амаа зогсоо гэж ” тушаасан” нь надад сайхан өгөөш болсондоо. Ккк ” хайртай хүнтэйгээ хамт байх заяагүй ч үрийг чинь хайрлаж харж элгээ дэвтээж явъя, хайртай хүний минь үр шүүдээ, би алж алуурчин болохгүй, төрүүлээд өсгөөд явна, харин танд дараа болохгүй, яажч байсан заавал төрүүлнэ” гэсэн үг, намуу дуу нулимсанд тэгж их амьтан болно гэж бодоочгүй. Одоо намайг гутааж доромжилж байсан хүүхнүүдийн атаархал төрүүлсэн “том хар” машин, гоё брэнд хувцас.бүгд байна. 2 дүүгийнхээ ч амьдралыг өөд нь чадлаараа татаж хүн шиг амьдарч байна. Сохорсон биш завшаад сууж байнөө, өнөө муу нэрт Давка чинь хахахааа.

  4. Bo says:

    сайхан бичжээ. залуу эр хүн гэхэд аль хэдийн өөртөө байгаа аз жаргалаа мэдрээд эхнэрээ ямар сайн сайхан хүн болохыг нь таниад магтаж байна гэдэг баргийн эр нөхөр залуучуудын хурдан мэдэрдэг зүйл биш шүү. гэр бүлд нь аз жаргал хүсье. айлын охиныг авч суучихаад ингэж л хайрлаж жаргааж магтаж байх хэрэгтэй.

  5. ... says:

    Энэ вэб дээр дарнаа муу муухай юм л хүмүүс бичиж харагддаг. Нэг ч болох гэр бүл аз жаргалтай асуудал багатай амьдарч байгаад баяртай байна. Хүмүүс бие биенийгээ өмчлөх гээд л хувиа хичээгээд байдаг. Тэгэлгүй ууган бие биендээ итгэж амьдрах юм бол бүх зүйл илүү хялбар болохсон. Хайртай хүний итгэлийг үгүй хийж ус цацаж явдаг хүмүүсээс болж энэ нийгэмд итгэл, ойлголцол гэдэг зүйл нүдний гэм болчихсон мэт санагдаад байгаа. Нэг нь нөгөөдөө итгэж ярьдаггүй нөгөөх нь ч ойлгодгүй бол тэгээд л хайрт хосуудын амьдрал явахгүй. Өмчлөх биш бие биедээ итгээд яриад зөвлөөд эв найрсагаар шийдээд сурчихмаар л байгаамдаа ХҮМҮҮСЭЭ!

  6. Aash muutai bishee says:

    Tiimee. Chi itgeliig ni evdej, setgeld ni sev suulgahgui ene heveeree baival ehner chn ch ene heveeree l bna.
    Deeguur “har budagnuud” ih bna. Shurguu shaarnuud ve?
    Mun geerh zochind: Erhem teneg morio magtdag
    Dund teneg ehneree magtdag
    Adgiin teneg bie magtdag gej baidag yum. Yum medehgui olgoi tolgoitoi buu gaihuul gej helie.
    Sain haniig magtah l heregtei shd. Yadag yum. Sain hani burhanii hishig baihgui yu daa. Tanai saihan evtei nairsag ger buld aj zargal husie❤

  7. zaluuuuuuuuu says:

    Zaluu minedee zaluu min chi bas l boloogvi bna shvv. Yagad tedgeer bvsgvichuud hardaj araas ni utasdaj bna gej bodoob!! Chinii ehner chin sahiusan tenger shig sn hvn bolhooroo chamd itgeed utasdaj daramtlahgvi harin busdiin ehner chotgor SHULAM shig bolhooroo araas ni zalgaj daramtalj bn gej bodoo yu XAx tiim bish shvv dee zaluu min dahiad 3 jiliin daraa gehed chamd yuch tohioldoo bilee yaltchgvi sonin hachin zvils tohioldoj ehlene dee gej…

  8. S says:

    Хуухдээ хараад гэртээ суухад тэгж нэх ядарч зудрээд стрессдэх юм огт байдаггуй ш дээ ямар эмзэг будбарай хумуус нь тэгээд байдгийм болоо ээж маань тийм олон хуухэд торуулчээд хяжуугаар нь ажлаа хийгээд яасан ч мундаг байсийн л гэж боддог бид нарын энэ амьдрал бол гайгуй ш дэ 

  9. hi says:

    ehneree nasan turshdaa sain hairlaarai tanai ger bul bolon busad buh ger buluuded unench hair, az jargal, hamgiin sain saihaniig huseye

  10. Bataa says:

    3 jil baga hugatsaa bishee ho. Harin ch ogt uur humuus zurchulduj eheldeg hugatsaa. Iim bodoltoi bna gedeg bol sain l bna. Hariu nehdeg bish harin iim l handlagatai bol alzahgui, ene ger bul az jargaltai amidarna.

  11. MglausCom says:

    Hiivel hiisen shig barigdalgui ceverhen hiij suraarai ugui bol ogt bitgii t1teerei. Neg hagalsan ayagiig bucaaj naagaad tsug bn gj yu bhv

  12. Bla bla says:

    Tgd yah gd bgan ends yu asuuhged bgan arilj uz end dandaa sex bas butku yumnuud yarij bn naadha ter tengerleg hair gdeg site dr tavi, end danda baba yumnuud bdiin kkk

  13. Hooh says:

    Baliar har energytei ymnuud bitii ataarh zao, butelgui amidarch baigaa chine oorsnii chine hohi

  14. Zochin says:

    Yostoi mundag emegtei bas nohor bn bravo 

  15. Bolor says:

    Udaagvi l yum bn shdee.yun ch hudlaa ongirdogiin.

  16. зочин says:

    Сайн эр морио магтдаг бол тэнэг эр эхнэрээ магтдаг гэж үгийг чам шиг эрд зориулсан бололтой,санаж яваарай,эр хүн шиг маяггүй сайхан гүндүүгүй байвал яасийн,соёлт гэр бүлд наадхи чинь байдаг,энгийн асуудал 

  17. man says:

    Tiim ehnereer baharhaad ch barshgui, minii avga ahiin ehner ni gerlehdee: oims, bandaashiig chin ugaaj chadahgui shuu gej helsen gedeg, 

    tegsen hirnee bonus aa tejeelgeh geed daguulaad irsen dee, ax ch sharandaa odoo ch huvtsasaa uuruu ugaadag.

  18. kkk says:

    3 han jilin dotor yu boloh ve dee bal saraaraa l baidag yum 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.