Тэр бүсгүй буюу “АБВГД” гэж нэрлье…

Тэр охин гэнэн, цайлган, хүнтэй үнсэлцэж ч үзээгүй нэгэн. Түүнийг “Г” гэж нэрэлье. Г их итгэмтгий. Хүнтэй огт үерхэж үзээгүй байхдаа анх удаа нэгэн бандитай нүүр номын чатаар танилцжээ. Тэр хөөрхөн банди байсан. Бандийг “Д” гэж нэрэлье. Тэд бараг 8 сар харилцсаны эцэст уулзжээ. Бие биедээ ч таалагдаж 2 сар маш халуун дулаан үерхэж. Уулзахаараа л инээмсэглэж, нэгнээ харан догдолж баярлан, мөрөөдлөөрөө л амьдран, санаа зовох зүйлгүй байсан ч банди нь гадаад явах болжээ. Явахаасаа өмнө банди нь охины аав ээжтэй танилцаж. Охины гэрт очиж 10-аад хонохдоо онгон биеийг нь эдэлжээ. Охины бэлэг эрхтэн маш их өвдөж байв. Түүнд сайхан зүйл мэдрэгдээгүй. Банди нь 2 юмуу 3 минут хийгээд л гадуур нь тавьчихдаг байв. Гэхдээ тэд тоотой хэд л сексдсэн. Тиймээс хийх үед нь охины эрхтэн өвдсөөр л.

14518238_10155205030129045_892418876_n

Банди анх уулзахдаа кинонд дааж байсан ч охины дэндүү их хайранд давран, охин ч хайрандаа сохрон өөрийн мөнгөөрөө хос бэлзэг хүртэл аван, өөрөө нэгийг нь, бандид нөгөөг нь зүүлгэж, кинонд, хоолонд даах зэргээр эрхлүүлсээр 2 сар болов. Г охин дундаж амьдралтай л айлын охин гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу? Харин Д бандийн хувьд охиныхоос нэг түвшин дээгүүр баян байсан байж болох юм. Ингээд Д 4 сарын хугацаатайгаар гадаад явав. Энэ үед охинд их л хэцүү байлаа. Дассан сэтгэл, хайрласан сэтгэл, зөвхөн тэр бандид л өөрийн нандин бүхнээ, анхны шөнөө, анхны хайраа, анхны үнсэлтээ бэлэглэж, түүнээс юу ч нэхэлгүй хайрлаж байсан нь зүрхийг нь тэгж их шархлуулахыг охин ер гадарласангүй.

Банди эхэлж очоод 10-аад хоног охиныг санаснаа гайхаж бичдэг, ярьдаг байсан ч хоног өнгөрөх тусам ярих нь үгүй болж, бичих нь багасч эхлэв. Банди нэг охинтой тэндээ нууцаар үерхэж байсан бололтой. Бөөн л юм болж, уучлалт гуйв. Охин бандийг уучлан, 4 сарын дараа тэд арай гэж уулзав. Банди уучлалт гуйн, охин тэврэн авав. Дахин 2 сарын дараа охин бандийн аав ээжтэй танилцаж, банди ч гадаад руу эргээд явах болов. Охинд дахин 4 сар хүлээх үлдлээ. Санахын жаргал гэдэг ч охин салахын зовлонг эдэлж буй мэт байв. Бандийн ярих нь цөөрч, бичих нь багасч хөндийрч эхлэв. Бас нэг хүүхэнтэй харьцаж эхэлж байсан бололтой. Охин дахин шаналж, банди нь биеэ ихэд, бэтгээ цатгаланд бодож байв. Охин залууг уучлан, 4 сарын дараа ирэхэд нь бэтгэрэн уулзав. Залуугийн гадаадад авахуулсан зургуудийг үзэхээр сүйн бөгжөө зүүсэн нь ер үгүй. Харин охин бол байнга зүүж, унтахдаа ч салгадаггүй байсан юм.

Ингээд 2 сарын дараа охины биений юм ирдэггүй. Тестээр анх удаа үзэж үзэв. 2 зураас. Давтан үзлээ. Жирэмсэн байна. Бандид хэлэв. Аав ээжид нь мөн хэлэв. Анх танилцахдаа тэд 20 настай байсан бол одоо 21 настай болжээ. Банди найз охиноо ер тоохгүй, эрүүл мэндийг нь бодохгүй байгаа бололтой. Гэхдээ ямартай ч инээвхийлсэн. Тэр банди ер нь халамж муутай, өөртөө л анхаардаг байсныг, мөн найзуудаа тэр охиноос илүү үздэг байсныг охин тэднийд 3 сартай жирэмсэн очиж, гэрт нь 7 хонохдоо л анх удаа мэдэрчээ. Хайр гэгч сохор ажээ. Ялангуяа анхны хайр. Охин бандитай цуг хяналтанд орохоор өрхийн эмнэлэг явах замд юу болсон гэж санана. Бандийн сэтгэл санаа, харилцаа гэнэт л өөрчлөгдөж, буг мэт аашилж эхлэв. “Наадахаа авахуул” гэж хэлэхдээ такси барьж яваад, таксины жолоочийн дэргэд юман чинээ тоолгүй шууд л хашгирч хэлсэн. Тэр өдрөөс охин тэдний гэрт 3 хоносон ч айлын амбаарт гуйлгачин царайлж хэвтэж буй мэт л байв.

Бандийн ээж, эмээ, эгч 3 нь охинтой уулзаж, хүүгээ их ятгаснаа, одоо санаа нь эргэхгүй болсныг, тэдний үгэнд орохгүй чөтгөр мэт аашилж байгааг хэлэв. Тэгээд эцэст нь “Миний охин ирээдүйгээ бод. Хүүхдээ авахуул. Чамд үүнээс сайхан залуус өчнөөн олдох байлгүй.” гэв. Охин мэлмэртэл уйлан гансрав. Охины эжий аав нь ч тэг гэв. Охин хадам байсан ээжтэйгээ хамт эмнэлэг орж үр хөндүүлсэн. Хэчнээн цаг шаналан тарчилж уйлсныг хэн үл мэднэ. Эмнэлгээс гараад хэчнээн өдөр, хэчнээн шөнө нүдээ хавдтал уйлж, нүүрээ гундтал шаналсныг хэн үл мэднэ. Д бандиас ч холбоогоо бүрмөсөн таслав. Г охинд одоо амьдрал ямар ч утгагүй, өнгө гэрэлгүй, гэгээн зүйлсгүй мэт санагдан байв.

Аав ээж нь ажил хий гэсээр ажилд оров. Үр хөндүүлснээс сарын дараа ажилд ороод сэтгэл санаа бахь байдгаараа л “Би өнгөрсөн хүн” гэсэн бодол зүрхэндээ тээгээстэй явлаа. Нэгэн шөнө сайн найз нь утасдаж, арван жилийн ангийн нөхөдтэйгөө уулзаж буйгаа хэлээд, хамт ууя хэмээн санал болгов. Г охин архи, тамхи хэрэглэдэггүй ч энэ удаад тоотой 3 гарсан тоогоо нэмэн тоотой 4 болгохоор шийдэн найзындаа очлоо. Сэтгэл гэж авах юмгүй байсныг хэлэх үү? Их ээ ууж, бараг тасрав. Найз нь ч муудсан байсан тул Г охиныг анзаарах сөхөөгүй байв. Г охиныг ангийнх нь нэгэн залуу дагуулан гарсныг найз нь мэдсэнгүй. Г охин ч өөрийн мэдэлгүй болсон байв. Үр хөндүүлсний яг сарын дараа тул Г охины биений юм ирсэн байлаа. Гэвч залуу тоосонгүй. Машинд оруулж, ажлаа эхлэв.

Өглөө нь Г охин юу ч санадаггүй. Гэртээ очоод бүүр түүрхэн бодолд нь машин дотор өмдийг нь шувталж байсан үйлдэл гэнэт бүдэгхээн санагдав. “Арай үгүй байлгүй дээ” хэмээн дуу алдлаа. Ариун цэврийн өрөө ороход хэрэглэлтэй дотуур хувцас нь алга. Биений юм нь ирэхээ зогссон байв. Г охин уйллаа. Үнэндээ уйлахаас өөр юу ч хийж чадахгүйгээ мэдэж, өөртөө гутарч, өөрийгөө зүхэж байсан юм. Хөөрхий охин гэнэтийн бэлгийн хавьталд өртчихжээ. Гэвч ганцхан удаа л ийм зүйл болсон, тайвшрах хэрэгтэй хэмээн өөрийгөө тайвшруулав. Шөнийн унтсан залуу Г охины дугаарыг олж, Г охинтой уулзахыг хүссэн ч Г охин өөртөө ер хавьтуулсангүй ээ. Тэр залуугийн нэрийг ч мэдэхгүй өнгөрөв.

Дараахан нь дахин 1 сарын дараа, биенийх нь юм ирээгүй байсан үе. Г охин ажлынхаа бүсгүйчүүлтэй гадуур гарав. Нэг бүсгүй нь 3 залууг дагуулан ирсэн байв. Миний сайн найзууд л гэнэ. Тэд уусаар шөнө орой болсон тул буудалд орохоор болов. Г охин тийм ч их согтсонгүй ээ. Тэгээд хамт явсан ажлын газрын найз бүсгүйтэйгээ нэг орон дээр унтсан боловч найз бүсгүйг нь шөнө дунд А гэх нэг залуу нь татаж чангаасаар дээр доороо оролцон, аахилалдан уухилалдан байв. Харин Г охиныг Б гэх залуу оролдох гэсээр 10 гаруй оролдлого нь бүтэлгүйтсэн ч, залхсан охин Г сүүлд нь зөвшөөрчихөв. Ийнхүү 2 дахь удаадаа гэнэтийн бэлгийн хавьталд өртчихөв. Гэвч Г охин сексийн сайхныг юу ч мэдэрсэнгүй. Ер нь бараг сексдсэн гэж хэлэхэд боломгүй байв. Учир нь Б залуугийн эрхтэн зүгээр л гулсаж орсоор, Г-д ямар ч таашаал өгөлгүй дороо тавьчихжээ.

Одоо Г охиныг Г бүсгүй гэе. Г бүсгүй тавьж ерөөсөө үзээгүйг та хэд мөн ойлгосон байх. Уг нь Г бүсгүй гарч, орж наргиж цэнгэдэггүй боловч, сэтгэл санаагаа сэргээхийн тулд хааяа гарах хэрэгтэй гэсэн найзуудынхаа үгст итгэв. 2 дахь санамсаргүй бэлгийн хавьтлаас хойш дахин 2 сарын дараа А, Б 2 Г охин болон түүний найз бүсгүй рүү залгаж, А-гийн төрсөн өдөр тул хамт гадуур гарах санал тавив. Г бүсгүй дургүй байсан тул саналыг хүлээж авахаас татгалзав. Тэгээд ч тэр залуусаас айсан юм. Өөрийг нь буруу ойлгосон байна гэж бодов. Энэ дашрамд Г бүсгүй Б-тэй гэнэтийн бэлгийн хавьталд орсондоо ихэд гутарч олон шөнө энэ хар дарсан зүүд нь санаа бодлоос нь салалгүй шаналган зовоосныг хэлэх нь зүй. Ийнхүү тэр орой нь Г бүсгүйн найз бүсгүй Г рүү залган “Гараад ир, гэрийн чинь гадаа байна” гэв. Мэдээж найз бүсгүйгээ ганцаараа явж байна гэж итгэсэн байсан бөгөөд тэр дороо л гарлаа.

Гэтэл А, Б 2 3 найз залуутайгаа цугтаа, түүний найз бүсгүйтэй нь хамт машинтай ирсэн байв. Бараг хүчээр шахуу машиндаа суулгав. Г бүсгүйд муу совин татаж байв. Аргагүй шүү дээ. 2 бүсгүй, 5 залуу. Гэвч Г бүсгүй үнэндээ муу санаагүй юм. Тэр оройноо харьчихна л гэж бодож байлаа. Ийн найзын төрсөн өдөр гэж буудалд очин, уусаар тэд бүгд нэлээн халаад ирэв. Харин Г бүсгүй согтсонгүй. Гэвч 2 бүсгүйг тэд явуулсангүй. Шөнө орой болсон байна. Өглөө хүргээд өгье гэлээ. Тэр шөнө Г бүсгүйг А залуу ноолсоор Г бүсгүй яаж ч чадалгүй хийлгэчихэв. Гэхдээ энэ удаад тэр өмнө нь мэдэрч байгаагүй сайхан зүйлийг жоохон мэдэрсэн. Тэр залуус төрсөн өдөр тэмдэглэж байгаа А найздаа хөөрхөн бөгөөд, гэнэн цайлган Г бүсгүйн биеийг бэлэглэж л дээ. Өглөө болоход А залуу Г-г гэрт нь хүргэж өгөв. Төрсөн өдрөөр минь надад биеэ бэлэглэсэн чамд их баярлалаа. Хоёулаа үерхэе гэж тэр залуу хэлэв. Г бүсгүй яахаа мэдэхгүй байв. Тэр айхтар зүйлсийн дараа эр хүнд итгэхгүй дээ гэж бодсон ч цаанаасаа итгэмтгий, гэнэн цайлган зан нь дийлж, үерхэхээр шийдлээ.

А-г найз бүсгүйтэй нь дээр доороо оролцон байсныг санаж байгаа ч Г бүсгүй А-д итгэхийг хүссэн юм. А Г-тэй үерхэж 5 хоносныхоо дараа гэртээ урив. Г бүсгүй очмооргүй байсан ч А хоол хийгээд өгөөч гэсэн тул, тэднийд очиж сайхан хоол хийдэг гэдгээ харуулахыг хүсэв. Гэвч тэр шөнө дахин хар дарсан зүүд болохыг Г бүсгүй гадарласан ч үгүй. А-гийнд очлоо. А залуу, В гээд өөрийн найзтайгаа цуг байгаа гэж хэлэв. Найзтайгаа цуг байгааг нь мэдээгүй байсан тул жаахан эвгүй санагдав. Гэлээ ч миний найз залуу шүү дээ гэж бодон бодлоо цагаатгав. Хоолоо идэцгээж, унтах цаг ч болов. Г бүсгүй А-гийн бие, нүүрний хэлбэр, үснийх нь зөөлөн хатууг, бүр үнэрийг нь ч мэдэж амжаагүй байсан. Тэр шөнө А Г бүсгүйтэй 2 удаа хийчихээд, өрөөнөөс гарлаа. Г бүсгүйн бодлоор А залуу сексдэхдээ муугүй мэт санагдав. Учир нь сексийн таашаал гэдгийг мэдэрч үзсэн. Гэвч тавиагүй. Г бүсгүй өөрөө эмэгтэй хүн яаж тавьдгийг мэддэггүй. Тиймд Г бүсгүйд эрэгтэйгээ тавиулсан бол үүргээ гүйцэтгэсэн мэт санагддаг байв.

Төд удалгүй А залуу орж ирээд эргээд өмссөн хувцсыг нь юу юугүй тайлж, хийж гарав. Тэгээд дахиад гараад явчихав. Энэ үед л Г бүсгүйн толгойд “Арай ч дээ, үгүй байлгүй дээ” хэмээн бодогдож, уйлж, хашгирмаар, бүр амиа хорломоор ч санагдан, энэ амьдралдаа гутарч өөрийн мэдэлгүй нулимс асгаруулав. Удалгүй А залуу орж ирэн “Зүгээр үү?” гэж асуув. Г бүсгүй юу ч дуугаралгүй өглөө нь тэднийхээс яван дахиж А-тай холбоо барьсангүй ээ. А шиг залуус энэ ертөнцөд цөөхөн л байгаасай. Олон бүсгүйн амьдралаар тоглож яваа байх даа тэд. Г бүсгүй тэр явдлаас хойш дахин гутралд орж, эр хүмүүсээс болгоомжилж эхлэв. Гэвч сайн залуус байдаг гэсэн гэгээлэг бодолдоо үнэнч байлаа.

Дахин 1 сарын дараа Г бүсгүйн араас 2 жил гүйсэн залуу холбоо барьж, Г бүсгүйтэй уулзах хүсэлтээ хэлэв. Г бүсгүйгийнд ирж, орой болсон тул хоноод явъя гэлээ. Г бүсгүй тэр залууг даруу төлөв хүн тул намайг оролдохгүй гэж итгэж байсан юм. Гэвч шөнө залуу эр хүн гэсэндээ Г бүсгүйг оролдож эхлэв. Г бүсгүйг тэр залуу дахин 1 жил хүлээнэ гэж амласан байсан бөгөөд нэг жил нь болоогүй байсан тул Г бүсгүй тэр залууг найз бүсгүйгүй гэж бодон, сайн залуу тул би одоо үүнтэйгээ л байя гэж санан, бэлгийн хавьталд орчихов. Тэр шөнө залуу “Ингээд л цаг хугацаа зогсдог бол мөн гоё оо” гэж хэлэн жаргалтай байгаагаа шагшин гайхав. Маргааш өглөө нь залуу явлаа. Тэр шөнө бүсгүйн хувьд дахин нэг хар дарсан зүүд болсон. Учир нь “Чамайг нэг жил хүлээнэ” гэж амлаад байсан, шөнө хонохдоо сайхан үгсээр зүрхийг нь уяраасан тэр залуу нь найз бүсгүйтэй болчихсон байжээ.

Г бүсгүй дахиж түүнтэй холбоо барьсангүй ээ. 1 жилийн дараа Г бүсгүй нэгэн залуутай танилцав. 4 удаа харц тулгарч, залуу бүсгүйтэй танилцахаар шийдсэн байлаа. Залууг Г гэдэг аж. Танилцаж үерхсэнийхээ дараа ийм хөөрхөн, бас ийм эелдэг, ийм авьяаслаг мундаг бүсгүй миний найз бүсгүй болсонд би өөрөөр бахархаж байна гэж хэлэв. Г бүсгүй нэг л өдөр 2 зураас харан, үгээр хэлэхийн аргагүй ихээр баярлаж, 2 цаг мэлмэртлээ уйлж байсан юм. Тэд удалгүй хөөрхөн охинтой болов. Г залуу Г бүсгүйг жирэмсэн байхад огцом уураасаа болж хэд хэдэн удаа гар хүрч, салах болихдоо хүртэл тулж байсан ч Г бүсгүйн тэвчээр, Г залуугийн хайр 2 үрээ өлгийдөн авлаа. Г бүсгүйг анхны үрээ тэврэн, баяр баяслаар дүүрэн байхад нь мөн сайны хажуугаар саар гэж Г залуу үе үе огцом уурлан, муухай ааш гарган, хуурай агсан тавьж, гэр бүлийг нь доромжилдог болов. Одоо тэд гэрлэх, үгүй нь мэдэгдэхгүй, ямар ч л гэсэн цуг амьдарч л байна…

13 Comments

  1. Zzzzzz says:

    Ямар ч амьдрал үзсэн байж болно. Гэхдээ хэцүү байсан ч бууж өгч болохгүй шдээ. Яг таарсан хань хаа нэгтээ бас л иймэрхүү бүтэлгүй амьдралаар амьдраад чамайг хүлээж л байгаа. Хэдэн удаа үр хөндүүлсэн нь ч сонин биш. Үнэхээр үрийн заяа түшвэл хэдэн ч удаа эргэж заяана. Гагцхүү бууж өгөлгүй шантралгүй зүтгэсэн нь амьдралд хожно гэдгийг санаарай. Хичнээн өрөвдөлтэй амьдралтай байгаа ч шүд зуун сайхан амьдралд зүтгэ. Хичнээн хангалуун жаргалтай байгаа ч нэг л бүдрэхэд чанга унадаг гэдгийг санаж явбал амьдрал амттай болно

  2. Zulaa says:

    Ohin vree l ih hymgadaj bhgv bol muu ymand ortohdoo amarhan. Negent buruu tiishee halitarsan l bol ter dursamj zovlon boln eswel bvvr amidraliin hemnel boldog jishee olon bnoo

  3. Za says:

    Хацар гоо эрхэм нандин Монголын сайхан охид бүсгүйчүүд минь эр хүний хувьд  бүгдийн өмнөас та бүхнээсээ уучлал гуйя. Та наргүйгээр эрчүүд усгүй загас, наргүй мод л гэсэн үг. Гэнэн насандаа гэгээн мөрөөдөлтэй яваа охидыг битгий муухай ашиглаарай эрчүүдээ. Тэд чинь ирээдүйд чам шиг л нөхрийн ээж болох гэж байгаа хүмүүс. Ээж чинь насан турш гуниг дүүрэн нүдтэй байвал чамд гоё уу. 

  4. zaluuuuuuuuuu says:

    Ene chin l amidral shv dee.. Ennees doloon dor amidral vzsen hvvhnvvd (Doodoh ni buzartsan gehedch bagdahaar eldwiig vztsen yu geh geed bgaag mine oilgoj baigaa bh) odooch gesen shn amidarliin tuluu zvtgee l ybj bn (Zarim aztai owjin ni saihan hanitai bolchihson l id tsetseglej bn). Zaluu ohid barag ihenh ni l genen tsailgan bdgdaa. Sain zaluug ylgalgvi muu buruud durldag ni zaluu ohidiin zan yum hoino. Iimerhvv ybdlauud tsaashid garsaar l bn hezeech zogsohgvi daraachiin yelvv damjigddag ni tuiliin haramsaltai!!
    Negen mergen ahmad ni garj ireed ingej amidarch bolohgvee ene teree iim bdg tiim bdg naad hvmvvs chin muu naad zam chin buruu gewel uuduus ni “BITGII SOLIOOR!! Bi yu hihe uuruu medne ZAIL” gedeg l nas bolhoor yaltai Uuriin bier l tuulj vzehgvi bol uhaarahgvi hoino yaltai!! Ydaj l aldahaasaa onohoo ilvv bailgaach dee hvvhnvvd min!!
    Het daruu nomiin yblaa geed bvh zvil shn bolno gewelch bvvr hudlaa shvv xaxa

  5. goy huuhen says:

    chi bas uu ? Harin tiimee eregtei hunees aihaas iluu emegtei naizuudaasaa aij bolgoomjilj yvah ystoi ym bnalee shd , eregtei hunees bol hichneen genen bsan ch bolgoomjlood zaigaa avchihna , getel emegtei nzdaa igedeg biz dee , harin teriig ni ih muuhai ashigladag bgaa biz

  6. wig says:

    Багын найздаа итгээд гарсан биш, хамт байсан нэг залууд нь хүчиндүүлсэн, тэр нь мөнгөтэй бүх тооцоог хийх болохоор намайг тэрэнд зугаа болгож өгсөн ухаантай юм билээ. Одоо тэр найзтайгаа хэзээ ч харьцахгүй.

  7. goy huuhen says:

    ter uedee joohon bsiimaa dunguj 21t , tenegduu ch baij , eej aav busad humuus medeh vii gehees aij blaa , gehdee bi yaj ch chadaagui ch ted burhnaas shangaa hurtseen, ter huuhen huntei suusan bolovch tsaad har ym ni aimaar zodoj nuddeg gesen , jiremsen baihad ni zodood garsan huuhed ni odoo hetsuuhen l gj sonsson. Iim l baina.

  8. hi says:

    iim yum ohiduudad min bitgii taaraldaasai. buh ohid busguichuuded saihan unench hair, saihan amidraliig huseye

  9. MglausCom says:

    Ene erchyyd durgyu huuheng hucheer hereglehguig hicheej boldguin bjde hen hendee taashaa toruuleheergui harilcan ashigtai bish uyed huchingiin hereg chini huulitai bdg gj bodohiin.
    Goy huuhen uzelcehgui yasiin be 2 zaluu 2 huuhen uulzaldaj bn gdg tegeel shudarga shazruun hund bol shangaa hurteh n oilgomjtoi l yum bolson bn shd. Yun evlertsen yum be gemt heregtnuudiig uugshuulcen unuuduul n ajil turultei gyalalzaad ch geh shig udiid hiisen heregtee gensheed tornii caana suuj bh bla hedtei bsyn be ih joohon bsymuda. 25+ bol hund yug zuvshuuruh uguigee shudarga helchdeg erh ashgaa hamgaaldag boldchdog. Gehdee maturity n guiceegui zunuguud ch bdg l da. Tegj uursdiiguu shiitgeh gj. Zarimd n goy erhem nandin zuil heveeree bhd zarimd n zugataj tserveh zuil bolchdog

  10. soogii says:

    yamar setgel uvdmuur um unshchihvaaa,genen gehed teneg ch um shig iim huuhnuud bas baidag aa.oroldson har um bolgoniig uruvduul l shuud orondoo oruulaad baihdaa yadgiin ,,outan baihad bi lav hoer udaa iimerkhuu baidald orj baisan um baina gehdee bi ter muusain shalig umnuudtai youstoi ana mana uzeltcej zodoldoj baigaad salj baisnaa sanav .uuruu huseegui bol tegech ch bayrluulahgui shuu

  11. goy huuhen says:

    Neg dotny naiz huuhen maani heden jiliin omno 2laa garya gants udaa , torson odor ch gelu tegeed bi dagaad garav aa ,dunguj deed surguulia togsson l bsan ym , mania parallel angi , tegeed ter naizuud ni karaoked suuj bgaa ym baih , tegeed ochloo , tegsen yun naiz ve , neg zaluuhan zaluu , bas neg hijeel hogshin har ym bnaa , tegeed bi arhi pivo uudaggui , undaa l uuna gsn undaa uugaad suuj btal tasraad serehed nuguu muuhai hogshin ymtai neg honjild serlee , guzeetei sejgiin ym , bi bosood yu bolood bainaa nter geed boon ym boldog ym bgaazdee hergiin ezen ter muuhai huuhen ajild oroh gesen chin nogoo muuhai ovgon ni untaj hevtey gej tegeed namaig daguulj ochood terend ashigluulaad , ooroo ajild orson bgaa ym daa , heleh ch ug alga emegtei humuus hurtel hoorondoo iim aimaar . Uhmeer sanagdaj bilee

  12. goy huuhen says:

    3 ch huuhed ur honduulsen , suuld ni setgel sanaa , setgetsed nolooldog ym bnalee , har darj zuudelne , eldev ym bodogdono , savand muu l biz un , Odoo bol gants bie eej hoorhon tom bolson gujntei. Bi durandaa bish zugeer l saihan hair baidagt itgej , ger bul zohioy gesen ulgert l itgej yvj dee . Odoo eregtei hun seetegneh , yria odoh geed ireheer ni oodoos ni muuhai yrzagnachihdag bolson, aidag ch bolj . Uldsen amidralaa er hunguigeer ongorooh mine .

  13. goy huuhen says:

    zaa iimerhuu ym ih l bolno doo zarim neg yvdal nni nadad tohioldsontoi adil l ym ylanguya neg teneg ashigch hogiin ymnuudad itgej ashigluuldag baisnaa bodohoor oi gutaj uurtuu durgui hureh ch shig . Gehdee ooriigoo uuchilsan , huntei untaaguinhee 2 dahi jil deeree zolgoloo . Buh naiz nertei gichiinuudtei haritsaagaa tasalsan , eregtei hun harahaas ch durgui hurdeg bolj dee. Showdaj garahaa ch bolison . Ter ungursun novshiin amidralaa uzen ydaj baina. Uldsen nasandaa ch huntei havitahguigeer shiidsen . Husel ch turuhuu baij dee, belgiin hurult gedeg ni ym bailgui , uhaangui yvj dee omno ni , eniig unshsan chin genet setgeliin sharh hondogdchihloo , hunii genen tsailgan setgel , itgeliig dalimduulsan hogiin shaarnuud daraa ni jombogo nteriig ni gaihna, hogiin alny hutguuruud . Psda

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.