Программ хангамжийн алдаанаас болж 4,6 сая доллар үрсэн оюутан


Австралид суралцахаар ирсэн малайз оюутан Кристина Зя Синь нэртэй энэ бүсгүй нэг сайхан өдөр банкны дансаа шалгатал хязгааргүй зарцуулах эрхтэй болсон гэдгээ олж мэджээ. Тэр даруйд оюутан бүсгүйн тархинд богино холбоо үүсч эрүүл саруулаар сэтгэн бодох чадвараа алдсан байна. Ингээд 11 сарын турш хязгааргүй зарцуулалттай карт ашиглахдаа янз бүрийн алдартай дизайнерүүдийн цүнх, хувцас, гутал, зүүлт энэ тэр худалдан авахад 4,6 сая долларыг “гомбоо” болгосон байна.
14518826_10155205107529045_564542178_n

Банкны хамгаалтын ажилтнууд алдааг илрүүлсний дараагаар юун түрүүнд оюутан бүсгүй руу утас цохиж алдаа гарсан тухай мэдэгдэж. Үүний дараагаар Кристина яасан байх вэ? Мэдээж зугатахыг завдсан. Үрлэгэн оюутныг банкны өмгөөлөгч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нар онгоцонд суусан хойно нь баривчилж албадан буулгасан аж.

Баривчлагадсаныхаа дараа оюутан бүсгүй “Аав ээж хоёр надад халаасны мөнгө гэж хангалттайгаас их мөнгө дандаа өгдөг байсан болохоор миний картыг хязгааргүй зарцуулах эрхтэй болгосон юм байна гэж бодсон. Тэгээд би зөндөө их хувцас гутал, маш их цүнх авсан нь үнэн. Бүгд “Родос” цогцолбор дахь миний байранд байгаа. Ээж удахгүй Австралид ирнэ тэгэхээр нь банкны зардлыг нөхөөн өгчихөнө. Би энэ тухайд аав ээждээ хэлэхэд тэд сэтгэлээр их унасан” гэжээ.

Хязгааргүй зарцуулах эрхийг яаж ашиглаж байсан тухай нэг жишээ. 2015 оны дөрөвдүгээр сард Кристина нь Синдей хотын “Кристиан Диор” бутик ороод гарахдаа 220 мянган ам.доллараар дизайнерийн цүнх, гутал, зүүлт үрээд гарч. Тэгээд үүндээ сэтгэл нь ханасангүй маргааш нь нөгөө бутиктээ ахиж ирээд 94 мянган ам.доллараар хэрэгтэй хэрэггүй хог худалдан авсан төдийгүй тэр эрчээрээ халуураад 150 мянган ам.доллараар “Hermes Himalayan Crocodile Birkin” цүнд авсан байх юм.

Бүсгүй хүн, оюутан, баян цатгалан айлын охин, тансаг юманд дуртай байхаас яах би лээ. Тэгвэл эрэгтэй оюутан ийм карттай болсон бол 11 сарын дотор юунд зарцуулах байсан бол гэдэг сонин.

4 Comments

  1. шал худал says:

    шал худлаа Dior сурталчилгаа, цаадуул чинь их нарийн аргатай болсоон. өөрийн нэрээ гаргаж байвал юунд ч хамаагүй болсон

  2. saihan ain says:

    yostoi neg shoppingdoj ugsun bhshiwdee. emegtei hunii l zanshdee. uuriiguu bayarlluulah chini nomer 1shdee.

  3. win says:

    би бас хамгийн түрүүнд ээждээ баахан юм авч өгнө, шинэ байр машин гэрийн үйлчлэгч гээ л, тэгээд хамт гадагшаа аялна

  4. i says:

    bi herev iim ih mongotei bolson bol ehleed eejiigee bayarluulj eejdee yamar ch bsan ogno. daraa n  2 huuhdee gantsaaraa osgoj bgaa duu, tegeed 7 ah duu nartaa tusalna. daraa n oor busad humuust 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.