Олон судлаачид хүн хүндээ татагдаж хайртай болоход 5 төрлийн үндсэн үе шаттай таардаг гэдгийг тогтоожээ. Гэвч ихэнхи хосууд 3 дахь үе шат дээрээ гацаж салах тохиолдол олон байдаг гэнэ. Та бүхэндээ 5 төрлийн үе шатыг танилцуулахад бид бэлэн. Харин та бэлэн үү?
1. Дурлах
Хэн нэгэн хүнийг харахаар аз жаргалын даавар илэрч амьдрах урам зориг тань ихсэж байвал та тэр хүнд дурласан байна гэсэн үг юм. Та тэр хүнтэй л хамт байвал бүх зүйлийг чадах мэт мэдрэмжийг өөр нэгэнд татагдах гэж ойлгож болно.
2. Үерхэх
Үерхэж эхлэх нь илүү дотно танилцаж хувь хүнийг дотоод ертөнцөөс нь харах боломжийг өгдөг. Таны асуудал, жаргал нөгөө хүнд , Түүний асуудал, жаргал танд нөлөөлж эхэлдэг. Үүнээс энэ хүнтэй цаашид хамт үерхэх нь надад хэр зэрэг тохирох вэ? гэсэн асуултын хариултыг ихэнх хүмүүс олж чаддаг юм.
Насанд хүрсэн хосуудад: Урт удаан хугацаанд үерхсэн хосуудад нэг л зүйл дутагдаж, хоосон хөндий санагдаж эхэлдэг бөгөөд энэ нь тэдний хоорондох харилцааг илүү хариуцлагатай, дотно болгох бяцхан хүүхэд байдаг. Хэрэв та бие биедээ хайртай боловч өдөр ирэх тусам уйтгартай, нэгэн хувийн санагдаж байгаа бол хүүхэдтэй болох талаар ярилцаад үзээрэй.
3. Итгэл алдрах
Түүнтэй хамт байх итгэл найдвар тасрах мэт сэтгэл хөдлөл танд ойр ойрхон мэдрэгддэг болж эхэлнэ. Хэрэв энэ хүнтэй хамт байгаад байвал таны амьдрал ингээд л дуусчих юм шиг таагүй сэтгэгдэл байнга төрөх нь таныг сэтгэлд гутралд оруулдаг. Энэ үед ихэнх хосууд хамт байх, салах нь огт ялгаагүй мэт санагдсанаас болж салах нөхцөл байдал бий болж хосууд салдаг байна. Гэвч эргээд бие биенээ санан нийлж чадвал тухайн хосуудын харилцаа улам дотно, гүнзгий, утга учиртай болж чаддаг. Хэрвээ эргэн нийлэхгүйгээр салсан бол та хоёрын хайр дурлал сэтгэлийн бус энгийн нэгэн бие биенээ шохоорхох сэтгэл хөдлөл байсан гэдгийг ойлгоорой.
4. Бодит, урт удаан хугацааны хайр үүсгэх
Хэрэв та өмнөх 3 үе шатаа давж гарсан бол бие биендээ бүх цаг, зав, сэтгэлээ гарган бие биенийхээ алдааг хүлээн зөвшөөрөн бие биенээ сайжруулах тал дээр хамтран ажиллаарай.
Одоо та хоёрт сүүлийн шатанд гарах боломж бүрдлээ.
5. Нэг хүн болох
Та хоёр нэгэнт бие биенээ хайрлахаар шийдсэн бол бие биенээ ойлгож, бие биенээ юу ч болсон уучлах ёстой гэдгийг үргэлж санаарай. Гэвч алдаа гэдэг тоотой байх хэрэгтэй гэдгийг өөрөө болон түүндээ анхааруулах хэрэгтэй. Таны хайртай хүнд муу зуршил байдаг бол сайн зуршил байдаг гэдгийг үргэлж санаж яваарай. Цаг хугацаа өнгөрөх тусам та хоёрын хүмүүжил, ааш араншин, зуршил хүртэл нэг болох болно. Ирээдүйд та хоёрыг нэгтгэсэн шинэ бие нь та хоёрын үр, удам бай билээ.
3 Comments
Нэмж хэлэхэд, бид хоёр сексийн хувьд хавьгүй илэн далангүй болж, идэвх нэмэгдсээр байгаа. Админ аа, хадуурч халуурсан комментыг маань засч янзлаад нийтлэлээр оруулбал оруулаарай, хүмүүсийн хүүрнэлдээн, шүүмжлэл доромжлол 🙂 надад сонин бх болно. Баярлалаа.
Хэн хэн нь ганц бие байлаа. Хэн хэн нь танилцах саитад анкет бөглөчихөж. Эмэгтэй нь эрэгтэйгээ анкетаар нь сонгож өдөөд танилцлаа. Өрнөж гавилгүй хэн хэнийгээ мартах шахаж байтал мөн л эмэгтэй нь нэг л өдөр зориглоод дахин харьцаж, мснжрээр. Гэтэл эрэгтэй нь уулзах санал тавьж. Уулзацгааж, эрэгтэй нь “Энэ шөнийг хамт өнгөрүүлэх үү” гэж. Эмэгтэй нь татгалзаад харьсан ч хэдэн өдрийн дараа ажлынхныхаа шоудалтын дараа нөгөө залууд дахиад л өөрийгөө сануулж. Залуу мөн л уулзъя гэж. Уулзацгааж, эмэгтэйн гэрт ирснээр нэг хөнжилд орж. Эмэгтэйн халамцуу байдлаас ч тэр үү, энгэр зөрүүлэлцэлгүй гэм зэмгүй хоноод өглөө нь өөр өөрсдийн ажил руу шогшиж. Эмэгтэй нь өөрийгөө сануулсаар ахиад л уулзаж. Энэ удаа харин бусдын хийдгийг хийцгээж. Өглөө нь мөн л ажил ажилдаа. Эрэгтэй бас л үл тоосоор. Эмэгтэй ганцаардахын эрхэнд, мөн үл тоолтыг нь гайхсандаа тандаж мэдэх гэсэн хүслээр дахиад л өөрийгөө сануулж. Эрэгтэйг эмнэлэгт хэвтэхэд нь гарын хоол цайгаа бариад эргэж очиж. Эрэгтэй эмнэлгээс гараад идэвхжиж, эмэгтэйнд ирж хоносоор нэг л өдөр бүрмөсөн ирж. Жирэмсний хамгаалалтын талаар эмэгтэй ярьж, дааврын эм ууж эхэлснээ ч хэлж. Эрэгтэй ч буруутгасангүй. Жирэмслэлтээс болгоомжлох хэрэгцээтэй бараг л анх удаа тулгарсан эмэгтэй, сонгосон аргаа зөв эсэхэд эргэлзэж эхлэв. Эрэгтэйдээ хэлтэл эрэгтэй, “Ер нь хамгаалах шаардлага бна уу?!” гэж, эмэгтэй ч бас “Харин байна уу?!” гэснээр цаашид хамгаалахгүйгээр тохиров. Удалгүй эмэгтэй жирэмсэлж, бэр гуйлт, хурим найр, анхны хүүхэд, нөхрийн орон байр луух нүүдэл суудал, 2 дахь ,3дахь хүүхэд гээд бүх л зүйл хурдасгасан мэт өрнөсөөр 10аад жил өнгөрч. Энэ 2-ын эмэгтэй нь би л дээ. Гуч шахаж байж секс үзсэн би гуч нэлээд гарсан хойноо өөрөө эргүүлдсээр ханьтай болсон маань энэ. Бардам сэхүүн гэж харагддаг ч яг үнэндээ эрчүүдтэй харилцаж сураагүйдээ зугталт гэдэг ганцхан арга хэлбэрийг замнасаар оройтсон нь тэр. Харин ханийгаа би таньсан юм болов уу даа, сайн хүн гэдгийг нь. Дурлалцаж сүйд болоогүй иймэрхүү маягаар амьдрал холбогсод ямархуу үе шат дамжих вэ? Миний хувьд гал халуун дурлалцал, үерхэл, романтик болзоо, залуу насны эрх чөлөөт амьдралыг эдлээгүйдээ харамсдаг. Одоо 3 хүүхдийн ээж-хөгшин гэгдэх эмэгтэй би нөхрөөсөө болзоо гуйх уу, 2уулхнаа парк оръё, зугаалъя, буудалд тухалъя, зоог барья гэх үү. Гээд ч утгагүй л дээ, 3хүүхдээсээ тусдаа бол бид хоёрт хэн хэнд маань утгагүй. Бид ийм л хос. Уг нь кино ший, үзвэр үйлчилгээнээс бол татгалзмааргүй л байна. Гэсэн ч ажлын бус цагаар гурван зулзагатаа хормойдуулаастай л хоёр байх юм даа…
үр хүүхэдгүй ч гэсэн нэг хүн болж болох болуу. Болдог бол үлдсэн амьдралаа түүндээ зориулах юмсан