Америкийн Калифорни мужид амьдардаг 89 настай Норма Кук гэгч энэ эмээ 31 наст ай Крис Сальваторе гэгч энэ мисс залуутай хамгийн сайн назууд болж, тэр тухайгаа зургаа олон нийтийн сүлжээн дээр байршуулж эхэлснээр хоёул од болжээ.
Норма нас дээр гарсан тул цусны хорт хавдартай болжээ. Түүнд байнгын асаргаа халамж хэрэгтэй болоход хамгийн сайн найз Крис нь түүнд сэтгэл харамгүй туслаж бүх асаргааг нь хийдэг болсон байна.
Даатгалын компани Нормагийн асаргааны мөнгийг өгөхөөс татгалзахад тэд хамтдаа GoFundMe үйлчилгээнд хандан эмчилгээнд шаардлагатай хандив цуглууулах аяныг эхлүүлээд анх хүсч байсан 40 мянгаасаа илүүг, бүр 60 мянгыг цуглуулж чадсан байна.
Энэ хоёрын өвөрмөц нөхөрлөлийн тухай People сэтгүүл дээр нийтлэл гарахад Крис нь “Тэр миний хамгийн сайн найз, би түүнд хайртай. Түүний төлөө юу хийхэд бэлэн” гэж хэлсэн байна.